А. Адлерийн бодгаль онол.
Альфред
Адлер – бодгаль сэтгэл судлалын үндэслэгч. Чухамдаа өөрийнх нь санаа Фрейдээс
тусдаа бие даан хэд хэдэн жинхэнэ төгс зүйл болж чадаж байв. Түүний онол нь
сонгодог психоанализ (сэтгэц задаргаа) ба нэгдмэл чанарын тухай сургаал, бие
хүний хөгжилтэй холбоотой байв.
Альфред Адлер 1870 оны 2 сарын 7-нд Австрийн Фенцинг хотод төржээ. Тэрээр аль эрт хүүхэд байхаасаа л эмч болохыг мөрөөдөж байсан ба хожим нь Венскийн Анагаах ухааны их сургуулийн төгсөж эмч болох гараагаа эхэлжээ.
Харин удалгүй түүний сонирхол мэдрэлийн өвчин буюу хий судлал болж өөрчлөгджээ. 1902 онд алдарт “Зүүдний тайлал”-г уншиж дараа нь Фрейдийн зохион байгуулсан дугуйлангийн гишүүн болжээ. Гэвч удалгүй Адлер Фрейдийн тэрхүү үндсэн санаанаас тэс өөр санааг боловсруулж эхэлжээ. 1911 онд Адлер нийгмийн бүлэгт орж Фрейдээс улам бүр холбоогоо тасалж байв. Тэгээд өөрийн бүлгийг байгуулж “Чөлөөт нийгмийн сэтгэц задлалын шинжлэл” нэр өгч дараа нь “Бодгаль сэтгэл судлалын нийгэмлэг” болгон өөрчилжээ.
1912 онд “Мэдрэлийн шинж чанарын тухай” бүтээлээ гаргасан. Мөн энэ ондоо тэрээр “Бодгаль сэтгэл судлал” сэтгүүлийнхээ үндсийг тавьсан.
Дэлхийн 1-р дайны сүүлч үед Адлерийг түгшээсэн асуудлууд эхэлсэн. Тэрээр Венскийн сургуулийн боловсролын системд анхны хүмүүжлийн эмнэлгийнхээ суурийг тавьсан. Үүний учраас багш нарын ажил нэмэгдэж байв. Яагаад гэвэл тэд л зөвхөн, хүүхдийг бие хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.
Нацистуудын үзлийг баримтлагчдын үйл ажиллагаанаас болж 1938 онд Австрит түүний эмнэлэг хаагдсаныг зарлажээ. 1937 онд зүрхний хурцдалд оржээ. Олон газраар явж (Европын) лекц унших болсон.
1938 оны 5 сарын 28-нд Абердин хотод лекц уншихаар ирсэн үедээ өвчин нь хүндэрч нас баржээ.
Адлер Фрейд, Юнг нарын хүний зан байдалд хувийн ухамсартай зан төрх голлох тухай хуулийг үгүйсгэсэн. Төрөлхийн ухамсаргүй зан төлөв нь эцэстээ хүнийг нийгмээс заагладаг.
Тэрээр хамгийн өндөр хүч нь хүний амьдрал ба зан төлөвийг тодорхойлдог. Энэ мэдрэмжийн нийгмийн харилцаанд (янз бүрийн) урам зориг өгч хүмүүсийн нягтрал нэгдмэл байдлаар тодорхойлогддог гэж үзжээ. Гэвч Адлер Фрейдийн онолыг бүхэлд нь няцааж байв. Мөн тэрээр бие үний хөгжилд түүний дотоод мөн чанар цорын ганц төрөлх байдал нөлөөлж байдгийг зөвшөөрч байжээ. Фрейдийн бэлгийн хүчин зүйл хэмээх чухал санаанд нийгмийн үүргийг сонирхолтойгоор нэмжээ. Тэр үед Адлер бие хүний хөгжлийн чухал хандлага болон өөрийн цор ганц бодгалийн сэтгэл судлалыг хөгжүүлэн үлдээхийг эрмэлзэж байв. Бие хүний цорын ганц нэгдмэл байдлын тухай утга санаа нь Адлерийн сэтгэл судалд үлдээсэн үнэлж баршгүй дэвшил юм. Түүний үлдээсэн асар их гавьвяатай бүтээл нь “Бүтээлч би” юм.
Адлер бие хүний дэвшил хөгжлийг өөрчилж болох хувийн бодгаль системээ хүний амьдралын янз бүрийн туршлагаар тайлбарлах санааг дэвшүүлжээ. Түүнээс илүүгээр “Би” нь хүн бүрийн амьдралын цорын ганц хэв маягийн биелүүлэлтийг хөнгөвчилж болохыг эхлээд өөрсдөө туршлагаасаа эрж хайдаг. Адлер өөрийн бие хүний тухай онолыг маш сайн бүтэцтэйгээр тайлбарлажээ. Энэ хуурмаг фенализмийн учир шалтгааныг давамгайлах эрмэлзэл, үнэлэмжгүй мэдрэмж, нэгдмэл мэдрэмж, “бүтээлч би” ба амьдралын хуурмаг фенолизм нь немцийн эрдэмтэн Уанса Файгингерсийн авсан санаа юм.
Тэр нь бүх хүмүүс амьдралдаа хүн бүрийн зан байдлын зохион байгуулалт, бодит байгалийн байгууламжийн бүтцийн тусламжтайгаар чигээ олох гэсэн утгатай.
Тэрчлэн Адлер их хэмжээний найдвар нь ирээдүйд байдаг, харин туршлага нь өнгөрсөнд байдаггүйг хүний үйлдлийн учир шалтгааны тухай санаагаа боловсруулжээ. Эцсийн зорилго нь хэт туйлын байх ба түүнийг биелүүлэх хэрэггүй. Гэвч хүний халхлагдсан үйлдэл нь түлхэцээр илэрнэ. Эрүүл хүн хий хоосон найдвар амьдралыг тиймээр нь харахаас бүрэн чөлөөлөгдөж болно.
Адлер туршлага нь хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог гэдгийг баталжээ. Тэрээр би нь нэгдмэл бүтэц, 1-3 төрөлхийн ухамсаргүй мэдрэмж нь төрөлхийн боловч хоцрогдон үлдсэн байж болдог. Үүний үр дүнд мэдрэлийн зөрөлдөөн нь зан байдалтай зөрдөг. Энэ нэгдмэл мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд хүүхдийн анхаарал, зовнилыг чухлаар хүрээлж түүний хайртай, хүссэн мэдрэмжийг өгөх юм. Энэ жинхэнэ бодит мэдрэмж хаягдаж орхигдсон хүүхдүүдэд хөгждөггүй. Тэрчлэн тэдний сул тал нь хэтэрхий эрх танхил хүүхдүүд байдаг.
Адлер, хүн өөрөө амьдралын хэв маягаа хэлбэршүүлж өөрөө бие үнийг бий болгодог. “Бүтээлч би” энэ бол өөрийн өвөрмөц онцлог хүн, бие хүн болж хувьсах, үнэн бодит байдал дахь алдаа, бодгалийн цогц, хүрээллийн цорын ганц хэв маяг юм.
“Бүтээлч би” бол хүний амьдралын утга учир юм. Амьдралын хэв маяг нь тийм үйл явц, дүр дүрслэл, хэлбэр бүхий уран бүтээлийг бий болгож, хүнд хувь заяагаа захирах цорын ганц боломжийг олгодог. Адлер өөрийнхөө амьдралыг аялдан дагагч мэт биш харин бие даасан цогц ухамсар, туршлагатай болгохыг онцлон тэмдэглэжээ. Хэрэв нэгдмэл мэдрэмжийн амьдралын чиглэлийг тодорхойлсон хоёр төрлийн мэдрэмж байх ба үүнд дутмаг байх, давуу байх эрмэлзэл байна. Энэ хоёр нь бие хүний хөгжилд нөлөөлдөг. Энэ мэдрэмж нь бодгалийн болон нийгмийн дэвшил, хөгжилд ч бүрэн хувь нэмрээ оруулжээ.
Тусгай механизм бий болсноор энэ мэдрэмжид нөхөлт болжээ. 4 төрлийн нөхөлт байдаг. Үүнд бүрэн бус нөхөлт, бүрэн нөхөлт, дээгүүр нөхөлт, хуурмаг нөхөлт. Энэ төрлүүдийн нэгдэл нь Адлерт анхны бие хүний онолыг бүтээх боломжийг олгосон. Өөрийн алдаагаа даван туулах боломжгүй, ялангуяа физикийн хуурмаг нөхцөлийг үргэлж авчирдаг. Хэдийгээр хүч нь хожим өөрөө насанд хүрсэн хүний онцлогийг эхлэн ашигладаг.

Жан Пиажегийн танин мэдэхүйн хөгжлийн онол
Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үе шатууд
Хүртэх
- хөдөлгөөний мэдрэхүйн үе шат 0-2 нас.
