Боловсрол судлал юуг судалдаг вэ?
Бие хүний
хөгжил
төлөвших,
боловсрох
үйл
явцын
мөн
чанар, зүй тогтол, агуулаг
арга
зүй, зохион
байгуулалтын
асуудлыг
боловсролын
бусад (боловсролын философи, боловсролын түүх, боловсролын
социологи, эрх зүй гэх мэт) асуудалтай нь иж бүрэн тогтолцоонд судалдаг ухаан юм. Өөрөөр
хэлбэл
нийгэм,
хүн
боловсролын
харилцан
үйлчлэлийн
зүй
тогтлыг
судалдаг. Учир нь боловсрол
бол
нийгмийн
амьдрал, эдийн
засаг, улс төр, философи, үзэл суртал, эрх зүй, соёл урлаг, зэрэг нийгмийн бүхий л салбаруудтай харилцан холбоотой, тэднээс
хараат
байдалд
байж, тэдгээрийн
хөгжилд
эргээд
нөлөө
үзүүлж
байдаг
нээлттэй
тогтолцоо
юм.
Боловсрол судлалын бүтэц
-Боловсролын философи-Боловсролын бие хүний хөгжил,төлөвшлийн философи үндэс, түүний мөн чанар,түгээмэл зүй тогтол, чиг хандлага, сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, онол урсгалуудыг судалдаг.
-Боловсролын эрх зүй-бие хүнд боловсрол олгох үйл явцыг эрх үүрэг, хариуцлага, ёс зүйн харилцан шүтэлцээнд нь судалдаг.
-Боловсролын социологи-Боловсролын ба нийгмийн холбоо,түүний хөгжлийн нийгмийн үндэс, нийгэмд гүйцэтгэх үүрэг, суралцагсдын субъектийн харилцааны үйл явц, үр дүнг судалдаг.
-Боловсролын эдийн засаг-зах зээлийн харилцаатай нийгэмд бие хүнд боловсрол олгох үйл ажилгааны ойрын болон хэтийн төлөвлөлт, боловсролын үйлчилгээний маркетингийн үйл ажиллагаа, санхүүжих, хөрөнгө оруулах арга зам, нийгмийн баталгааг хангах үйл явц, үр дүнг судална.
-Боловсролын менежмент-төрөөс боловсролын талаар тавигдсан үүрэг зорилгыг хэрэгжүүлэх бүх шатны боловсролын бүх шатны боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо, үүрэг зорилт, түүний төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, шийдвэр зэрэг асуудлыг судална.
-Сурган хүмүүжүүлэх ухаан-бие хүний хөгжил,хүмүүжил,төлөвшлийн зүй тогтлыг судлана.
-Боловсролын түүх-бие хүнийг нийгэмшүүлэх,боловсрол олгох үйл явцыг түүхэн нөхцөл байдал, нийгмийн харилцааны хөгжил, цаг үеийн онцлоготой уялдуулан судална.
-Ерөнхий дидактик-бие хүнд боловсрол олгох, хөгжүүлэх зүй тогтлыг судлана.
Боловсрол судлалын хичээлийн зорилго
Бие хүний хөгжил, боловсрол, төлөвшлийн мөн чанар, зүй тогтол, үндэс зарчмыг судлан боловсруулж багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Боловсролын судлалын үндсэн ухагдахуун
Алив шинжлэх ухаанд байнга түгээмэл хэрэглэгдэх, түүнийг мөн чанар, үндэс утга санааг илэрхийлсэн ухагдахууныг уг шинжлэх ухааны үндсэн категори гэдэг. Боловсрол судлалын үндсэн категорид;
а.бие хүн
б. Бие хүний хөгжил төлөвшил
б. Бие хүний хөгжил төлөвшил
в. Боловсрол
г. Сурган хүмүүжүүлэх гэсэн ухагдахуунууд багтана
г. Сурган хүмүүжүүлэх гэсэн ухагдахуунууд багтана
Боловсрол- хүн төрөлхтний хуримтлуулсан байгаль, нийгэм, техник, урлагийн тухай мэдлэг, чадвар, дадал, арга туршлагыг хойч үедээ дамжуулан өвлүүлдэг нийгмийн үйл явц, үзэгдэл, түүний үр дүн юм.
Явцуу утгаараа хүмүүст нийгэмд амьдрахад нь зайлшгүй шаардагдах мэдлэг-ухаан, дадлага-чадвар, хандлага-туршлагыг эзэмшүүлэх, тэднийг бие хүн болгон төлөвшүүлэх үйл явц, түүний үр дүн юм. Хүүхэд үйл хөдлөлөө мэдэрч ухамсартайгаар ажиллах чадвартай болох үеэс сурч боловсорч эхэлдэг.
Бас мэдлэг, чадвар, дадал эзэмших орц, процесс, үр дүн буюу нийгэм, хувь хүний хэрэгцээг хангаж чадах чадваржсан мэдлэг юм гэж томъёолдог. Боловсрол нь агуулга, эцсийн үр дүнгээс хамаарч академик, прагматик, оюунлаг гэсэн чиглэлтэй.
Ийнхүү боловсрол нь нэг талаас бие хүн төлөвших үйл явц, нөгөө талаас бие хүний хөгжил, төлөвшлийн төвшин, үр дүнг тодорхойлох ухагдахуун юм. Боловсролыг хүн насан туршдаа албан ба албан бус, амьдрал орчноос сурах хэлбэрээр сурч олж авна. Боловсрол нь академик ба эмпирик талтай, үйл явцын хувьд тасралтгүй, үр дүнгийн хувьд тодорхой шатлалтай. Боловсролын шат нь стандартаар тодорхойлогдох бөгөөд тэрхүү стандарт нь тухайн шатны боловсролын агуулгыг тодорхойлно.
Боловсрол нь нийгмийн хөгжил, харилцааг даган байнга хөгжиж боловсронгуй болж байдаг динамик шинжтэй. Нийгэм, эдийн засгийн амьдралтай харилдан холбоотой хараат мөртлөө тэдгээрийн хөгжилд эргээд нөлөө үзүүлж байдаг нээлттэй тогтолцоо.
Боловсролын үндсэн асуудлууд
ü
боловсролын бодлого
ü
боловсролын зарчим
ü
боловсролын үүрэг
ü
боловсролын зорилго
ü
боловсролын тогтолцоо
ü
боловсролын агуулга
ü
боловсролын технологи
ü
боловсролын философи сэтгэлгээ
ü
багш сурагч
ü
боловсролын ардчилах үйл явц
ü
боловсролын хөгжлийн чиг хандлага
Боловсролын тухай хууль-боловсролын үндсэн зарчим тогтолцоо агуулга удирдлага зохион байгуулалт боловсролын харилцаанд оролцогчидын эрх үүрэг хүлээх хариуцлагыг тодорхойлж иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицулах зорилготой төрийн хуулийн баримт бичиг.
Боловсролын зорилго
Аливаа
улс үндэстний хөгжих ирээдүй, хөгжил дэвшлийн эх сурвалж нь тасралтгүй хөгжиж байх бүтээлч хүн, мэдлэг, мэргэжлийн өндөр чадвартай иргэдийн бүтээлч санаачлага мөн гэж үздэг. Монгол улсын боловсролын тухай хуульд “Монгол улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.” гэж заажээ.
No comments:
Post a Comment