Сургалт-хүмүүжлийн ажлын аргын тухай
ойлголт
Бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх, боловсрол олгох зорилго,
агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагсдын хамтын ажиллагааны
эрэмблэгдсэн үйлүүдийн нэгдлийг “Сургалт
хүмүүжлийн арга” гэнэ. Тодорхой арга нь түүнийг хэрэгжүүлж буй
багшийн үйл ажиллагааны ур чадвараас хамаарч янз бүрийн барилаас хэрэгждэг.
Сургалт-хүмүүжлийн
ажлын арга нь дараах төрөлтэй. Үүнд:
- Багшийн сурган хүмүүжүүлэх арга \тайлбар, үзүүлэн хэрэглэх, зэмлэх, хянах, дүгнэх, урамшуулах\
- Сурагчийн сурч хүмүүжих арга \уншиж бичих, харьцуулан дүгнэх, өөрийгөө дүгнэх\
Сургалт хүмүүжлийн арга нь сургалт-хүмүүжлийн явцад тухайн
шатны боловсролын зорилго, агуулга зэргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр сурган
хүмүүжүүлэх тогтолцооны бүх элементийг хооронд нь холбож хөдөлгөөнд оруулах
онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Сургалт-хүмүүжлийн
ажлын аргыг оновчтой сонгож авахын тулд багш доорх хүчин зүйлсийг харгалзан
үзнэ. Үүнд:
- Тухайн шатны боловсролын зорилго, зорилт
- Тухайн шатны боловсролын агуулга
- Сурагчдын нас сэтгэцийн онцлог, хөгжлийн түвшин, сурах чадвар, хүмүүжлийн түвшин, хувийн онцлог
- Сургалт-хүмүүжлийн ажлын орчин нөхцөл, хэрэгсэл, цаг хугацаа
- Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварын түвшин, онцлог.
Сурган хүмүүжүүлэх практикт сургалт-хүмүүжлийн арга нь
сурагчдын сурч хүмүүжсэн тодорхой нэг түвшгээс дараагийн шатанд шилжих замыг
тодорхойлдог. Өөрөөр хэлвэл, сургалт-хүмүүжлийн тодорхой түвшний зорилгод хүрэх
олон янзын арга зам байдаг бөгөөд багш эдгээрийг ашиглан бүхий л хүчин зүйлийг
тооцон үзэж, богино хугацаанд сайн үр дүнд хүрэхийн тулд оновчтой аргыг сонгон
авах шаардлагатай гэсэн санаа юм.
Багшийн сургалт-хүмүүжлийн явцад сурагч өөрийн гэсэн сурч
хүмүүжих арга барилаа эзэмшиж байдаг. Энэ нь түүний ертөнцийг юмс үзэгдлийг бие
даан ажиглах, задлан шинжлэх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, ургуулан бодох,
мэдээллийн олон янзын эх үүсвэрээс мэдлэг олж авах, түүнийгээ шинэ нөхцөлд
хэрхэн хэрэгжүүлэх, өөрийнхөө мэдлэг чадварыг хянах, алдаа дутагдлаа засаж
залруулах, өөрөө өөртөө ухаалаг шаардлага тавих, өөрийнхөө авъяас чадварыг
хөгжүүлэх гэх мэт үйлүүдийг идэвхтэй гүйцэтгэх чадвартай болохыг хэлнэ.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх арга зүй
1. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил
хөдөлмөр нягт холбоотой.
Монголын ард түмний
боловсруулж баримталж ирсэн энэ зарчим нь хүнээр хүн зорилго бүхий аливаа
үйлдэл үйл ажиллагааг ямагт ажил хөдөлмөртөө нягт холбон авч үздэг явдал юм.
Энэ нь амьдралд олон зүйлээр илрэх бөгөөд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг
болдог” гэсэн мэргэн дүгнэлтээр тодорхой батлагдах мэт. Ер нь Монголчууд ажил
гэдэг ойлголтыг аж амьдрал амьд явахын учир утгатай дүйцүүлэн ухаардаг байсан
нь илэрхий. Тэгээд ч ажил хөдөлмөрийн үр дүнд хүн шиг хүн болно шүү хэмээсэн нь
чухамдаа хөдөлмөр л хүнийг бий болгодог гэснээс юу нь өөр байх вэ? Энэ санаагаа
ар давж амьдрал туулж, хал үзэж байж хатууждаг хүлэг морьтой зүйрлэн тодотгосон
нь Монголын үндсэний сэтгэхүйн онцлог илрэл оновчтой зүйрлэл юм.
Монголын нууц товчоо зэрэг эртний дурсгал бичигт хүлгэн морь
хүлэг баатар гэж хамгийн хатуужил тэвчээртэй шалгарсан морь буюу хүнийг
нэрлэсэн байна. Тэгэхээр ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн цэцэн
үг ажил хөдөлмөр хийлгэж амьдралыг бүрэн таниулах зарчмыг баримталж чадсан цагт
л хүнээр хүн хийж чадна.Үүнийг ямар нэг байдлаар гажуудуулбаас хүн шиг хүн
болохгүй шүү гэсэн санааг тодорхойлж байна. Ажил хийнэ гэдэг бол амьд явахын
анхдагч хэрэгцээг хангах нөхцөл гэдгийг “ Ажил хийвэл ам тостоно” гэгчлэн
хэлэхийн хамт аз жаргал сайн сайхны эх үүсвэр гэдгийг олонтоо батлаад бас энэ
чинь амар хялбар ч биш бэрх зүйл хэмээн сануулсан нь элбэг байсан. Гэхдээ
“Эрхийг биш, бэрхийг сурах” явдал л хүн болох гол зам гэдгийг зарчим болгон
мөрддөг нь учиртай. Хүнээр хүн хийх ажлын өдөр тутмын үйлдэлт хүүхдийг бүр бага
балчир цагаас нь эхлэн сурган хүмүүжүлэх төрөл бүрийн арга барилаар хэрэгжүүлж
иржээ.
Хүүхдийг багаас нь аргал хомоол оруулах, аяга шаазан
дөхүүлэхээс эхлэн ажил хийлгэхээс 15-16 насанд нь амьдрах ухаан, хүн болох арга
ухаан нь Монголын ард түмнийх. Үүний үр дүнд Монголчууд хүүхдээ 3-4 наснаас
эхлэн хурга тугал хариулах ажилд сурган 6-7 насанд хурдан морь унуулж адуу
тэмээ хариулах бөгөөд үүний хамт аргал түлш түүх зэрэг гэр ахуйн хөдөлмөрт
сургаж улмаар 15-16 насандаа хөвгүүд мал аж ахуйн арга ажиллагаанд бүрэн
боловсорч охид оёж хатгах сүү цагаан идээ боловсруулах ажилд дадлагажсан байдаг
гэж Оросын эрдэмтэн Д.И. Майский тэмдэглэсэн байдаг. Монгол улсын их сургуулийн
багш нар 70-аа дээш насны хүмүүстэй уулзаж та 12 настайдаа юу хийж чаддаг
байсан бэ гэсэн асуултанд хариулахдаа 80-100 төрлийн ажил хийж чаддаг байсан
гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ бол монголын ард түмэн хүнээр хүн хийх зорилго
бүхий олон талт ажиллагаандаа ажил хийж хүн болдог. Ар давж хүлэг болдог гэсэн
зарчмыг ухаалгаар бүтээлчээр тууштай баримталж ирсэний бодит үр дүн мөн.
2. Хүнээр хүн хийх
хамт олонч зарчим
Хүнээр хүн хийх хүнд бэрх энэ ажил бол ямагт хамт олны
хүчээр хэрэгждэг учиртай. Өөрөөр хэлбэл бие хүн гэдэг бол нийгэм хамт олны нэгж
нь бөгөөд мөн тэдний л оршин тогтнох хувь тавилан бүхий ухамсарт хүн юм. Ийм
учраас хүнээр хүн хийх ямар ч ажиллагаа хамт олон ч зарчимд захирагдах учиртай.
Хүмүүжлийн бүх үйл ажиллагаа ямар ч арга хэлбэртэй байлаа ч гэсэн энэ зарчимд
нийцтэй байж хүнээр хүн хийхэд ач тусаа өгнө гэдгийг манай ард түмэн гүнээ
ухамсарлаж иржээ. Тэгээд ч “Эрдмийн дээд эв” , “Сайхан гэвэл ухаан”, “эрдэм
мянган лан эв түмэн лан”, “Нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөдөг”, Зовох
цагт нөхрийн чанар танигдана”, Олонтоо бол баян, онцгой бол даян” гэх мэтээр
сургамжилдаг. Хүүхдийн Хүмүүжил төлөвшлийн ажилд хамт олонд байх зарчмын
баримтална гэдэг бол зөвхөн тооны ухаан биш түүний чанартай болохыг
анхааруулсан болох нь бий. Жишээ нь: Олны хүч эвэндээ байдаг, олсны хүч
эрчиндээ байдаг гэх бөгөөд олс хичнээн олон хүн ширхэг утас байлаа ч эрчгүй бол
яахан олс байж чадах билээ. Үүний нэгэн адил олон хүн байлаа ч эвтэй
найрамдалтай биш бол хамт олон болж чадахгүй. Хамт олонч байх зарчмыг хүмүүжил
төлөвлийн ажил баримтална гэдэг нь олонхыг буюу илүү хүчтэйг ухамсаргүйгээр
аялдан дагахын нэр биш ухамсартай сонгох зайлшгүй гэдгийг “Сайныг дагавал сарны
гэрэл, мууг дагавал могойн хорлол” хэмээн хэлсэн байна.
