Боловсролын агуулга.
Боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогц, үнэлэмж хандлагын тогтолцоо юм. Боловсролын агуулгыг түвшингээр нь дараах байдлаар ангилна. Үүнд:
-
Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйдэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалын юмс үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох, эцэг эх, ах эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сурах, бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх, бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох, сурч мэдэх эрмэлзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.
-
Бага боловсролын агуулга нь эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичюк сурах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэддэг эзэмшүүлэх, гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх, оөрийн болоод бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх, бие дааж сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэнэ.
-
Суурь боловсролын агуулга нь эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдоэг, өөрийн авъяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх, гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шудрага, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болоод хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх, эрүүл аж төрех ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх, бие дааж бүтээлчээр суралцах арга барил төловшүүлэхэд чиглэнэ.
-
Бүрэн дунд боловсролын агуулга нь суралцагсдад эх хэлээрээ утга төгөлдөр найруулан бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэддэг эзэмшүүлэх, байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх, бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахидаг, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хотлох арга барилд сургах, эх оронч хууль ёсыг дээдоэх үзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.
-
Мэргэжлийн боловсролын агуулга нь суралцагсдад ажил, мэргэжлийн үндэсний ангилал, мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ. Мэргэжлийн боловсрол нь анхан, дунд, дээд гэсэн шатлалтай байх ба түүний агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэнэ.
-
Дээд боловсролын агуулга нь суралцагсдад шинжлэх ухаан, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр төвшинд ажнллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр соёл төлөвшүүлэхэд чиглэнэ.
Түвшин бүрийн агуулгыг стандартаар нарийвчлан тогтооно.
Боловсролын агуулга нь:
-
Суралцагчдын нас сэтгэхүйн онцлог
-
Авъяас сонирхол
-
Хувийн болон нийгмийн хэрэгцээ
-
Шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцэж байж боловсролын зорилгыг хэрэгжүүлнэ.
Боловсролын агуулгын үндсэн элемент нь:
-
Мэдлэгийн тогтолцоо
-
Мэдлэгээ хэрэглэх чадвар дадал буюу туршлага
-
Бүтээлч үйл ажиллагааны арга барил
-
Үнэлэмж хандлагын тогтолцоо
Боловсролын стандарт
Боловсролын стандарт нь сургуулийн өмнөх,
бага, суурь, бүрэн дунд боловсролыг дүүргэх сурагчийн эзэмшвэл зохих мэдлэг,
чадвар, төлөвшлийг илэрхийлсэн, сургалтын үйл ажиллагааны чанарт тавих наад
захын шаардлагыг тодорхойлсон норматив баримт бичгийг хэлнэ.
Боловсролын агуулгыг стандарчилж тогтооно. Стандарт нь:
-
Зайлшгүй эзэмшсэн байх агуулга
-
Үнэлгээ
-
Багшийн мэргэжлийн түвшин
-
Сургалтын байгууллагад тавигдах шаардлага эдгээрийг тодорхойлсон баримт бичиг
Боловсролын стандарт нь тухайн шатны боловсролын агуулгыг боловсруулах үндэс болдог. Боловсролын стандартыг хамгийн наад захын минимум шаардлагад тулгуурлан боловсруулдаг. Иймд боловсролын стандарт бусдаасаа ялгаатай. Түүний чанар нь дараах үзүүлэлтээр хэмжигдэнэ. Үүнд:
-
Хичээлийн шинжлэх ухааны багтаамж
-
Эзэмшүүлэх чадвар дадлын элемент
-
Мэдлэгийн хэрэглэгээний хүрээ
-
Хичээл, сэдэв хоорондын холбоо
-
Сурагчдыг үнэлэх үнэлгээний шалгуур
-
Арга хэлбэр
Боловсролыг иргэнлэг бие хүний чадамжийн агуулгаар нь дараах байдлаар ангилж үздэг. Үүнд:
-
Түүх-хууль, эрх зүйн боловсрол- эх орныхоо хөгжил цэцэглзлийн түүхийг мэддэг, Үндсэн хууль болон бусад хуулиудыг мэддэг, дагаж мөрддөг чадамжийн цогцос юм.
-
Гоо сайхны боловсрол- Хөгжим, уран зураг, уран зохиолыг сонсож, харж, уншиж ойлгодог байх төдийгүй таашаал авч чаддаг, сайн муу, сайхан муухайн тухай ойлголт мэдрэмжтэй байх мэдлэг, чадварын цогц.
-
Хэл-харилцааны боловсрол. Монгол хэлээрээ утга төгөлдөр, зөв боловсон чрьж чаддаг, бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг, энчгийн хэл сайтар эзэмшсэн, алив бичиг баримт боловсруулах чадвартай, хүмүүсийг хүндэтгэн эелдэг нөхөрсөг харилцах соёл, чадамжийн цогц.
-
Эдийн засаг-мэдээллийн боловсрол. Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвартай, эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв, төслийн тухай ойлголтын талаар мэддэг чадвартай, компъютер мэдээллийн хэрэгсэл, интернет ашиглах чадвартай, мэдээллийг хүлээж авах, боловсруулах, шинжлэх, ашиглах чадвар, дадлын цогц.
-
Техник-технологийн боловсрол- техник технологийн үндсэн зарчмууд, гол асуудлууд, бүтцийн талаар мэдлэгтэй, ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглах чадвартай, техникийн зураглал, бараа, хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгох, ашиглах чадвар, эм, химийн элдэв бодисыг мэддэг, зөв ашиглах чадварын цогц юм.
-
Эрүүл мэнд-бие бялдрын боловсрол хүний биеийн бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, өвчлөлийн тухай ойлголт, биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хөдөлгөөний эвсэлд сурах ухааны цогц юм.
-
Байгаль-экологийн боловсрол-Хүн байгалыы шүтэлцээ, амьтан ургамалын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир, газар зүй, цаг агаар, байгалын тэнцвэрийн талаар ойлголт, байгальтай холбоотой ёс заншил, туүний утга үчир, байгальтай харилцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулахтай холбоотой мэдлэг, чадварын цогц.
-
Гадаад хэлний боловсрол --аль нэг хэлийг сонгож, уг хэлээр ярьж ойлгож, бичиж сурах, үг хэлээр ярьдаг орны түүх, хөгжил, төр болон хууль, газар зүй, соёл урлагийн талаарх мэдлэг, чадварын цогц.
-
Гэр бүл-бэлгийн боловсрол - гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн мэдпэг, хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай мэдлэг, бэлгийн харилцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэхтэй холбогдсон мэдлэг, чадварын цогц.
Боловсролын үйчилгээ иргэдэд төрөөс боловсрол ззэмшүүлэх аргын тухай шинэ ойлголт. Боловсролын философид гарсан 500 шинэ өөрчлөлтийн нэг нь боловсролын энэхүү чиг үүрэг. Боловсролын үйлчилгээ гэдэг бол нийгмийн ба суралцагчийн амьдралын эрэлт хэрэгцээг нь хангахын тулд оюун ухаан, ажиллах ур чадвар, амьдрах ухаанд үндэсэлсэн хөрөнгө оруулалт юм. Боловсролын үйлчилгээний эрхэм зорилго нь суралцагчдыг нийгэмд өөрийгөө бие даан хөгжүүлэх чадвартай болгох явдал юм. Боловсролын үйлчилгээний объект, хэрэглэгчид буюу үйлчлүүлэгч нь хүн. Багш нар бол төрийн үйлчилгээний албан хаагчид юм.
Боловсролын хүмүүнлэг ёс - хүний эрх, нэр төрийг хүндэтгэн хамтран ажиллахын ухаанд түшиглэн бие хүний сайн сайхны төлөө түуний хувийн бүтээлч боломжийг бүх талаар дээд зэрэг хөгжүүлэхэд боловсрол олгох үйл явц чиглэж байх зарчим, хүнийг хөгжлийн төвд тавьсан тогтолцоо. Энэ утгаараа боловсролын үндсэн утга учир нь бие хүнийг хөгжүүлэхэд оршино.