Thursday, October 10, 2019

Боловсролын түүх



Монголын боловсрол

    Монголын уламжлалт соёл баяжин хөгжсөний сацуу түүнд олон содон өөрчлөлт гарчээ. Монголын уламжлалт гэрийн сургууль бичиг үсгийн боловсролд гол үүрэг гүйцэтгэж байсны зэрэгцээ албаны сургуулиуд төв суурин газруудад байгуулагдан ажиллах болсон. XYIII зууны 70-аад оноос эхлэн нэлээд хэдэн ийм сургуулийг монголд байгуулж, Манжийн засаг захиргааны албан хаагч, түшмэдийг бэлтгэх болжээ. Ар монголд гэхэд анх 1776 онд Ховд хотод Өөлд, Мянгадаас 20 хүүхэд гаргаж, манж, монгол бичиг зааж сургах сургууль байгуулсан байна. Мөн зарим хошуунд сургууль нээн хүмүүс сургадаг болжээ.
Сургуулийн төрөл хэлбэр:
ü  Гэрийн сургууль
-          Үндэсний бичиг, төр ёсны үзэл, ёс суртахуун, ардын мэдлэг, зан заншлын уламжлалаас зааж сургана.
ü  Шашны сургууль:
-          Бурханы шашны сургаал номлол, их, бага таван ухаан хэмээх эрдэм мэдлэгийн салбар ухааны үндсийг зааж сургана.
ü  Албаны сургууль
-          Монгол, Манж бичиг, Манжийн хууль цааз зэргийг зааж сургана.

Монголчуудын сургууль, боловсролын сургууль үндсэндээ ноёлж байв. Хөвгүүд 5-7 настайгаасаа эхлэн сүм хийд, багш ламд шавь орон суралцдаг байжээ. Томоохон хүрээ хийдүүд дэргэдээ шашны төрөлжсөн сургалт явуулдаг дацангуудтай байв. Их хүрээ тухайн үеийн олон лам хувраг цугласан Монголын шашны сургууль, номын төв байжээ.
Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.

         1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогын 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман улсад боловсрол эзэмшихээр явцгаасан юм. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.

Ардын боловсролын салбарт эрх баригч нам, засгаас боловсролын системийг боловсронгуй болгох асуудалд эн тэргүүнээ анхаарч байв. Манай боловсролын системийн анхлагч суурь нь хүүхдийн цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллага билээ. Цэцэрлэгийн тоог олшруулах, түүний материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах асуудалд  ихээхэн анхаарчээ.

Хүүхдийн цэцэрлэгийн тоо 1960 онд 160 байж, түүнд 9.7 мянган хүүхэд хүмүүжиж байсан бол 1985 онд 680 цэцэрлэгт 62.5 мянган хүүхэд хүмүүжих болжээ. 1985 оны байдлаар цэцэрлэгийн насны 10000 хүүхэд дутмаас 2031 буюу үндсэндээ таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж, 2200 гаруй багш нар ажиллаж байлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хөгжилд 1963 ондСургууль, амьдралын холбоог бэхжүүлэх тухай”, 1982 онд гарсанАрдын боловсролын хуульихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. 1960-аад онд ЕБС-ийн бүтцэд хийсэн шинэчлэлээр тухайн шатны сургуулийг 3+5+2 гэсэн бүтэцтэй болгох, бүх нийтийг заавал 8 жилийн боловсролтой болгох зорилт дэвшүүлэн тавьсан юм, Тэрчлэн үйлдвэрлэлийн сургалттай 11 жилийн сургуулийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан 1-Х1, IX XI ангитай болгон өөрчлөх шийдвэр гарч байсан боловч амьдралд тухайн үедээ хэрэгжсэнгүй. Гэвч манай орны ерөнхий боловсролын сургуулийн хөгжил нь өгүүлэн буй үед сургуулийн насны хүүхдийг бүрэн бус дунд боловсролтой болгох зорилтыг үндсэнд нь шийдвэрлэж, бүтцийн хувьд бага сургууль голлож байсан ЕБС-ийг дунд сургууль зонхилох болгон өөрчилж, сургалтын арга технологи шинэчлэгдэн, материаллаг бааз нь бэхжсэнээр иргэн бүрийн сурах эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Үүний зэрэгцээ манай ЕБС-ийн сургалтын агуулга ихэд үзэл сурталжсан,  ЗХУ- ын сургууль, багш нарын тэргүүний арга барил, туршлагыг бүтээлчээр монгол хөрсөнд буулган хэрэглэхийн оронд хэт шүтэн хуулбарлах хандлага гарч байлаа.

Ерөнхий боловсролын нэг хэсэг нь хөдөлмөрчдийн ерөнхий боловсрол байлаа.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ. Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон.

Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна








No comments: