Friday, February 7, 2020

Глобалчлал ба боловсрол


Глобалчлал- даяаршил буюу даяараа, даяар олноороо, бүгдээрээ гэсэн утгыг илэрхийлдэг.
Даяаршил гэж юу вэ
Даяаршил гэдэг нь (globalization) дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл, соёл, техник, технологи, цэргийн салбарын хүрээнд нэгдэн нягтрах үйл явц юм.
Улс орнуудын санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцан хамаарал нэмэгдэж, нэг орны эдийн засгийн хямрал бүс нутагт, бүс нутгийн хямрал нь дэлхийд нөлөөлөх болжээ.
Хүмүүс хормын дотор өөр тивд байгаа найз нөхөдтэйгээ холбогдож, соёлын солилцоо эрчимтэй явагдаж байна. 



Даяаршлын үйл явц хэзээ эхэлсэн бэ?
 Эрдэмтэд одоо ч энэ асуудлаар нэгдсэн саналд хүрээгүй байна. Судлаачид:
-          Эртний Ромын эзэнт гүрэн (МЭ I-III зуун),
-          Исламын алтан үе (VI-VIII зуун),
-          Монголын эзэнт гүрэн (XIII зуун),
-          Европын колончлол, худалдааны эрин үед (XVI-XVII зуун) даяаршлагдах үйл явц тодорхой хэмжээнд явагдаж байсан гэж үздэг.
        Орчин үеийн даяаршлагдах үйл явц XX зууны эхэн үеэс эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Дэлхийн банк, Олон улсын валютын сан байгуулагдаж, үндэстэн дамнасан корпорациудын нөлөө өссөнөөр даяаршлын үйл явц улам эрчимжсэн байна.          
Даяаршлын түүх
-          Үр хөврөлийн үе 1400-1750: хүмүүнлэг үзэл, дэлхийн анхны газрын зургууд, Африк, Ази, Америк тивийг судласан нь, колончлол
-          Эхлэлийн үе 1750-1875: Үндэсний төр улсууд үүссэн, иргэншил, пасспортжуулалт, олон улсын гэрээ,
-          Өсөлтийн үе 1875-1925: соёл, спортын тэмцээнүүд, дэлхийн дайн, цагаачлал,
-          Ноёрхолын төлөөх үе 1925-1969: НҮБ, Дэлхийн II дайн, хүйтэн дайн, хүн төрлөхтөний эсрэг гэмт хэрэг, цөмийн зэвсэг, Гуравдагч орнуудын үүсэл
-          Тодорхойгүй үе 1969-өөс хойш Хаашаа чиглэн хөгжиж байгаа нь тодорхойгүй. сансарын судалгаа, жендер, угсаатан, арьс өнгө, бэлгийн чиг хандлага дээр тулгуурласан нийтлэгүүд. Байгаль орчны асуудал, ОНМХ
         Даяаршил бидэнд шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ бэрхшээл асуудлуудыг ч улам нэмэгдүүлж байна.
          Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал нь эдийн засгийн салбар дах даяаршлын үр нөлөөг тод харуулж байна. Эдийн засаг улам бүр хэврэг, эмзэг, мэдрэмтгий болж байгаа бөгөөд ганцхан шөнийн дотор хөрөнгийн зах зээл, мөнгөний ханш уналтад орвол гайхах зүйлгүй болжээ.
         Бараа бүтээгдэхүүний олон улсын худалдаа 1955 онтой харьцуулахад 95 тэрбум доллароос 12 триллион болж 100 дахин өсжээ.

Олон улсын байгууллагуудын үүрэг оролцоо нэмэгдсэнээр улс төрийн даяаршил хүчтэй явагдаж байна.
         Дэлхийн банк, Олон улсын валютын сан өөрийн бодлогоороо жижиг буурай орнуудын хөгжлийн чиг хандлагыг зааварлах болж, НҮБ, Европын холбоо нь улс орнуудыг улам бүр нэгдэн нягтрах, шийдвэр, үйл ажиллагаа нь харилцан хамааралтай болоход чухал нөлөө үзүүлж байна.
         Их долоо, дэлхийн худалдааны байгууллага, НАТО, олон улсын шүүхийн үүрэг нөлөө, оролцоо нэмэгдэж түүний нөлөөгөөр улс орны үүрэг жин нөлөө багасч байна.
         Өрнөдийн соёл, түүний дотор Америкийн соёл дэлхий дахинд хүчтэй нөлөөлөх болжээ.
          The Big Bang Theory, Game of Thrones, NBA, FIFA World cup зэрэг телевизийн шоу, нэвтрүүлэгүүдийг дэлхийн өнцөг булан бүрт үзэж байна.
          You tube, Facebook – ээр дамжин соёлын солилцоо явагдаж, найз нөхдийн хүрээ тэлж байна.
         Жилд 1.1 тэрбум хүн жуулчилж байгаа бөгөөд 2025 онд 1,8 тэрбум болох төлөвтэй байна.
         Мэдээллийн CNN, BBC суваг дэлхийн 200 гаруй улсад нэвтрүүлгээ цацаж жирийн иргэнээс төрийн тэргүүн хүртэл эндээс мэдээллээ авах болжээ.
         Хүмүүс илүү ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй болж, хүн төрөлхтөн нийтлэг үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөг болж, энх тайвнаар зэрэгцэн орших үндсийг бүрдүүлдэг. Хүмүүс илүү чөлөөтэйгээр бие биетэйгээ санаа бодлоо хуваалцах, харилцан тусалж дэмжих нөхцөл бололцоог бий болгодог.
         Олон улсын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болж, ирээдүйд дэлхийн засгийн газар байгуулагдана гэж даяаршлыг дэмжигчид үздэг.
         Монгол улс даяаршлын индексээр:
-     Монгол улс ерөнхий даяаршилын индексээр 84-р байранд
-     Эдийн засгийн индексээр 30-р байранд 76,86
-    Нийгмийн индексээр 157 –р байранд 29.05
-    Улс төрийн индексээр 84 –р байранд 72.17 орсон байна.
         Даяаршлын индексийн арга зүй:
-    Улс орны дотоод, гадаад худалдаа, ДНБ, ҮНБ, тухайн улс гадаадын ажилчид авч байгаа эсэх
-    Импортын бараанд тавьж байгаа гаалийн татвар
-    Иргэдийн гадаад руу ярьж буй ярианы минут
-    Гаднаас ирж буй жуулчид түүний улс орон дах нөлөөлөл болон гадагшаа явж буй жуулчид
-    Интернет, гадны телевиз, сонин, сэтгүүлийн хэрэглээ
-    Холливудын киног үндэсний театрууд үзүүлдэг эсэх, англи үгтэй дуу хит парадад орж буй эсэх
-    Макдоналдын ресторан тухайн улсууд хичнээн байгуулагдсан
-     НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог
-     1945 оноос хойш нэгдэн орсон гэрээ, конвенц, хоёр ба түүнээс дээш улсуудтай байгуулсан гэрээ
         Даяаршлын сөрөг нөлөө:  Монголд болон дэлхий дахинд
-    Агаарын бохирдол
-    Халуун орны ой устах
-    Ашигт малтмалын замбараагүй олзворлолт
-    Хүн амын өсөлт (Африк, Энэтхэг, Зүүн өмнөд азийн бүс нутагт хэт өсөлт явагдаж байна)
-    Хүнсний дутагдал: 1 тербум хүн өлсөглөнгийн байдалд байна.
-    Эрүүл мэнд: ДОХ, Сүрьеэ, Тахал нь даяаршилын нөлөөтэй өвчин юм.
Даяаршил нь буурай хөгжилтэй орнуудад сөрөг нөлөө ихтэй
-    Хууль бус зэвсэг, хар тамхи, хүний наймаа
-    Үндэстэн дамнасан корпорациуд аль нэг улс дах үйлдвэрээ хаах үед олон мянган ажилчин ажилгүй болж, энэ нь тухайн улсын эдийн засагт хүчтэй цохилт болох нь бий.
-    Дэлхийн санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор Nokia, Ford, General motors зэрэг томоохон компаниуд салбар үйлдвэрүүдээ олноор нь хааж ажилгүйчүүдийн эгнээг нэмсээр байна.



No comments: