Хүн - Байгаль, нийгэм, сэтгэхүйн харилцаа шүтэлцээнд үүсэн
бойжиж хүмүүжин хөгжиж, төлөвшин боловсрох үйл явцын нэгдэлд оршин байдаг, бие, сэтгэл, ухааны нарийн нийлмэл тогтоцтой,
дээд зэргийн ухамсар хөгжилтэй уураг тархи бүхий (биологийн болоод нийгмийн)
амьтан юм.
Хувь
хүн - Өөрийн гэсэн хэрэгцээ сонирхол, байгалаас заяасан
өвөрмөц онцлог бүхий бодьгал, бусдаас ялгагдах давтагдашгүй төрх байдал, сэтгэц
үйл ажиллагаатай хүн юм. Хүн болгон өөрийн сонирхол, идэвхи, зан төлөвөөр
бусдаас ялгагдах бие, сэтгэцийн тогтоц, хөгжилтэй "БИ"-ийн хувийн дүр
төрх бүхий, өөрийгөө хөгжүүлж танин мэдэх чадвартай, ертөнцийг үзэх өөрийн
үзэлтэй болсон нийгмийн харилцааны субъект юм. Энэ онцлогоороо бие хүн бүр хувь
хүн байна. Дөнгөж төрсөн хүүхэд бол хувь хүн юм.
Бие
хүн Харилцаа, үйл
ажиллагааны субъект, амьдрал, үг ажиллагааныхаа агуулга, арга барилыг чөлөөтэй
сонгох, хариуцлагатай хүлээх чадвартай, бие, хэл, сэтгэл эрүүл, саруул
ухаантай, нийгмийн бодит шаардлагыг ухамсарлан биелүүлдэг, үйл ажиллагаа,
харилцаа, авъяас зан төлөвт илрэх мэдрэмж, хүсэл эрмэлзэл, нийгэмд эзлэх байр
суурь бүхий боловсорч, хөгжиж, төлөвшсөн хувь хүн юм. Бие хүн хэмээх ойлголт нь
хүний нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийг илэрхийлнэ.
"Бие хүн гэдэг нь тухайн хүний сэтгэхүй, зан байдлыг өвөрмөцөөр
тодорхойлсон амьдралын явцад төлөвшин бүрдсэн бие хүний сэтгэл зүй, физиологийн
тогтолцооны нийлбэр цогц юм" гэж П.Олпорт тодорхойлсон байдаг.
Бие
хүний хөгжил- Төрөлхийн болон байгаль,
нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй тогтлын дагуу хүний бие махбодь,
сэтгэц. хандлагад гарах чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд юм. Хүний хөгжил бол бие
бялдарын хөгжил, оюуны хөгжил, сэтгэлийн хөгжлийн нэгдэл, харилцан шүтэлцсэн
цогц юм. Хүүхдийн хөгжил бол нийгмийн орчин ба хүүхдэд байгалаас заяасан дотоод
хүчний идэвхтэй харилцан үйлчлэлийн үр дүн юм. Энэхүү хөгжлийн түвшин, цар
хэмжээг хүмүүжил, бие хүний төлөвшлөөр тодорхойлдог. Бие бялдрын хөгжил гэдэг
эсэн мэнд эрүүл оршин амьдрах чадвар. Оюуны хөгжил гэдэг танин мэдэхүйн бүх
талын мэдлэг, чадвар. Сэтгэлийн хөгжил гэдэг ёс суртахуун, хүн чанарын ухаан буюу
зөвд хүрэх чадвар юм.
Бие хүний хөгжилд
байгаль, цаг уурын нөхцөл, тухайн улс орны нийгэм- эдийн засаг, боловсролын
хөгжил нөлөөлнө.
Бие хүний төлөвшил
Төрөлхийн удамшил болон байгал нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр хүн эрүүл
саруул өсөн хөгжиж, оюун ухааны боловсрол, харилцааны соёлтой, хөдөлмөрч, ёс
суртахуун, гоо сайхны мэдрэмж таашаал эрмэлзлэлтэй, аливаад өөрийн байр
сууринаас шүүмжлэлтэй хандах хэм хэмжээг илэрхийлэх, динамик үзүүлэлт, бие
хүний хөгжлийн цар хүрээ юм.
Бие хүний хөгжилд байгалийн орчин, нийгмийн макро, мезо, микро орчин
объектив нөлөөтэй. Үүнд гэр бүл, хамт олон, түүний ахуй нөхцөл хүүхэд залуусын
бие хүн болж төлөвших үйл явц ихээхэн хамаарна.
