Боловсролын эдийн засаг гэж юу вэ?
Зах зээлийн харилцаатай нийгэмд бие
хүнд боловсрол олгох үйл ажиллагааны ойрын болон хэтийн төлөвлөлт, боловсролын
үйлчилгээний маркетингийн үйл ажиллагаа, санхүүжих, хөрөнгө оруулах арга зам,
нийгмийн баталгааг хангах үйл явц, үр дүнг судална.
Боловсролын эдийн засаг нь боловсролын
байгууллагын үйл ажиллагааны талаарх шийдвэр гаргалтын асуудалд эдийн
засгийн онолын ойлголт
ба арга зүйг хэрэглэх тухай судалдаг.
Боловсролын
байгууллагын удирдлагууд сургуулийн эдийн засагт нөлөөлөх нэг хүчин зүйл болох ирээдүйн
эрэлтийг таамаглахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Боловсролын байгууллагын удирдлагуудын
гаргах шийдвэрүүд нь богино ба урт хугацаанд сургуулийн дотоод хүчин зүйлсийг хэрхэн
зөв, оновчтой хуваарилах тухай асуудлыг багтаана.
Богино хугацаанд удирдлага эрэлтийн
үнэлгээ ба зардлын хоорондох холбоог илүүд сонирхож, ийм төрлийн шийдвэр
гаргалт нь суралцагсдын тоо хэмжээ ба сургалтын төрөл (хичээл, мэргэжлийн
төрөл) болон эдгээртэй холбогдон гарах зардал, сургалтын төлбөрийн асуудал руу
чиглэдэг.
Боловсролын байгууллагынудирдлагуудын
урт хугацааны шийдвэрүүд нь сургалтын болон сургуулийн үйл ажиллагаа ба
хөрөнгийн хуваарилалтыг өргөжүүлэх, харьцуулах, шинэ сургалтын хэлбэр, төрлийг
бий болгох, өрсөлдөөний боломж гэх зэрэг асуудал руу ханддаг. Эдгээр шийдвэрүүдийг
эдийн засгийн ба эдийн засгийн бус хүрээнд тайлбарлаж, ерөнхийдөө шийдвэр нь
сургуульд гарч буй капиталын зардлыг тусгаж байдаг.
Энэхүү капиталын зардал нь ирээдүйн орлогыг
өсгөхөөр өнөө үед хийгдэж буй зардал болно. Эдийн засагчид капиталын тухай онолыг
хөгжүүлж байгаа нь капиталын онцлог зардалд орох эсэхийг шийдвэрлэх зорилготой.
Шийдвэр гаргах явцад эдийн засгийн ашгийн тухай асуудал чухал байр суурь
эзэлнэ.
Ашгийн тухай олон онол байдаг. Үүнд:
-
Ашгийн динамик
тэнцвэрийн онол: Энэ нь бүх сургууль урт
хугацаанд ашгийн дундаж тэнцвэрт хувийг эзэмших хандлагатай байдгийг
илэрхийлнэ. Хугацааны ямар ч үед боловсролын салбарын тухайн нэг сургууль урт
хугацааны хэвийн орлогын түвшнээс доогуур ба дээгүүр орлогыг эзэмшиж болно.
Эдийн засаг зах зээлийн нөхцөл байдлын өөрчлөлтөнд тохируулан зохицуулах чадвар
сул байвал богино хугацаанд ашиг хэвийн түвшнээс доош ба дээшээ байж болно.
-
Ашгийн эрсдэлийн
онол: Энэ онол нь хэвийн ашгийн бас нэгэн
талын тайлбар юм. Хэвийн гэдэг утгыг боломжит хөрөнгө оруулалтын бодит
эрсдэлийн ойлголтоор илэрхийлнэ. Өндөр эрсдэлтэй сургуулийн хувьд хэвийн ашиг
нь эрсдэл багатай сургуулийн хэвийн ашгаас их байж болно.
-
Ашгийн монополь
онол: Боловсролын зарим салбарт нэг сургууль
нь зах зээлийг илүү хошуучилж, урт хугацаанд хэвийн түвшнээс илүү орлогыг
эзэмших явдал байна. Зах зээлийг хошуулчилж буй энэ чадвар нь эдийн засгийг
өргөжүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, нэг сургууль нь сургалтын нэмэлт үйлчилгээг
бусад сургуулийг бодвол бага зардлаар үзүүлэх боломжтой. Үүнээс гадна зайлшгүй
нөөцийн хяналт, патентын хяналт, хуулиар хориглосон өрсөлдөөнийг засгийн газар
хязгаарлах гэх зэрэг асуудал гарцаагүй хөндөгдөнө.
-
Ашгийн шинэчлэлийн
онол: Энэ нь хэвийн түвшнээс дээш байх явдлыг
урамшуулна. Сургууль өндөр чанартай сургалтын хэлбэр, төрлийг шинээр бий болгож
зах зээлийн боломжийг сайтар ашигласнаар хэвийн түвшнээс дээгүүр ашгийг эзэмших
боломжтой.
-
Ашгийн удирдлагын
үр ашигтай байх онол: Энэ нь ашгийн
шинэчлэлийн онолтой ямар нэгэн байдлаар холбоотой. Менежмент сайтай сургуулийн
удирдлагын ер бусын ур чадвар нь ашгийг хэвийн түвшнээс дээгүүр байлгадаг. Энэ
нь эдийн засагт ихээхэн үр ашгийг бий болгодог.
Сургуулийн үнэ цэнэ гэдэг бол ашгийн
эрсдэл, цаг хугацааны хүчин зүйл, тодорхой хэмжээний мөнгө зэргээр
тодорхойлогдоно. Сургуулийн үнэ цэнэ нь сургуулийн ирээдүйн хүлээгдэж буй цэвэр
мөнгөн хөрөнгийн өнөөгийн өртөг байдаг.
Боловсролын менежмент
Нийгмийн амьдралыг бүхэлд нь баялаг
бүтээх, хэрэглэх, хуримтлуулах үйл явц гэвэл боловсрол нь нийгэмд оюуны үнэт
зүйлийг бүтээдэг оюуны нөхөн үйлдвэрлэлийн орчин юм.
Боловсролын байгууллага өмнөө тавьсан
зорилгодоо хүрэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан багш сурагчдын сурч хөгжих,
амьдрах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянаж оношлох үйл
ажиллагааны зорилго, агуулгыг үр дүнтэй хэрэжүүлэх, аятай таатай орчин нөхцлийг
бүрдүүлэх, арга хэлбэрийн тогтолцоог судалх ухааныг боловсролын менежмент
гэнэ.
Боловсролын менежмент нь боловсролын
орчин дахь үйл явц, хүмүүс, судлагдахуун, ажил үүрэг зэрэг олон хүрээг хамарсан
цогц ухаан юм. Өөрөөр хэлбэл боловсрол олгох орчинд ажил, амьдралаа төлөвлөн
гүйцэтгэн хянах, зохион байгуулах, манлайлахтай холбоотой мэдлэг, чадвар,
туршлага эзэмших үйл явц, үр дүн нь менежментийн боловсрол юм. Боловсролын
менежментийн үндсэн бүтэц нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
-
Төлөвлөлт-өмнөө тавьсан зорилгодоо хүрэх бүх үе шат, үр дүнг
урдаас харж, шинжлэх ухааны үндэстэй боловсруулж тодорхойлох үйл ажиллагаа
-
Зохион
байгуулалт- төлөвлөсөн үйл ажиллагаагаа багш, суралцагчид эцэг эхийн
оролцоотойгоор тодорхой зохион байгуулалт, бүтэцтэйгээр хэрэгжүүлэх үйл явц.
-
Манлайлах- бүлэг хүмүүсийг болон хувь хүнийг урьдчилан
тодорхойлсон ерөнхий зорилгод чиглүүлэн, тэдэнд үр ашигтайгаар нөлөөлөх, үйл
ажиллагааг нь идэвхижүүлэх менежерийн үйл ажиллагаа
-
Хянах-төлөвлөсөн зорилт бодит амвдрал дээр хэрхэн
хэрэгжиж байгааг үйл явцын дунд шалгаж, тухайн нөхцөл байдлыг харгалзанзасвар
өөрчлөлтхийх үйлдэл
-
Оношлох- мэргэжлийн сурган хүмүүжүүлэх туслалцуу үзүүлэх
зорилгоор СХҮЯ-ын бүх талыг судалсны үндсэн дээр сурган хүмүүжүүлэх үзэгдэл,
үйл явцын мөн чанар, шинж байдлыг тодорхойлох үйл ажиллагаа
Боловсролын удирдлага нь дараах
шатлалттай. Үүнд:
1. Төрийн хууль тогтоох байгууллагын
удирдлага
2. Төрийн эрх барих дээд байгууллагын
удирдлага
3. Боловсрол эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын удирдлага
4. Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн удирдлага
5. Үндсэн нэгж байгууллагын удирдлага
Орчин үеийн сургуулийн үйл ажиллагаа
Сургууль нь төрийн боловсролын
үйлчилгээг ард олонд хүргэж, хүүхэд залуучуудын сурч хүмүүжих хэрэгцээг хангах
үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах үндсэн үүрэг бүхий
нийгмийн институт. Сургууль нь дараах үндсэн чиглэлийн үйл ажиллагааг явуулна.
Үүнд:
1. СХУ-ны үндэстэй удирдлага арга зүйн
төв байх
-
Орчин
үеийн менежментийн арга барилыг хэрэгжүүлэх
-
Сургуулийг
удирдахад багш нарыг өргөн оролцуулах
-
Мэргэжлийн
удирдлагаар хангах
-
Багш
нарын мэргэжлийг системтэй дээшлүүлэх
-
Судалгаа
шинжилгээний ажил эрхлэх
-
Орчин
үеийн хичээлийн арга хэлбэр, технологи хэрэгжүүлэх гол объект
-
Олон
нийтэд ил тод, хүмүүнлэг, шудрага зарчимд тулгуурласан үйл ажиллагаа үйлчилгээ
явуулах
-
Сургуулийн
бүх үйл ажиллагаанд ардчиллыг нэвтрүүлэх
2. Хүүхдийг бие хүн болж төлөвших зөв
нөхцлийг бүрдүүлэх
-
Хүүхэд
багачуудад албан ёсны сургалтаар боловсрол олгох
-
Бие
даан суралцаж, ажиллаж амьдрах арга ухаанд сургаж нийгэмшүүлэх
-
Хичээлийн
агуулга, арга зүйг шинэчлэх
-
Сурах
авъяас сонирхлыг хөгжүүлэх
-
Мэдлэгийг
бодитой үнэлж дүгнэх, оношлох зөв арга хэлбэрийг тодорхойлох
3. Багш ажилчдын үр дүнтэй, идэвхитэй
бүтээлч ажиллах нөхцлийг бүрдүүлэх
-
Сургуулийн
нийт хамт олны ажиллах аятай орчин бий болгох
-
Багш
ажилчдийн нийгмийн асуудлыг зөв шийдвэрлэх
-
Ажилчдын
хөдөлмөрийг зөв зохион байгуулж, урамшууллын зөв тогтолцоог бүрдүүлэх
-
Багш
сурагчдын идэвхи, бие даасан бүтээлч сэтгэлгээ, сурган хүмүүжүүлэх ажлын эцсийн
үр дүнгийн төлөө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх
-
Уралдаан
зохион байгуулан идэвхижүүлэх, тэдний ажлыг өөрсдөөр нь шудрагаар үнэлж
дүгнүүлэх
4. Орон нутагт боловсрол, соёл, шинжлэх
ухааны нээлттэй төв байх
-
Дэвсгэр
нутгийн хүрээнд боловсролын талаар хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
-
Иргэдэд
албан бус боловсрол эзэмшиж мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд дэмжин туслах
-
Эцэг
эх, хөдөлмөрчдөд сурган хүмүүжүүлэх сурталчилгаа явуулах нийгмийн орчны сурган
хүмүүжүүлэх зөв зохистой нөлөөлөл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг төрийн
захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэх
-
Сургуулийн
үйл ажиллагаанд суралцагчид, эцэг эх, олон нийтийг аль болохоор өргөнөөр татан
оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах
-
Төр
олон нийтийн удирдлага, хяналт, дэмжлэг, зохицуулалтанд тулгуурлан үйл
ажиллагаа явуулах
Сургууль, багш нарын үйл ажиллагааны
үр дүнгийн эцсийн шалгуур нь суралцагчдын ажил, амьдралд бэлтгэгдсэн болон
тэдний мэдлэг, чадвар, төлөвшлийн боловсролын стандартын түвшинг хангасан
байдал юм.
Боловсролын зах зээлийн онцлог, түүний маркетингийг
хөгжүүлэх асуудал
Оюуны үйлдвэрлэл нь оюуны эцсийн
бүтээгдэхүүнийг төгс байдлаар гаргахад чиглэж байсан бол үйлчилгээ нь цаг мөч
бүрт шинээр бий болсон нээлт, хэрэгцээг хангах, ялангуяа хэрэглэгч, үйлчлүүлэгч
өөрсдөөхангаж байх таатай нөхцөл, үйлчилгээний технологийг бий болгоход чиглэж
байна. Энэ нь боловсролын үйлчилгээ илүү чөлөөтэй, либералчлагдах хандлагатай
болж байгаатай холбоотой юм.
Боловсролын зах зээл нь бусад
үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээлийг бодвол илүү нарийн мэргэшсэн менежмент,
маркетингийг шаардсан маш нарийн нийлмэл учраас төрийн зохицуулалт, дэмжлэг
туслалцааг харьцангуй ихээр үгүйлж байдаг.
Аливаа зах зээлийг чөлөөт болон
зохицуулалттай хэмээн хоёр ангилдаг. Боловсролын зах зээл нь зохицуулалттай зах
зээлийн бүлэгт хамаардаг учраас боловсролын зах зээлийн өвөрмөц онцлогийг
ерөнхий зах зээлийн удирдлагын онол-арга зүйн хүрээнд судалж, түүнийг хөгжүүлэх
салбарын маркетингийн загварыг боловсруулах явдал нэн тулгамдсан асуудал болж
байна.
Хүн төрөлхтний нийгмийн хөгжил нь нэг
талаас эрэлт, хэрэгцээ сонирхол, нөгөө талаас түүнийг хангахад чиглэсэн цогц
үйл ажиллагаанд тулгуурлаж өсөн дэвжиж байдаг. аливаа эрэлт хэрэгцээ байхгүй
бол үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах нь тун учтга учиргүй зүйл болно. Эрэлт
хэрэгцээ, сонирхлыг нарийн нягт нямбай судлах нь үйлдвэрлэл, ажил үйлчилгээг
явуулах үндсэн нөхцөл болж байна.
Боловсролын зах зээл, маркетингийн
талаар сайтар ойлголт, мэдлэгтэй л бол түүнийг зөв удирдан зохицуулах замаар
бие хүний болон нийгмийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах боломж бурдэнэ.
Маркетинг гэдэг нь аливаа эрэлт
хэрэгцээ, сонирхлыг шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж, тэдгээрийг бүрэн
дүүрэн хангах арга зам, механизмыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл
ажиллагааны цогц мөн.
Маркетингийн хүрээнд хүсэл шаардлага,
эрэлт хэрэгцээ гэсэн ойлголт байдаг.
Боловсрол хэмээх оюуны үйлдвэрлэлийн
бие хүн болон нийгэмд гүйцэтгэх үндсэн үүрэг нь:
-
Нэгдүгээрт (орц)
энэхүү үйлдвэрлэл нь бие хүнийг оюун ухааны зохих чадавхитай, эрүүл чийрэг бие
бялдартай, ёс суртахууны болоод гоо зүйн өндөр соёлтой, өөрийнхөө болон бусдын
эрх ашиг, эрх зүй, ардынхаа ёс заншлыг хүндлэн дээдэлдэг, үнэнч шудрага, нийтэч
байгаль орчин болон энх тайвныг хайрлан хамгаалдаг, бие даан амьдарч, сурч
хөдөлмөрлөж чаддаг иргэн болгон төлөвшүүлдэг.
-
Хоёрдугаарт (явц) энэхүү үйлдвэрлэл нь улс орны хөгжил, дэвшлийг
хурдасгадаг.
-
Гуравдугаарт (гарц) энэхүү үйлдвэрлэл нь улс орны эдийн засаг, улс
төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болж байдаг.
Хувилбар бүхнийг амжилттай хэрэгжүүлэх
таатай микро, макро орчин, механизмыг бүрдүүлж байж чанар сайтай бүтээгдэхүүн
гаргаж зах зээлд өрсөлдөж чадах билээ.
Боловсролыг онцгой маягийн үйлдвэрлэл хэмээн төсөөлж байгаа тохиолдолд
боловсрол өөрөө тодорхой хэрэглэгч, зах зээлтэй байх ёстой. Зах зээл бүр өөрийн
дотоод дэг журам, горимтой бөгөөд өрсөлдөөн, дампуурал гэгч хоёр үндсэн
ойлголтыг агуулж байдаг.
Нэгэнт зах зээл нь чанар, үнэ өртгийн
хоорондын тэмцлийн талбар учраас хамгийн бага зардлаар, богино хугацаанд, эрэлт
хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай, аль болохоор хямд үнэтэй бүтээгдэхүүн (сургалт
явуулах, боловсрол, мэргэжил эзэмшүүлэх гэх мэт) хийж байж зах зээл дээр өрсөлдөнө.
Болосрол нь дараах үндсэн зах зээлд
үйлчилдэг. Үүнд:
-
Ажиллах
хүчний зах зээл
-
Хөдөлмөрийн
зах зээл
-
Шинжлэх
ухаан, технологийн зах зээл
-
Үйлдвэрлэл,
үйлчилгээний зах зээл, худалдаа, үйлчилгээ г.м
-
Боловсролын
зах зээл
-
Соёлын
зах зээл
Зах зээлийг:
a)
Ерөнхий
зах зээл-ажиллах хүчний, хөдөлмөрийн зах зээл
b)
Төрөлжсөн
зах зээл- шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, соёлын
зах зээл
Боловсролын зах зээлийг эрэлт хэрэгцээ хангах төвшингөөр
нь:
1.
Дэлхий
дахины (олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллаж чадах, улс орны
ард түмэнтэй эвсэг амьдарч чадах г.м)эрэлт хэрэгцээг хангах
2.
Өөрийн
улс орны болгон үндэсний эрэлт хэрэгцээг хангах
3.
Муж,
бүсийн болон үндэсний эрэлт хэрэгцээг хангах
4.
Үйлдвэр,
байгууллагын эрэлт, хэрэгцээг хангах
5.
Хувь
хүний (хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид)
, Боловсролын маркетинг нь:
1.
Боловсролын
макро микро зах зээлийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг судлах
2.
Боловсролын
зах зээлийн өнөө, ирээдүйн байдлыг үнэлэх, түүнд нөлөөлж буй гадаад, дотоод,
эерэг, сөрөг хүчин зүйлсийг тогтоох
3.
Боловсролын
зах зээлийн зорилго, стратеги, хэрэгцээг хангах арга зам, технологийг
боловсруулах
4.
Зах
зээлийг, боловсролын байгууллага, боловсрол эзэмшигчдийг харилцан мэдээллээр
хангах
5.
Боловсролын
реклам, сурталчилгааны арга хэлбэрийг сонгож тогтоох
6.
Боловсролын
зах зээлийг хөгжүүлэх бодлого, чиглэл боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион
байгуулж хяналт тавьж, үнэлэх, өрсөлдөөнд ялан дийлэх, талаар оновчтой шийдвэр
гаргах
7.
Боловсролын
зах зээлийн үнэ өртөг, санхүүжилтийн механизмыг тогтоох
8.
Өрсөлдөөн,
ялалт, дампуурлыг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх
No comments:
Post a Comment