Энэ бол зөвхөн найз нөхдөө сонгох тухай төдийгүй юмс
үзэлдлийг үг юм. Энэхүү хамт олонч байх зарчим нь ардын ёс заншлын зөв зүйлс тоглоом
наадгай хэлбэрт бүр ч тодорхой илэрдэг.
2. Хайр нь дотроо хал нь гаднаа
Манай ард түмний
хүнээр хүн хийх ажиллагаандаа баримталж ирсэн бас нэг зарчим бол хайр нь дотроо
хал нь гаднаа гэдэг цэцэн үгээс илэрчээ. Энэ нь бодит ерөнцийн юмс үзэгдэл
түүнийг тусгасан ухамсрын зүйл бүгд эсрэг тэсрэг талтай. Нэг нь нөгөөгөө
үгүйсгэхийн хамт нөхцөлдүүлж хөгжлийн их ундраа болж өгдөг диалектикийн хуулийг
ардын сурган хүмүүжүүлэх ухаан хэрэглэсний тод жишээ юм. монголчуудын хүн
хүмүүжүүлэн төлөвшүүлэх зарчмын дотоод тал нь хайр болоод гадад тал нь хал
гэсэн байна.
Хүн хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд хайр нь заавал дотоод талдаа
хал нь заавал гадаад талдаа байх гэж энэ хоёрын зохион байгуулах аргыг заасан
байдаг. Монголын ард түмэн энэ зарчмыг хэзээ ямагт тууштай баримталж ирсэнийг
олон баримтаар гэрчилж болох юм. Монголчуудын үр хүүхдээ өсөх тусам нь цөөн
үнсдэг. Үнссэн ч унтсан хойно нь зөөлөн үнэрлэдэг нь уг чанартаа хайраа гаднаа
гаргахаас сэргийлж байгаа хэрэг юм. Хэрэв хайрыг үл дамжин гарвал хал нь
хүмүүжлийн утгаа алдаж балмад үйл ажиллагаа болж хувирна. Ийм учраас энд
үүрэгдэж буй хал нь үнэн чанартаа хайржсан хал юм. Жишээлбэл: Нэгэн аав хүүгээ
хол газарт суралцуулахаар явахда үнсье гэснээ үнсчихвэл очоод гэрээ санаад байх
уу гэж хайрлахдаа баруун хацар дээр нь зөөлөн алгадаад явуулсан гэдгийг адил
иймд сурган хүмүүжүүлэх бүхий л үйл ажиллагаа хайр нь гаднаа байх энэхүү
зарчиид захирагдсан байх нь үр дүнд хүрэх учиртай гэдгийг Монголчуудын ард
түмэн олон үеийн туршлагаараа батлан хадгалж иржээ.
3. Хүний нэр төрийг туулийн эрхэмлэн
хүндэтгэх явдал.
Энэхүү зарчмын
үүднээс хүүхдийг төлөвшүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагаанд хүний эсрэг
чиглэсэн хүний нэр хүндийг хохироосон шинжтэй байх ёсгүйг “Хүний муу нь хүнээ
дайрдаг хүрзний муу нь чулуу дайрдаг” гэж сургасан нь цөөнгүй. Өөрийн хэлбэр
сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ямагт хүнлэг энэрэнгүй байх зарчимтай ба
үүнийг нээн томъёолсон нь манай ардын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний том ололт
юм. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж
өөрийн сайн талыг мэдрүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд энэ нь манай сурган
хүмүүжүүлэх зүйд уламлал болж иржээ. Монголчуудын нэрэлхүү сайхан зан чанар нь
ямагт зөв сайхан хүмүүжлийн үр хөврөл болдог ба “ Нэр хугархаар яс хугар, нэрээ
барахаар насаа бар” гэх мэтээр хүн байхын утга учрыг нэр төртэйгөөр шууд холбон
үздэг билээ.
Хүмүүжлийн
энэ зарчмын үүднээс хүний алдаа эндэгдлийг уучилж үзэх сайн талд нь түшиглэхээс
ямагт хүмүүжүүлэх энэрэнгүй байх зэрэг сурган хүмүүжүүлэх ёс зүйн хэм хэмжээг
тогтоон төлөвшүүлжээ. Хүний нэр төрийг эрхэмлэх сурган хүмүүжүүлэх энэ зарчмыг илрэл
уламжлалт арга барилд тод тодорхой тусч ардын сургаал билгийн зүйлд
мөнхөрсөнийг тоочиж барахгүй. Жишээлбэл Монголчууд сурган хүмүүжүүлэх үйл
ажиллагаандаа: шүүмжлэн ичээх, шоглох арга барилыг өргөн дэлгэр хэрэглэж байсан
боловч дайрч доромжлох гүтгэх, гутаах байдал хэзээ ч гаргаж байгаагүй энэ
зарчмыг тууштай баримтлаж ирсэний гэрч нь болно.
No comments:
Post a Comment