Нэгдүгээр
шат нь схем хоорондьш нарийн төвөгтэй цогц-нийлмэл өсөлтийг илтгэсэн хэд хэдэн
дэд шатуудыг дотроо агуулна.
ü Эхний шат буюу
рефлексийн шатан дээр төрөлхийн, зориудын биш үйлдлүүд хийгддэг. Харин
дараагийн шатан дээр нь рефлекслэг схемүүд нь ухамсарт хяналтанд орно.
ü Хөхөх, харах, хавлан
барих зэрэг анхдагч схемүүдийн хоорондын зохицолдлогоо жинхэнэ ёсоор явагдсаны
дараа хоёрдогч ехемийн шат залгана. Жишээ нь: нялх хүүхэд ямар нэг юмыг нэгэн
зэрэг харах ба барьж авах (анхдагч схем) төдийгүй барьж авах зорилгын үүднээс
харж байж болно.(хоёрдогч схем)
ü Цаашдаа хүүхэд үүнээс өөр зорилгоор харна. Жишээ нь:
хүүхэд тоглоомоо базахын тулд базах биш, түүнийг эвдэх. юм уу шидэх,
өнхрүүлэхийн тулд барьж авах, усанд шидэх, зажлах, базах үйлдлүүд хийх гэх мэт.
Энэ бол гуравдагч ежем юм.
ü Хамгийн
сүүлчийн дэд шат буюу схемүүдийг хооронд нь цогцоор нь холбон ойлгох чадвартай
болсноор хүүхдийн оюун ухааны хөгжилд чанарын өөрчлөлт гарна: хүүхэд зөвхөи
таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болдог. Ийнхүү
интериоризаци буюу хүүхдийн оюун ухааны үйл дотогншон дотоод оюуны үйл рүү
шилжиж эхэлснээр хүртэх хөдөлгөөний үе дууеч, оюун ухааны хөгжлийн шинэ шат
эхэлнэ.
Үйлдлийн өмнөх үе шат 2-7 нас.
ü
Өмнөх
шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл, хөдөлгөенөөс шууд хамааралтай байсан бол
одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төлөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ.
Ийнхүү телөөлөл хэрэглэх нь нэн чухал чадваруудыг шаарддаг. Знд тухайлбал,
инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн знгийн төрөл ч багтдаг байна.
ü
Энэ
үед хүүхэд юмыг зүгээр л харан гаднаа ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож
чаддаг. Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө
ухамсарлаж чадна гэсзи үг. Мөн төлөөллийн ачаар хүүхзд зориуд дүрслэн бодож,
юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь: Пиажегийн нэг охин нь даавууны өөдөс аваад
дэр дэрлэж унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ. Хүүхэд одоо юмыг
хооронд нь хийевэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь
нөгөөгөөр нь орлуулах чадвартай болсон гэж Пиаже үзжээ. Ийм ч учраас заавал дэр
хэрэглэхгүйгээр өөр юмыг дэр гзж төсөөлөн бодож чадаж байна шүү дээ.
ü
Юмыг
төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор ззрэг гарч ирдэг
байна. Пиажегийн үзэж байгаагаар бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж
байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь хэл яриа эзэмшжх, ярьж сурах
чадварыг нэгэн зэрэг нлттэж байдаг.
Хэдийгээр
ийм шинэ шинэ ололтууд гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн сэтгэхүй нь
илүү ахмад хүухдүүдтэй болон насанд хүрсэн хүмуусийы сэтгэхүйтэй харьцуулахад
ихээхэн бүдүүн бараг юм. Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тзмдэг илрзх
боловч тэрээр санаа бодлоо нэгтгэн цогцолбороор илэрхийлэх чадвар ззэмшээгүй
байдаг. Янз бүрийн санаа бодол хүүхдэд төрөх боловч тэдгээр нь салангид
тасархай, ерөнхйй төлөвлөгеө тогтолцоонд орж чадаагүй байдаг. Ийм
хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг хүүхдийн зан үйлийн онцлогоор
илэрдэг байна.
Эгоцентризм
ü
Хүүхэд
юмыг өөр дээрээ төвлөрүүлэн сэтгэхийг хэлнэ. Хүүхэд юмыг өөрийн сууринаас
харахаас биш бусдын байр сууринаас харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл бусад
хүмүүсийн байр сууринаас хандах, юмсын хоорондын холбоог олж харах чадвар
муутай байна.
Юмыг
өөр бусдын байр сууринаас бодож, төлөвлөж хийх нь хүүхдэд туйлын хэцүү юм.
Жишээ нь: Пиаже, Инельдер нарын туршилтын явцад ширээн дээр баримлаар хийсэн
гурваи уулан дээр янз бүрнйн тоглоомын дүрсүүд тавьсан байна. Эхлээд хүүхдийг
ширээ тойруулан явуулж уулсыг тал талаас нь сайтар харуулжээ. Дараа нь хүүхэд
ширээний нэг талд нэг уулын өөдөөе харан сууж, ширээний нөгөө талд өөр нэг
уулыг харах газар хүүхэлдэй суулгажээ. Ингээд хүүхдэд уулсын загварыг тал
талаас нь харуулсан зурагнууд үзүүлж, чиний харж байгаа зураг аль нь вэ? заа
гэхэд зөв заажээ. Харин хүүхэлдэй аль зургийг харж байна вэ? заа гэхэд зөв зааж
чадахгүй байсан гэнэ. Энэ бол эгоцентризм буюу еөр дээрээ төвлөрсөн
сэтгэлгээний шинж юм.
Холбоослон залгах сэтгэлгээ
ü
Энэ
нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд нь холбох оролдлого хийх
хандлага юм. Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ хоорондын ерөнхий шинж
тэмдгийг төдий л сонирхож энэ талаар санаа зовдоггүй. Ямар нэг ерөнхий санаа
бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.
Энэ нь дээр яригдсан
эгоцешризмтэй холбоотой юм: тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд
оруулж чадахгүй байгаагийн улмаас ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг.
Иймээс хүүхэд тодорхой утта санаануудьп' илэрхийлсэн энгийн дүрс төсөөлөл өгч
чадах боловч тэдгээрийг хооронд нь ямар нэг системд оруулан холбож чаддаггүй.
Жишээ нь: дервөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа
тайлбарла гэхэд “Энд байшин байна, энд амьтад амьдардаг юм. Би байпшнд
амьдардаг. Миний аав ээж хоёр бас. Энэ морь. Би зурагтаар морь харсан. Танайх
зурагттай юу? ” гэх мэт.
Хүүхэд сэтгэлгээгээ хэрхэн холбож байгааг анхаарагтун!
Тэр гол сэдвээсээ яриагаа эхэлснэ дараагийн яриандаа гарч ирж буй үгэнд амархан
татагдан сэдвээсээ хазайж буй нь харагдаж байна.
Тодорхой үйлдлийн үе шат
7-11 нас.
Энэ насны хүүхдийн оюун ухааны
хөгжилд үндсэн гурван чиглэлээр өөрчлөлт гардаг гэж Пиаже үзэж байжээ.
•
Юмсын тогтвортой хадгалагдах чанарыг олж мэдэх
•
Ангилан бүлэглэх чадвар хөгжих
•
Ургуулан шилжүүлэх чадвар
Ангилал
Тодорхой
үйлдлийн шатан дээр хүүхдийн эзэмшиж буй өөр нэг чадвар бол юмсыг бүлэглэн
ангилах чадвар юм.
Жишээ нь: Хүүхдэд
дөрвөн нохой, гурван муурын зураг харуулж аль нь олон байна вэ? гэж асууж
болно. Долоогоос өмнөх насны хүүхдүүд энэ асуултанд зөв хариулж чаддаг. Харин
түүнээс нохой нь олон байна уу? Амьтан нь олон байна уу? гэж асуухад “Нохой
олон байна” гэж хариулдаг байна. Харин хөгжлийн тодорхой үйлдлийн шатан дээрээ
яваа буюу долоогоос дээш насны хүүхэд энэ асуултанд зөв хариулж чаддаг. Юмсыг
ангилах чадвар нь тэдгээрийн дд аншлалыг (нохой ба муур) хүүхэд ойлгоод
зогсохгүй дэд ангилалуудаа нэгтгэн гурав дах ангилалыг (амътан) гаргаж ирзэд уг
ангиллаа буцаан салгаж болно гэдгийг хүүхзд ойлгосон байдаг гэж Пиаже үздэг.
Жагсаан эрэмбэлэх ба
ургуулан шилжүүлэх
Энэ
насны хүүхдийн оюун ухааны хөгжилд гарч ирж байгаа хоорондыя ялгаатай боловч
нягт уялдаа бүхий дараагийн гол чадварууд нь жагсаан эрэмбэлэх ба ургуулан
шилжүүлэх чадвар юм. Жагсаах чадвар
гэдэг нь багц зүйлүүдийг хоорондын ямар нзг холбоо хэлхээг нь харгалзан
байрлуулах чадварыг хэлдэг. Энэ онцлогийг доорх зурагнаас хялбархан ажиглаж
болно.
Хийсвэр үйлдлийн үе шат
11-18 нас.
Тодорхой үйлдлийн шатан дээрээ хүүхдийн хөгжилд хэд
хэдэн шийдвэрлэх алхам хийгддэг боловч тэдний танин мэдэх үйл ажиллагаа нь харьцаногуй
хязгаарлагдмал шинжтэй байдаг гэж Пиаже үзжээ. Энэ үеийг тодорхой үйлдлийн шат
гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой. Хүүхэд энэ үедээ бодит нөхцөл дэх тодорхой
юмс дээр тулгуурласан үйлдэл хийх чадвартай байдагт энэхүү
хязгаарлагдмал тал нь оршдог ажээ.
7-11 насны хүүхэд нь юмсын багтаамж, тоо ширхэг, орон
зай гэх зэрэг физнк шинжүүдийн аль нэгийг ашиглан үйлдэл хийх чадвартай. Харин
хийсвэр үйлдлийн шатан дээрээ бол эдгээр чанаруудыг нэгтгэн цогц-нийлмэл
байдлаар нь сэтгэх тал руугаа дэвшил гардаг байна.
Сэтгэхүйн
цогцолбор тогтолцооны онцлогийг доорх зурган дээрх жишээ тод харуулж байна.
Жингийн тэнцвэрийг хэрхэн олох вэ? Тэнцвэрийн цэгээс хоёр тийш харилцан адилгүй
зайд харилцан адилгүй жинтэй ачаа тавьж тэндвэрийг олж болно. Тэнцвэрийн цэгийн
баруун, зүүн талын ачааг тэнцүүяэх, эсвэл төв цэгээс ачааг холдуулах, ойртуулах
замаар тэнцвэрийг хангахад гол зорилго оршино.
Хөгжлийн тодорхой үйлдлийн шатан дээрээ яваа хүүхэд
бол “жин” гэсэн ганц үйлдлийг сонгон авсан тохиолдолд даалгаврыг амжилтгай гүйцэтгэж
чадцаг. Тэрээр жишээ нь аль нэг талын ачааг нэмэх юм уу хасах замаар асуудлыг
амархан шийдэх чадвартай. Мөн тэнцвэрийн цэгээс ачааг нааш, цааш хөдөлгөх
асуудлыг ч бас амжилттай шийдвэрлэх боломжтой юм. Гащхүү үйлдлийн энэхүү хоёр
систем нь хэрхэн холбогдож байгааг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл “жин” ба
“зай” гэсэн хоёр тогтолцоонд оруулж нэгтгэсэн шинэ тогтолцоог гаргаж ирж
чадцаггүй.
Харии ийм салангид тусгай тогтолцоог нэгтгэн ойлгох
чадвар хийсвэр үйлдлийн щатан дээр бий болно. Өсвөр насны хүүхэд тодорхой
ажиглагдахгүй байгаа зарим нганж чанарыг хийсвзрлзн сэтгэж оюуны үйлдэл хийж
чадна. Тэрээр зөвхөн тодорхой нөхцөл байдал дээр тулгуурлан сэтгэх биш, харин
илүү системтэй, үндэслэлтэйгээр харьцангуй хийсвэрээр сэтгэх чадвартай байдаг.
Илүү өндөр, хийсвэр түвшинд сэтгэх болсны үр дүнд
хүүхдийн оюуны үйлдэл нь тухайн үеийн бодит байдлын хүрээнээс халин гарч,
таамаглан сэтгэх боломжийг түүнд олгодог байна. “Нар байхгүй болчихвол яах
вэ?”, “Доргио, чичиргээ байхгүй болчихвол яах вэ?” гэх мэт асуултууд нь освөр
насныхны сэтгэхүйн онцлогийг илэрхийлж
байдаг. Ийм таамагт сэтгэлгээ нь хийсвэрлэх чадварын эрчимтэй хөгжлнйн
үр дүн юм.
Өсвөр
насныхан ёс зүй, хайр сэтгэл, оршин тогтнохуй зэрэг олон ерөнхий асуудлын
талаар эргэцүүлэх чадваргай болсон байдаг билээ. Пиажегийн онол ёсоор бол
хийсвэр- үйлдлийн шатыг хүний оюун ухааны хөгжлийн төгсгөлийн шат гэж үздэг.
Нярай хүүхдийн ердийн рефлекслэг үйлдлүүдээс эхлээд насанд хүрсэн хүний оюуны
нарийн төвөгтэй үйлийг хүртэлх урт удаан замыг дэзрх маягаар туулдаг байна.
No comments:
Post a Comment