Орчин
үеийн сургуулийн үйл ажиллагаа
Сургууль төрийн
боловсролын үйлчилгээг ард олонд хүргэж, хүүхэд залуучууд сурч хүмуүжих
хэрэгдээг хангах үйл ажиллагааг шинжлэх ухаанм үндэстэй зохион байгуулах
үндсэн үүрэг бүхий нийгмийн институт Сургууль нь дараах үндсэн чиглэлийн үйл
ажиллагаа явуулна. Үүнд:
1. СХУ-ны үндэсгэй удирдаага-арга зүйн төв байх.
-
орчин
үеийн менежментийн арга барилыг хэрэгжүүлэх
-
сургуулийг
удирдахад багш нарыг өргөн оролцуулах
-
мэргэжлийн
удирдлагаар хангах
-
багш
нарын мэргэжлийг системтэй дээшлүүлэх
-
судалгаа
шинжилгээний ажил эрхлэх
-
орчин
үеийн хичээлийн арга хэлбэр, технологи хэрэгжүүлэх гол объект юм.
-
олон
нийтэд нээлттэй, ил тод, хүмүүнлэг,, шудрага зарчимд тулгуурласан үйл ажиллагаа
үйлчилгээ явуулах
-
сургуулийн
бүх үйл ажиллагаанд ардчиллыг нэвтрүүлэх.
2. Хүүхдийг бие хүн болж төлөвших зөв нөхцлийг бүрдүүлэх
-
хүүхэд
багачуудад албан ёсны сургалтаар боловсрол олгох
-
бие
даан суралцаж, ажиллах, амьдрах арга ухаанд сургаж, нийгэмшүүлэх
-
хичээлийн
агуулга, арга зүйг шинэчлэх
-
сурах
авъяас сонирхлыг хөгжүүлэх
-
мэдлэгийг
бодитой үнэлж дүгнэх, оношлох зөв арга хэлбэрийг тодорхойлох
3. Багш, ажилчдын үр дүнтэй, идэвхтэй бүгээлч ажиллах нөхцлийг
бүрдүүлэх
-
сургуулийн
нийт хамт олны ажиллах аятай орчин бий болгох
-
багш,
ажилчдын нийгмийн асуудлыг зөв шийдвэрлэх
-
ажиллагсдын
хөдөлмөрийг зөв зохион байгуулж, урамишын зөв тогтолцоог бүрдүүлэх
-
багш
сурагчдын идэвхи, бие даасан бүтээлч сэтгэлгээ, сурган хүмүүжүүлэх ажлын эцсийн
үр дүнгийн төлөө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх
-
уралдаан
зохион байгуулан идэвхжүүлэх, тэдний ажлыг өөрсдөөр нь шудрагаар үнэлж
дүгнүүлэх
4. Орон нутаг боловсрол, соёл, шинжлэх ухааны нээлттэй
төв байх
-
дэвсгэр
нутгийн хүрээнд боловсролын талаар хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
-
иргэдэд
албан бус боловсрол эзэмшиж мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд дэмжин туслах
-
эцэг
эх, хедөлмөрчдөд сурган хүмүужүулэх сурталчилгаа явуулах, нийгмийн орчны сурган
хүмүүжүүлэх зөв зохистой нөлөөлөл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг төрийн
захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэх
-
сургуулийн үйл ажиллагаанд суралцагсад, эцэг
эх, олон нийтийг аль болохоор өргөнөөр татан оролцуулах, тэдэнтэй хамтран
ажиллах
-
төр, олон нийтийн удирдлага, хяналт, дэмжлэг,
зохицуулалтанд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах
Сургууль,
багш нарын үйл ажиллагааны үр дүнгийн эцсийн шалгуур нь еуралцагсдын ажил,
амьдралд бэлтгэгдсэн болон тэдний мэдлэг, чадвар, төлөвшлийн боловсролын
стандартын түвшинг хангасан байдал юм.
Бүх
щатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх
ёстой.
Сургуулийн
хөгжлийн төлөвлөлт
Сургуулийн төлөвлөгөө гэдэг бол бүх шатны нэгж, хамт
олныг хэтийн зорилго чиглэлтэй удирдах, тэдний үйл ажиллагааг тодорхой зохион
байгуулах менежментийн нэг хэрэгсэл юм.
Төлөвлөлт нь хэтийн, ойрын, хичээлийн жилийн, улирлын,
сарын гэх мэт хэлбэртэй байх бөгөөд бүх салбар нэгж дараах бүтэцтэйгээр
төлөвлөлтийг хийдэг. Үүнд:
1.
Тухайн
хичээлийн жил, улирал, сард хэрэгжүүлэх үндсэн зорилт
2.
Зохион
байгуулалтын ажлууд, удирдах, сурган хүмүүжүүлэх зөвлөл, захирлын дэргэдэх зөвлөл, багш ажилчдын
хурлаар хэлэлцэх асуудлууд, сурган хүмүүжүүлэх оношлогоо хийх чиглэлүүд
3.
Сургалт,
хүмүүжлийн ажлууд, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, сурагчдын
авъяас сонирхол, сургуулийн материаллаг баазыг хөгжүүлэх, хичээл болон
хичээлээс гадуур зохиох ажил, ЗАН- ээс зохиох, сурлагаар хоцрохоос урьдчилан
сэргийлэх ажил зэргийг төлөвлөнө.
4.
Багш нарын дунд зохиох ажил, багш нарыг
хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлууд
5.
Олон
нийттэй хамтран ажиллах талаар, эцэг эхийн дунд зохиох ажил төр, олон нийтийн
байгууллагатай хамтран зохиох ажил
6.
Материаллаг
бааз, санхүү, эдийн засгийн талаар, сургуулийн номын сан, спортын талбай,
туслах аж ахуйг хөгжүүлэх, багш ажилчдын нийгмийн асүудал зэрэг хамрагдана.
Сургуулийн хэтийн
төлөвлөлтийг дараах байдлаар хийнэ.
1.
Сургууль,
хамт олны үйл ажиллагааны талаар аль болох олон эх үүсвэрээс мэдээлэл авах
(ярилцлага,асуулга, санал, хүсэлт гэх мэт)
2.
Цуглуулсан
мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийх хэд хэдэн чиглэлийн хэсгийг 2-3 хүний
бүрэлдэхүүнтэй ажиллуулж дүгнэлт гаргуулж, сургуулиа ойрын (3-5 жилд) үед
хөгжүүлэх чиглэлээ тогтооно.
3.
Хэтийн
төлөвлөгөөтэй холбоотой санхүү - эдийн засгийн тооцоо хийх
4.
Дээрх
тооцоогоо үндэслэн жил, жилийн төсвийн төслийг хийж хамт олны хурлаар хэлэлцэн
батлуулах
Хүүхдэд ээлтэй сургууль. Хүүхэд өглөө бүр сургууль, багш, найз нөхөд рүүгээ
яарч ирээд, олон төрлийн сонирхолтой, бүтээлч үйл ажиллагаанд идэвтэй оролцож,
багштайгаа нөхөрсөгөөр ажил хэрэгчээр харилцаж, ертөнцийг нээж танин мэдэх,
бүтээх, үйлдэхийн амт шимтийг мэдэрч, түүнээсээ сэтгэлийн таашаал авч, тэр
сэтгэл хөдлөлөөр бусдадаа хандаж, хамтран аз жаргалтай амьдрахын гэрэл гэгээ
тусгаж чадсан боловсролын орчныг хүүхдэд ээлтэй сургууль гэнэ.
Хүүхдэд
ээлтэй сургуулийн орчин бол сурган хүмүүжүүлэх зөв тавилтай байж, хүүхдайн эрх
хангагдах зөв төлөвших үндас болдог. Ийм орчин тэр бүр бүрдээгүйгээс хүүхдийн
сурах сонирхол идэвхи буурч, зан авир, ёс суртахуун нь эвдэрч, үзэл бодол,
хандлага нь нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээнээс зөрдөг байна.
Хүүхдэд
ээлтэй орчныг яаж бий болгох вэ?
Энэ нь сургуулийн үйэт зүйл, соёлыг тодорхойлж, нийгмийн
болоод сэтгэл зүйн, аюулгүй материаллаг орчин, нийгмийн бичил дэмжих орчныг дэс
дараатай бнй болгоно гэсэн үг юм. Сургуулийн нийгмийн орчин гэсэн ойлголтод нийгэм
болон сэтгэл зүйн орчин, зохион байгуулалтын орчин, хүрээлэн байгаа орчин,
эдгээрийн шинж чанарыг багтаадаг. Сургууль дахь нийгмийн орчин нь:
-
Аюулгүй
байдлын материаллаг орчин
-
Сургуулийн
үнэт зүйл, соёл
-
Дэмжих
орчноор тодорхойлогдоно.
Аюулгүй
байдлын материаллаг орчии нь хүүхдийн сурах, үйл ажиллагаа явуулах орчин, анги
танхимын агааржуулалт, гэрэлтүүлэг, дотоод ба гадаад нөхцөл, эрүүл ахуй ариун
цэврийн шаарддага хэр хангагдсанаар тодорхойлогдоно. Түүнчлэн хүүхдэд ээлтэй
орчин бүрдүүлэхийн тулд сургууль:
-
айж
түгших аюулгүй
-
архи тамхигүй, ,
-
хүчирхийлэлгүй,
-
эрүүл
ахуйн хувьд цэвэр,
-
стресс
дарамтгүй орчин байх шаардлагыг хэрэгжүүлнэ.
Хүүхдэд ээлтэй
сургуулийн дээдлэн үзэх үнэт зүйл нь хуүхдийн эрхийг
дээдлэх, бие биенээ
хүндэтгэх, үл ялгаварлах, бүгдэд тэгш боломж олгох, сурах нөхцлийг бүрдүүлэх,
тэдний хөгжих боломжийг хангах, багш сурагчдын идэвх, бүтээлч байдлыг эрхэмлэх
зэрэг болно. Эдгээр үнэт зүйлд тулгуурлаж сургууль үйл ажиллагаандаа мөрдлөг
болгох дүрэм журмаа тодорхойлно. Сургуулийн үнэт зуйл, соёл нь сургууль дахь
ерөнхий уур амьсгалаас харагдах бөгөөд энэ нь нэг талаас сахилга бат, эмх цэгц
хэр байгаагаар тодорхойлогдоно. Сахнпга бат, эмх цэгцийг хүчирхийлэл,
дарамтгуй, эелдэг нөхөрсөг, хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, тэгш эрх бүхий
оролцоог хангасан байдлаар зохион байгуулбал зохино.
Хүүхдэд
ээлтэй сургууль нь багш сурагчдын сурч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн
дэмжлэг бүхий орчин байх хэрэгтэй. Дэмжих орчин нь сурагчдад үзүүлэх дэмжлэг,
сургуулийн орчинд бурдуүлэх дэмжлэг, багшийн үйл ажиллагааг дэмжих гэсэн
чиглэлээр бурдсэн байвал зохино. Сургуулийн нийгмийн дэмжих орчныг үнэлэх
шалгуурууд нь:
-
Багш сурагчийн тооны харьцаа
-
Сурагчдад
үзүүлэх нийгмийн дэмжлэг, хүлээн авах боломж
-
Ангийн
хэмжээ
-
Багшид
үзүүлэх дэмжлэг
-
Хамтач
аййллагааны дадал
Сурагчдын нийгмийн
идэвх, оролцоо байна Хүүхдийн амьдралын чухал орчин болдог сургуульд
суралцагчдын сурах чадвар, сэдадтэмүүлэлд эерэгээр нөлөөлөх сэтгэл зүй,
сэтгэцийн эрүул саруул орчин бурдүүлэх шаардлагатай.
Сургуульд ‘сэтгэцийн
эрүүл мэндийн таатай орчин бүрдүүлэх зорилго нь хүүхдийн гадаад орчны дарамт,
сөрөг байдлыг даван туулах чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн
боловсрол нь сургуулийн эн тэргүүн анхаарах бодлого байх ёстой. Сэтгэцийн эрүүл
мэндийн боловсрол нь:
-
Сэтгэцийн
эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн тухай мэдээллээр хангах
-
Хувь
хүн өөрийн хандлага, үнэт зүйл, үнэлэмжийг ойлгох
-
Стрессийн
талаар ойлголт олгох, стресс дарамтыг давж гарах мэдлэг чадварыг эзэмшүүлэх
-
Тахир
дутуу, өвчтэй зэрэг бусдаас ялгаатай хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, тэдэнтэй зөв
харилцах чадварыг олгох
-
Сэтгэцийн
эрүүл мэндийг дэмжих зан үйлийг төлөвшүүлэх агуулгатай байх бөгөөд үүнийг
амьдрах ухааны чадвар олгох сургалттай зэрэгцүүлэн явуулбал үр дүнтэй байдаг.
Сэтгэл зүйн таатай
орчин бий болгох нь хүүхдэд ээлтэй сургуулийн гол зорилго юм. энэ орчинд хувь
хүний сэтгэл санаа тэнцвэртэй байхад нөлөөлдөг бүхий л хүчин зүйлсийг
хамааруулж үздэг. ЕБС-ийн сэтгэл зүйн таатай орчин гэдэгт сургуулийн сэтгэл
зүйн орчин, хувь хүмүүсийн хэрэгцээ, сэдэл зэрэг хоорондоо нягт холбоо бүхий
хэд хэдэн хүчин зүйлсийг авч үздэг.
Багш гэж хэн бэ?
-
Сурган
хүмүүжүүлэх үйл явцыг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжүүлэгч, түүний үр дүнд
онопшогоо хийх нэг ёсны менежер юм.
-
Суралцагсдад
сурах сонирхол, мэдээлэл авах боломжтой, ардчиллын уур амьсгал бүхий
(хүмүүнлэг, энэрэнгүй, бүтээлч, нээлттэй) орчныг бий болгогч, сургалтын
процессийн идэвхтэй субъект мөн.
-
Сургалтын
идэвхтэй объект, субъект болох суралцагсдын дотны туслагч зөвлөгч, хамтран
ажиллагч мөн.
-
Сурган
хүмүүжүүлэх нөр их хөдөлмөрөөрөө хүний нийгмийн туршлагыг өвлүүлэх ариун үйлийг
хөтлөгч, нийгмийн хөгжлийг хурдасгагч, оюун билэгт хүргэх эрдмийн мөнхийн
хөтөч, сурагч, судлаач юм.
-
Багшийн
үйл ажиллагааны арга нь зөвхөн хүнд юм заах биш, хүний сурах үйл ажиллагааг
удирдан зохион байгуулж менежментийг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа менежер хүн
юм.
Мэддэг,
туршлага бол хүнд байгалаас заяасан төрөлх авъяас, боломжийг унтраалгүй бадрааж
явах "түлш" буюу оюуны өмч. Шавиа насан туршид нь "асааж явах
түлштэй" болгоход багш хүний эрхэм зорилго, нандин чанар оршино.
Багшийн хөдөлмөрийн онцлог.
Сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний түүхэн амьдрал, түүний урагшлах хөгжлийн
зайлшгүй нөхцөл мөн.
-
Нэг
үеэс нөгөөд материаллаг болон оюуны соёлыг уламжилж, нийгэмд үйлдвэрлэх хүчнийг
бэлтгэж байдгаараа багшийн хөдөлмөр нийгмийн хөгжлийг хангаж байдаг үнэлж
баршгүй үүрэг гүйцэтгэдэг. Багшийн хөдөлмөрийнх нь үр нөлөө нэг хүн төдийгүй,
гэр бүл, улс орны ирээдүйтэй холбогддог.
-
Сурган
хүмүүжүүлэх хөдөлмөр нь субъектив шинжтэй. Сурган хүмүүжуүлэх хөдөлмөрийн
субъект нь багш өөрөө, объект сурагчид, багаж зэвсэг нь багшийн бие хүний
чанарууд, үр дүн нь сурагчдын бие хүний төлөвшилт, мэдлэг, чадвар юм.
-
Багш
хүний хөдөлмөрийн объект болох хүн бол төрөлхийн, дахин давтагдашгүй хувийн
онщюгтой Хүн, тодорхой эхэн төрх, оюун ухаан, эр зориг, сэтгэл
мэдрэмж бүхий амьд организм юм. Энэ объект нь хамтран ажилладаг сурган
хүмүүжүүлэх үйл явцын идэвхтэй нэг гишүүн (субъект) болдог.
-
Багшийн
хөдөлмөрийн үр дүн нь тодорхой соёл эзэмшсэн хүн . байдгаараа өвөрмөц юм.
-
Багшийн
хөдөлмөр болох сурган хүмүүжүүлэх нөлөөллийн үр дүн нь удаан гардаг. Багшийн
мэргэжлийн ур чадвар, зан суртахууны соёл хэдийчинээ өндөр байх тусам энэ
нөлөөлөл төдийчинээ үр дүнтэй байдаг.
-
Мэргэжлийн
ур чадвар, сурган хүмүүжүүлэх ёс суртахууны чанаруудыг бүх талаар хослуулж
байхыг сурган хүмүүжүүлэх мэргэжил нь шаарддаг. Нийгмээс багшид хүлээлгэж
байгаа итгэл найдварын хэмжээг багшийн ёс суртахууны чанар, хариуцлагаар
тодорхойлдог. Учир нь багшийн хөдөлмөр бол хамгийн хүнлэг энэрэнгүй хөдөлмөр.
Багшийн хөдөлмөр зохион
байгуулалт.
Багшийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг шинжлэх ухааны
үндэстэй зохион байгуулах зорилго нь багш ба суралцагсдын ажиллах болошк,
авъяас чадвар, цаг хугацааны ашиглалтыг оновчтой зохион байгуулж, сурган
хүмүүжуүлэх ажлын үр өгөөжийг дээпшүүлэхэд чиглэнэ.
Багшийн хөдөлмөр зохион байгуулалтад дараах үндсэн
зарчмуудыг баримталдаг. Үүнд:
1.
Цаг хугацааны ашиглалтын коеффициентийг аль
болох дээд хэмжээнд хүргэх
2.
Ажил
үүргийн нарийн тодорхой хуваарьтай байх
3.
Хөдөлмөр
зохион байгуулалт нь ажил, амьдралын бүх талыг хамрах
4.
Ажил,
амьдралын таатай нөхцлийг бүрдүүлэх
5.
Багш
өөрийн өдрийн дэгтэй, цагийн хуваарьтай байх
6.
Шинжлэх
ухааны үндэстэй байх
Сурган хүмүүжүүлэх ажлын практикт хийсэн судалгаанаас
үзэхэд дунд сургуулийн багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд долоо хоногт 50
орчим цагийг зарцуулдаг бөгөөд түүнээс 19 - 21 цаг нь хичээл, сургалтын ажилд,
бусад нь хичээлд бэлтгэх, сурагчидтай ажиллах, сургуулийн чанартай ажилд
оролцох зэрэгт зарцуулагддаг.
Багшийн хөдөлмөр зохион байгуулалтад нөлөөлөх хүчин
зүйлс:
1.
Багшийн
өөрийнх нь бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагааны чадварын төлөвшлийн түвшин
2.
Багшийн
сурган хүмүүжүүлэх ур чадварын төлөвшилт
3.
Сургуулийн
материаллаг нөхцөл, техник хангамжийн түвшин
4.
Сургуулийн
хамт олны сэтгэл зүйн бүтээлч уур амьсгал
5.
Сургуулийн
ерөнхий хөдөлмөр зохион байгуулалтын түвшин
Сургууль, гэр бүл, эцэг эхийн
хамтын ажиллагаа.
Сургууль бол ирээдүйн иргэнийг хөгжүүлж төлөвшүүлэх,
тэдэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй нийгмийн нэг гол институт. Гэр
бүл бол хүүхэд төрж өсөн торниж хүмүүжих нийгмийн анхдагч орчин. Энэ хоёрын
нэгдмэл үйл ажиллагааны дүнд бие хүний хөгжин төлөвших үндсэн нөхцөл бүрдэнэ.
Гэр бүл бол сургуулийн хувьд өөрийн залгамж үеэ мэдлэг боловсролтой, ажил
амьдралын ухаантай болгуулахаар захиалгаа өгсөн үйлчлүүлэгч юм. Гэр бүл, эцэг
эхийн гол үүрэг нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн торниулж, ёс суртахуун, зан
үйлийн зөв хэвшилтэй болгоход оршино. Түүнчлэн хүүхдийнхээ аятай таатай сурч
хумүүжих нөхцлийг бүрдүүлж хангах үүрэгтэй.
Сургууль, багшийн нийгмийн үүрэг нь бие хүний хогжил,
төлөвшилд нөлөөлөх бүх хүчин зүйлсийн нөлөөллийг шинжлэх ухааны үндэстэйгээр
зөв зохицуулан хүүхдийн бүх талын өсөлт хөгжилт, оюун ухаан, сурах арга барилын
хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Ийм учраас сургууль, гэр бүл, эцэг эхийн хамтын
ажиллагаа нь зайлшгүй зүйл бөгөөд түүнд дараах зарчмуудыг баримталбал зохино.
Үүнд:
1. Хүүхдэд хоёр талаас
тавих шаардлага нэгдмэл байх. Үүний тулд багш, эцэг эхчүүд бие биеэ өв
ойлголцож, хэн хэнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцдагаа ухамсарлаж ил тод,
нөхөрсөг харьцаатай байх нь чухал
2. Хүүхдийн нас, бие
сэтгэцийн хөгжлийн онцлогт тохируулж, СХУ, сэтгэл зүйн үндэстэй хандах
3. Хамтын ажиллагаа нь
байнга, тодорхой, зорилготой, системтэй байх
Хамтын үйл ажиллагааны хэлбэрүүд нь хамрах хүрээний
хувьд нийтийг хамарсан, ганцаарчилсан гэж ангилагдана.
Нийтийг хамарсан ажлууд:
Сургууль, ангийн эцэг
эхийн хурал, гэр бүлийн хүмүүжлийн сургууль, лекц, туршлага солилцох уулзалт,
эцэг эхийн одөрлөг, зөвлөлгөө өгөх, нээлттэй хаалганы өдөр,нээлттэй хичээл хийх
гэх мэт
Ганцаарчилсан ажлууд:
Хүүхдийн гэр орноор
явж, эцэг эхтэй нь уулзаж зөвлөлдөх, эцэг эхийг сургууль дээр урьж уулзан
ярилцах, захидал, бичгээр харилцах, өрхийн тэргүуний хурал хийх гэх мэт
Эцэг эхийн хурал
Сурагчдын сургалт хумүүжлийн ажлын үр нөлөө, эцэг
эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулалтын хурал,
багш, сурагч, эцэг эхийн хамтарсан хурал зэрэг хэлбэрээр хийдэг. Хурал зохион
байгуулахад анхаарах зүйл:
ü Хуралд ирсэн эцэг
эхийг хүүхдийнх нь суудаг сандал, ширээнд суулгах
ü Эцэг эх бүр хурлын
тэмдэглэлийн дэвтэртэй болсон байх
ü Сурагчийн хувийн хэрэг,
нууц хадгалахын тулд зарим зүйлийг бичгийн хэлбэрээр өгөх
ü Сурагчдын алдаа
дутагдлыг эцэг эхэд аль болох ганцаарчлан мэдэгдэх
ü Хурал дээр эцэг эхэд
ярих боломж илүү өгөх
ü Хуралд эцэг эхийг
заавал жигд оролцуулах
ü Хуралд сургуулийн
захирал, хичээлийн технологич, хичээл заадаг багшийг урьж оролцуулах
ü Хичээл заадаг багш
нараар зөвлөлгөө өгүүлэх
ü Хурлын бэлтгэлийг
урьдчилан сайн бэлтгэсэн байх
ü Эцэг эхчүүдэд хурал
дээр сурган хүмүүжүүлэх бодлого бодуулж болно.
Сургууль, олон нийтийн хамтын ажиллагаа.
Нийгмийн
макро орчин, олон нийт бол хүүхдийн аливаа амьдрал, үйл ажиллагааны голлох
орчны нэг. Олон нийт гэдэг нь тухайн нутаг дэвсгэр дээр байгаа төрийн болоод
олон нийтийн газар, үйлдвэр, аж ахуйн байгууллага, хамт олон, хүмүүс, телевиз,
мэдээллийн хэрэгсэл юм. Хүүхдүүд тэдний дунд амарч, амьдарч, өсч хогжиж, алсдаа
ч тэдний дунд амьдарч ажиллах болно.
Сургууль:
-
Гэр
бүл
-
Олон
нийт, иргэд
-
Төр
захиргааны байгууллага
-
Бусад
сургууль
-
Аж
ахуйн байгууллага
-
Төрийн
бус байгууллага
-
Гадаад
дотоод сонирхлын бүлэг