Хүмүүжил
Бие хүний хөгжил, төлөвшилд зорилго, чиглэлтэй, зохион байгуулалттайгаар
нөлөөлөх, түүнийг удирдах үйл явц, түүний үр дүн юм. өөрөөр хэлбэл, хүн
төрөлхтөн өнө эртнээс өсвөр залуу үедээ хүмүүн шинж суулгах, бие хүн болгон
төлөвшүүлэх явцыг удирдаж ирсэн бөгөөд энэхүү үйл явцыг хүмүүжил гэж нэрлэнэ.
Хүмүүжил нь хүүхэд эхийн хэвлийд бие махбодийн хувьд бүрэлдэхээс эхлээд байгал,
нийгмийн үйчлэл, нөлөөллийн дор тухайн хүний ухамсартай үйл ажиллагааны
оролцоотой ч оролцоогүй ч аяндаа тасралтгүй явж байдаг үйл явц юм. харилцан
хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, өөрийгөө хүмүүжүүлэх гэсэн хэлбэртэй.
Бие хүний хөгжиж төлөвших насны
үе шат
1. Итгэлцлийн болон үл итгэлцлийн
хямрал. (хүүхэд төрснөөс хойш 1 жилийн хугацаанд үргэлжилнэ)
2.
Ичих болон эргэлзэхийн эсрэг чиглэсэн бие даах
үеийн хямрал. (ойролцоогоор 2-3 насны үе)
3.
Гэм
буруугаа мэдрэхийн эсрэг тэмцэж, санаачлага идэвх гаргах үе шатны хямрал. ( ойролцоогоор 3-6 нас)
4.
Өөртөө
үл итгэх байдлын эсрэг сөрөн зогсч, хөдөлмөрт дурлах үеийн хямрал (ойролцоогоор
7-12 насны үе)
5.
Бусдад уусах, хувийн онцлог шинж нь
илэрч гарахгүй эзэнгүйдэхийн эсрэг тэмцэж, бие хүний түвшинд өөрийгөе
тодорхойлж, бусдаас ялгах үеийн хямрал (ойролцоогоор 12-18 насыг хамаарна)
6.
Бие хүний сэтгэл зүйд ганцаардал нэвтрэх,
дотно харилцаанаас хөндий байхын эсрэг тэмцэж, хайр сэтгэл, харилцааны
санаачлагыг гартаа авах үеийн хямрал (ойролцоогоор 20 нас)
7.
"Өөрөөсөө
илүү гарахгүй байх”-ын эсрэг сөрөн зогсч, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлэх
үйл хэрэгт идэвхтэй татагдан орох үеийн хямрал (30-60 насны хооронд)
8.
Сэтгэл санаа хоосрох, арга ядсан
байдалд автахын эсрэг идэвхтэй тэмцэж, өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун
болох үе шатны хямрал (60 ба түүнээс дээш насанд)
Бие
хүний хөгжин төлөвших үйл явцын мөн чанар
Бие хүний төлөвшихүйн мөн чанар
нь нийгмийн зүгээс хувь хүнд тавьж байгаа бодит шаардлага, хувь хүний өөрийнх
нь үйл ажиллагаа, зан төрхөөр илрэх дотоод субъектив чанар бүхий “би ”-г бий
болгоход оршино. Боловсрол олгож хүмүүжүүлэх замаар бие хүн төлөвшинө. Энэ үйл
явц нь өргөн утгаараа хувь хүн нийгэмших байгал түүхийн үзэгдэл бөгөөд хүүхэд
байгал нийгмийн орчинтой харилцаж байхдаа төлөвшлийн обьект, харилцан үйлдлийн
субьект нэгэн зэрэг болж байдаг.
Хүүхэд төлөвшил, хүмүүжлийн субъект болохын хувьд
нийгмийн ухамсартай иргэнлэг бие хүн болж, өөрийн үзэл бодол хувийн сэдэл тэмүүлэл,
зан төрхтэй, хэрэгцээ сонирхол, амьдралын идэвхтэй байр суурь, нийгмийн
харилцаа, юмс үзэгдэлд шүүмжлэлтэй хандах хувийн хандлага г.м бие хүний чанар
аажимдаа төлөвшдөг. Ийм замаар "БИ"-гээ ухамсарлах байдал, хүүхдийн
бие бялдрын болоод оюун санааны хүчин чадал аажмаар нас насандаа хөгжин
иргэнлэг улс төрийн байр суурь төлөвшдөг.
Бне хүнийг төлөвшүүлэх нийгмийн үндсэн үүрэг нь эдийн
засгийн бааз суурь, үйлдвэрлэлийн харилцааны шинжээс хамааран тодорхой
шаардлага хангасан нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бэлтгэхэд үйлчлэх явдал байдаг.
Бие хүнийг төлөвшүүлэх үйл явцын эцсийн үр дүн нь нийгмийи идэвхтэй зохистой
хөгжин төлөвшсөн бие хүн юм.
Бие
хүний хөгжин төлөвших үйл явц нь дараах өвөрмөц онцлогийг агуулдаг. Үүнд:
1.
Бие хүнийг төлөвшүүлэх нь нийгмийн үйлдвэрлэл бөгөөд
зүй тогтолт үйл явц. Хөгжил, төлөвшлийн үйл явцыг энэхүү зүй тогтлынх нь дагуу
оновчтой хөтлөн жолоодох боломжтой юм. Хүний хөгжин төлөвших үйл явцыг ямар ч
удирдлага, жолоодлогогүй орхивол тэр нь аль түрүүлж, хүчтэй нөлөөлсөн хүчин
зүйлд жолоодогдоно. Энэ нь хувь хүнийг хаашаа ч хөтөлж болох талтай.
2.
Бие хүнийг төлөвшүүлэх ажлын арга барил нь өвөрмөц
хэцүү урлаг байдаг тул ур чадварыг ихээр шаарддаг.
3.
Бие хүн төлөвпгүүлэх үйл явц нь хоёр талын процесс
бөгөөд энэ хоёр талын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд сурган хүмүүжүүлэх үйл
явц үр өгөөжтэй хэрэгжинэ.
4.
Бие хүнийг төлөвшүүлэх үйл явц нь урт удаан хугацаанд
үргэлжилдэг, нийгэм-түүхийн зайлшгүй, мөнхийн категори мөн. Бие хуний хөгжил,
төлөвшил, зорилго, арга зуй түүхэн шинжтэй юм. Хүн төрөлхтний хөгжлийн үе шат
бүхэнд тохирсон хүнийг хөгжүүлэх, хумүүншүүлэх ажлын тодорхой агуулга, арга
зүйн тогтолцоо байсан.
Хүн төлөвших үйл явц
нь:
а)
нийгмийн амьдрал, үйлдвэрлэлийн бодит шаардлагаар явагддаг
б)
нийгэм-түухийн хөгжлийн уе шат бүрт тохирсон тонолцоотой
в)
нийгэм-эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой, харилцан нөлөөлолд явагддаг.
Тухайлбал
бие хүний толөвшилд байгалыи юмс үзэгдэл, хэл, нийгэм, эдийн засгийн бүтэц,
үйлдвэрлэлийн харщщаа, нийгмийн ухамсрын хэлбэрүүд (үзэл суртал, улс төр, ёс
суртахуун, эрх, урлаг, шинжлэх ухаан, шашин зэрэг) хөдөлмөрийн хамт олон,
сургууль гэр бүл, зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.
5.
Бие хүнийг төлөвшүүлэхийн эцсийн гол зорилго нь хүнийг
ажил, амьдралд бэлтгэх явдал. Хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх гол хэрэглүүр нь
хүний үйл ажиллагааны гол хэлбэр болох тоглоом, хөдөлмөр, суралцах, харилцах
үйл юм. Ялангуяа бүтээлч хөдөлмөрийн явцад хүн өсч, төлөвшиж хатуужна. Бие
хүнийг төлөвшүүлэх ажлын гол субъект нь ахмад үе, эцэг эх, багш сурган
хүмүүжүүлэгчид байна.
Бие хүний үндсэн шинжүүд
1. Амьдралын зорилго, чиг туйлын зорилго 2. Танин мэдэх хэрэгцээ, сонирхолд хөтлөгдсөн хүн мэдлэг, чадвар, дадал эзэмшиж, туршлага хуримтлуулдаг. Танин мэдэх хэрэгцээ нь хүний тодорхой зүйлийг бие даан сурч эзэмших зорилго, зорилтыг өмнөө дэвшүүлэн ажиллах амьдрах чиглэлд хөтөлдөг. Хэрэгцээ нь сэдлийг, сэдэл нь үйл ажиллагааг өдөөж байдаг. Үүнчлэн сурах үйл нь сэдэл болох ямар нэг сонирхлоос өдөөгдөн гарч байгаа процесс юм.
3.
Өөрийн
ухамсар. Хүний ухамсрын дээд
хэлбэр бол өөрийгөө ("БИ"-гээ) ухамсарлах явдал бөгөөд энэ нь хүн өөрийгөө объектив ертөнцөөс
ялган гаргаж гадаад ертөнцтэй харьцах өөрийн харьцааг болон өөрийгөө бие хүний
хувьд үнэлэх зан үйл, үйлдэл, сэтгэхүй, хүсэл эрх ашгаа ухаарах явдал. Хүн өсөн
хөгжих тусам тодорхой зорилт дэвшүүлж, шийдвэрлэх ухамсар, чадвар, боломж нь
сайжирдаг. Зорилго, зорилт хэдийчинээ уян
хатан, өөрийгөө хөгжүүлэх хүмүүжүулэх бие даан боловсролоо
дээшлүүлэхэд чиглэсэн байна төдий чинээ бие хүн болж төлөвших боломж их,
төлөвшлийн түвпшн өндөр байдаг.
4.
Бие
хүний идэвхи нь хүний үйл
ажиллагааны эрчмийн хэм хэмжээ юм. Идэвхи нь аливаа нийгмийн харилцаа үйл
ажиллагаанд түүний оролцох хүрээ, агуулгаар илрэлээ олдог бөгөөд олон хэлбэрээр
илэрдэг. Бие хүний идэвхийг улс төр, хөдөлмөр, соёл, боловсрол, ахуй, нийгмийн
идэвхи гэх зэргээр ангилан үзэж болно. Хүн хэдий чинээ олон үйл ажиллагаанд
оролцоно төдий чинээ идэвхтэй байна. Бие хүн болж төлөвших үед нь залуу хүнийг
олон талын үйл ажиллагаанд татан оролцуулах нь бие хүний үндсэн шинжүүд
төлөвших боломжийг тэлдэг.
5.
Бие
хүний ханддага. Амьдралын юмс,
үзэгдэл, бусад хүмүүст, ажиг хөдөлмөртөө, түүний үр дүн, ирээдүйд хандах сэтгэл
зүйн чиг, бие хүний эрмэлзэл тэмүүллийн баримтлал юм. Өөдрөгөөр (оптимист)
хандах гутрангуй хандах (пессимист), идэвхтэй хандах, бүтээлчээр хандах олон
хэлбэр байдаг. Бүтээлч, идэвхтэй, өөдрөг сайн талаас нь хандах хандлагын чадвар
нь бие хүний хөгжил, төлөвшилд эерэг нөлөөлдөг.
6.
Бие
хүний байр суурь бол тухайн нөхцөлд
биеэ авч явах, аливаад хандах хандлагыг тодорхойлсон ойлголт юм. Бие хүний нийгэмд,
хамг олны дунд эзлэх байр суурийг тэр хүний өөртөө болоод хүмүүс, байгал төр
засаг, амьдралд өөрийн байр сууринаас хандах байдал, үйл ажиллагааны дадлага,
туршлага, боловсрол, ажил мэргэжлийн байдал нь тодорхойлдог. Хүний хөгжил төлөвшлийн
явцад тодорхой зорилго чиглэлтэй, зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх үйл
явцын үр дүнд бие хүний байр суурь бүрэлдэнэ.
7.
Харилцааны чадамж нь бие хүний үндсэн шинжүүдийн нэг. Харилцаа бол хүн
хэл яриа, биеийн хэлэмж зэрэг харилцааны хэрэгслийн тусламжтайгаар мэдээлэл
солилцоо, амьд ертөнц хоорондын холбоо болгох, харилцан нөлөөлөх үзэгдэл юм.
Бие хүн төлөвшихөд макро, мезо. микро орчны харилцаа бүхэлдээ шууд нөлөөлдөг.
Ардчилсан нийгэмд бие хүн бусад хүмүүстэй болон өөртэйгээ харилцах харилцааны
ёс зүй, соёлыг эзэмшиж, эрх чөлөөт байдал, хүндэтгэлийн учир утгыг мэддэг байх
учиртай.
8.
Нийгэм,
хамт олны өмнө хүлээх үүрэг, хариуцлага хүлээх чадвар. Энэ нь олон нийт,
хамт олноос авсан үнэлэлтээр тодорхойлогдоно.
9.
Нийгэм-улс
төрийн идэвхи нь өөрийн үзэл бодол,
хэрэгцээний төлөө тэмцэх чадвараар илэрнэ.
10.
Өөрийгөө
жолоодох чадвар. Нийгэм хамт олны дунд
өөрийн зан төлөв, биеэ авч явах байдал, үйл ажиллагаагаа удирдах байдлаар
илэрнэ.
No comments:
Post a Comment