Сургалт гэж юу вэ?
Сургалт нь
боловсролын үйлчилгээ
үзүүлэх, сурган хүүжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болно.
Сургалт гэдэг нь зорилго
чиглэлтэй, тодорхой үүрэгтэй, утга учир бүхий танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Сургалтыг мэдлэг бүтээлгэх, бүтээх үйл явц гэж үзэх боллоо. Сургалт бол
нийгмийн болон сурагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилго бүхий үл ажиллагаа.
Сургалтын мөн чанар нь хүн
мэдлэгээ бүтээх явцдаа сурахын арга ухаанд суралцах өөрөөр хэлбэл оюуны үйлдэл (харьцуулах, бодох, эргэцүүлэх, сэтгэх,
ангилах бүлэглэх гм )
хийх арга барилтай болох, мэдээлэл боловсруулах чадварт суралцах, мөн оюуны
хөдөлмөрөө зохион байгуулах арга барил эзэмших үйл ажиллагаа болох талаар
эрдэмтэн С.Батхуяг онцлон тэмдэглэсэн байдаг.
Сургалтын үндсэн зорилго нь суралцагчийн сурч танин мэдэх
үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж суралцагчийн
бие хүний хувьд хөгжин төлөвших үйл явцад эерэг
нөпөө үзүүлэх орчин нөхцлийг
бүрдүүлэн, тэдэнд дэмжлэг туслалцаа
үзүүлэхэд оршино.
Сургалт нь багш, суралцагч
гэсэн хоёр талын идэвхтэй үйл ажиллагаанаас
бүрдэнэ.
Сургалт нь үндсэндээ багш -
суралцагчид болон суралцагчид хоорондын үйлийн харилцан үйлчлэл юм.
Сургалт нь суралцагчийн хөгжил, төлөвшилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Сургалтыг хэр зэрэг шинжлэх ухааны үндэстэй, оновчтой
зохион байгуулахаас түүний суралцагчдын хөгжил, төлөвшилд үзүүлэх нөлөө үр дүн шууд
шалтгаална.
Сургалтын явцад суралцагчийн мэдлэг чадвар
хөгжихийн хамтад тэдний бие хүн шинжид чанарын өөрчлөлт гарна. Энэ нь чухамдаа
хүмүүншихүй болно. Үүгээрээ сургалт нь сурган хүмүүжүүлэх утга агуулгатай болдог. Энэхүү хүмүүншихүйн чанарт багш, суралцагчийн болон суралцагч хоорондын харилцах хандлага шийдвэрлэх нөлөө үзүүлнэ.
Сургалтын эцсийн үр дүн нь
суралцагчдын авсан дүн үнэлгээгээр бус,
тэдний хөгжил сурлагадаа хандаж буй хандлага сурч танин мэдэх арга барилд суралцсан байдлаар тодорхойлогдоно.
Сургалтыг дараах 3 үндсэн үүрэгтэй гэж үзэж болно.
Үүнд:
1. Боловсруулах
үүрэг. Сургалтын явцад суралцагч
нь оюун ухаан, гоо зүй, ёс суртахуун, сурах арга
барилын хувьд боловсорч тодорхой хэмжээний мэдлэг, чадвартай болж тодорхой түвшний боловсролтой болно.
2. Хөгжүүлэх
үүрэг. Сургалтын явцад
суралцагчийн оюун ухаанаа гоо
сайхан, ёс суртахуун, сурч танин мэдэх арга барил, юм( үзэгдэлд хандах хандлагын хувьд чанарын ахиц өөрчлөлт гарна.
3. Хүмүүншүүлэхүйн
үүрэг. Сургалтын явцад
суралцагчийн юмс үзэгдлийг үнэлэх үнэлэмж,
өөртөө болоод бусдад хандах хандлага, ёс суртахууны хэм хэмжээ нь төлөвшиж өөрийн үйл хөдлөлийг зохицуулан жолоодох
чадвар нь хөгжинө.
Сургалт нь үндсэндээ суралцагчийн сурч танин мэдэх үйп ажиллагааг зохион байгуулахад чиглэдэг
учраас түүнийг танин мэдэхүйн ерөнхий
зүй тогтлын дагуу явуулах шаардлагатай.
Эс тэгвээс тодорхой хэмжээний зөрчил, эсэргүүцэлтэй тулгарч сургалтын үр дүн буурдаг.
Сургалтын хэлбэр. Сурахуйн болон сургахуйн мөн чанарын тухай ойлголт
гүнзгийрч, түүнийг зохион
байгуулах хэлбэр арга техник боловсронгуй болсоор ирсэн.
Сургалтын
хамгийн анхны хэлбэр нь Грекийн философии Сократын хэрэглэж байсан ганцаарчлан
харилцан ярилцах арга хэлбэрүүд юм. Энд багш нь
суралцагчийг чиглүүлэх асуултаар хөтөлж юмс үзэгдийн мөн чанар, үнэнийг олж мэдүүлдэг байсан.
Сургалтын олноор сургадаг хэлбэр дундад зууны үед шашны сургалтанд
хэрэглэж ирсэн. Энэ нь догматик шинжтэй
сургалт байсан бөгөөд нэг багшийн удирдлагаар олон суралцагч шашны ном (сургаал)-ыг
сонсож , уншиж, цээжлэн тогтоодог байсан.
Сургалт-хүмүүжлийн ажлын хэлбэр
Сургалт-хүмүүжлийн ажлын хэлбэр нь
СХҮЯ-ын
ü
Үргэлжлэх хугацаа
ü
Хамрах хүрээ
ü
Явагдах зорилго, зорилт
ü
Агуулга
- аар тодорхойлогддог бөгөөд
-
Хичээлийн
-
Хичээлийн бус гэж 2
ангилдаг.
Хичээлиййн хэлбэр нь:
Хичээл
нь урган хүмүүжүүлэх тодорхой зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхой цаг хугацаанд
тогтмол бүрэлдэхүүнтэйгээр явагддаг багш сурагчдын хамтын идэвхтэй үйл
ажиллагаа юм.
Бүх шатны сургуульд хичээл нь
сургалт-хүмүүжлийн ажлыг зохион байгуулах үндсэн хэлбэр болдог бөгөөд дараах
онцлогтой. Үүнд:
- Цаг хугацаагаар хязгаартай
- Багш болон сурагчид гэсэн 2 талт субьектууд хамтран ажилладаг
- Зориулалты анги танхимд явагддаг
- Урьдчилан боловсруулсан хичээлийн хуваарийн дагуу явагддаг
Хичээл нь хэд хэдэн давуу талтай:
ü Багш олон хүүхдүүдийг нэгэн зэрэг сургаж хүмүүжүүлэх нь
эдийн засгийн хувьд хэмнэлттэй
ü Зохион байгуулалтад оруулж нэг жигд зохион байгуулах
боломжтой
Хичээлийг
өгөөжтэй болгохын тулд:
- Сэтгэл судлал, СХУ-ны болон сургалт-хүмүүжлийн практикийн ололт амжилт, тэргүүн туршлагыг оновчтой ашиглах
- СХҮЯ-ын түгээмэл зүй тогтлыг үндэслэн хичээлээ зохион байгуулах
- Сурган хүмүүжүүлэх үйл явцын зарчим, дүрмийг заан мөрдөх
- Сурагчдад бие даасан, өөрийгөө хүмүүжүүлэх арга барил эзэмшүүлэх
- Ээлжит хичээлийн уян хатан технологийг урьдчилан боловсруулах гэх мэт
Хичээлийн үр өгөөж нь мөн түүнчлэн
түүнд тавигдах дидактик шаардлагыг хэр дагаж мөрдөхөөс шалтгаалдаг. Эдгээр
шаардлага тус бүрийг товч авч үзье.
- Хичээлийн дидактик шаардлага:
- Ээлжит хичээлийн зорилго зорилтыг оновчтой зөв тодорхойлох
- Тухайн хичээлээр сурагчдад олгох шинэ мэдлэг, чадварын хэмжээг зөв сонгож авах
- Хичээлийн явцад сурагчдыг бие даасан идэвхтэй үйл ажиллагаанд татан оруулах
- Хичээлийн явцад сурангчдаас шуурхай, үнэн зөв хариу мэдээлэл байнга авч байх
- Хичээлийн бүтэц уян хатан, оновчтой байх
- Хичээлийн хүмүүжүүлэх шаардлага
- Тухайн хичээлийн хүмүүжүүлэх нөлөөх зөв тодорхойлох
- Сурагчдыг нийт хүн төрөлхтний үнэт зүйл дээр хүмүүжүүлэх
- Сурагчдад бие хүний хичээнгүй, нямбай, бие даах, хариуцлагатай байх, үнэнч шударга хамтач байх чанарыг төлөвшүүлэх
- Сурагчдад ухаалаг шаардлага тавих
- Хичээлийн хөгжүүлэх шаардлага
- Сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагаанд хандах эерэг хандлага, сэдэл тэмүүлэл төлөвшүүлэх
- Сурагчдын идэвхийг өрнүүлэн хөгжүүлэх
- Сурагчдын сэтгэл зүйн онцлог, хөгжлийн түвшинг тохируулж, тэдний оюун ухааныг хөгжүүлэх гэх мэт
- Хичээлийн зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага
- Хичээлийн технологийг урьдчилан боловсруулж бүтээлчээр хэрэгжүүлэх
- Хичээлийн дэг журмыг сурагчдад танилцуулж мөрдүүлэх
- Анги танхимын агааржилт, гэрэлтүүлэг, тоосжилт, дулааны хэмжээ нь зохих хэмжээнд байх гэх мэт эрүүл ахуйн шаардлагыг сахин биелүүлэх гэх мэт.
Хичээл нь олон талт нийлмэл үзэгдэл
учраас түүний тодорхой шинжүүдийг үндэс болгон янз бүрээр ангилсан байдаг.
Жишээ нь, С.В.Казанцев сурагчдын хийх ажлын логик дараалал болон танин мэдэх
үйл ажиллагааны шинжийг үндэс болгон:
- Оршил хичээл
- Шинэ материалтай анх танилцуулах хичээл
- Шинэ мэдлэг олгох хичээл
- Шинэм мэдлэгийг практикт хэрэглэх
- Чадвар, дадал төлөвшүүлэх хичээл
- Бататгах хичээл
- Холимог хичээл гэж ангилдаг.
Шинэ мэдлэг олгох хичээл гэдэг нь нас сэтгэцийн онцлогийг харгалзан
тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэстэй мэдлэг чадвар олгодог. Шинэ
мэдлэгийг багш товч тодорхой ойлгомжтой ярьж тайлбарлах, үзүүлэх гэх мэт аргыг
ашиглан 1-3 удаа янз бүрийн хэлбэрээр хүртээх нь мэдлэгийг бат бэх тогтооход
тустай.
Сурагчдад дадал төлөвшүүлэх хичээл гэдэг нь чадвар ихэвчлэн
бататгах хичээл гэдэг нэр томьёогоор тодорхойлогддог. Ийм хичээл багш
сурагчдаас олон янзын дасгал даалгавар хийж гүйцэтгүүлдэг. Гэхдээ энэ
тохиолдолд багш дасгал даалгавараа оновчтой сонгон авах хэрэгтэй.
Сурагчдын мэдлэгийг шалгах хичээл нь сургалт-хүмүүжлийн
явцад сурагчдын мэдлэг чадварыг байнга хянан шалгах хэрэгцээ байдаг. Хэрэв
сурагч бүр шинэ мэдлэг чадварыг цаг тухайд нь зөв бүрэн гүйцэт өөрийн болгон
авч байгааг хянан шалгахгүй бол тэд сурлагаар хоцрох сөрөг талтай. Гэхдээ
сурагчдын мэдлэг чадварыг ганц багш бүрэн хянах боломжгүй, сурагчид өөрсдөө
өөрсдийгөө мөн хянах шаардлагатай.
Хичээлийн бус хэлбэр нь:
Энэ хэлбэрээр зохион байгуулагдах
сургалт-хүмүүжлийн ажил нь хамрах хүрээ, зохион байгуулагдах газар, хүмүүсийн
тоо, чиглэл, үргэлжлэх хугацаа нь оролцогчдын хэрэгцээ сонирхлоос хамаарч
харьцангуй чөлөөтэйгээр тогтоогддог. Албан ба албан бус хичээлийн хэлбэрүүдэд
олон янзын хэлбэрээр хичээл сургалтыг зохион байгуулдаг бөгөөд үр өгөөжийг
дээшлүүлэх ач холбогдолтой аль хэлбэрийг сонгох, хослуулахаас ихээхэн
шалтгаалдаг. Зарим хэлбэрэс дурьдвал:
- Секц дугуйлан
- Хичээлийн аялал
- Бие даах ажил \гэрийн даалгавар\
Хичээлийн бүтцийн тухай ойлголт
Хичээлийг бүхэл бүтэн зүйл болгодог
хичээлийн дотоод зохион байгуулалт, хэсгүүдийн дэс дарааллыг “хичээлийн
бүтэц” гэнэ. Гэхдээ хичээлийн бүтцийг хадмал байдлаар зохион байгуулалгүй
уян хатан байдлаар хөтлөн явуулах нь зүйтэй. Үүний тулд:
- Тухайн хичээлийн зорилго агуулгыг харгалзан, дээрх 8 хэсгийн зайлшгүй хэрэгтэй хэсгийг нь авч ашиглах,
- Дээрх 8 хэсэг нь янз бүрийн дараалалтай байх
- Сургалт-хүмүүжлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг оновчтой сонгон ашиглах шаардлагатай
Холимог хэлбэрийн хичээл гэдэг нь
сурагчдын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах бололмжтой боловч сурагчид
жигд идэвхтэй ажилладаггүй тул түүнийг бололвсронгуй болгож нэгдмэл хэлбэрийн
хичээл гарч ирсэн.
Орчин үед дараах хэлбэрийн холимог
хичээл зохион байгуулж байна. Үүнд:
- Зохион байгуулах
- Урьд өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах
- Гэрийн даалгавар шалгах
- Шинэ мэдлэг олгох
- Мэдлэгийг бататгах
- Мэдлэг чадварыг хянан шалгах
- Гэрийн даалгавар өгөх
- Дүгнэлт хийх
No comments:
Post a Comment