Wednesday, April 13, 2016

Хүүхдийн эрхзүйн хүмүүжил боловсрол



Ардчилсан нийгэм бол эрх зүйт нийгэм учраас бид хөгжлийн энэ чиглэлийг эргэлт буцалтгүй сонгосон учир хүүхэд залуусаа багаас нь хууль ёс журмыг дээдлэн сахих хүмүүжлээр хүмүүжүүлэх нь зүйтэй.
Хүүхдэд эрх зүйн хүмүүжлийг ЕБС-ийн бага ангиас эхлэн "Эрх зүй", "Нийгмийн тухай мэдлэг" гэсэн хичээлийн шинэчилсэн хөтөлбөрүүдээр олгож эхэлсэн.
Хүүхэд 1-р ангиасаа 12-р ангийг төгстөл хүний эрх, үүрэг, эрх чөлөө, хариуцлага гэх зэргийн талаар тодорхой мэдлэгтэй болж, нийгэмд хууль ямар үүрэг гүйцэтгэдэг, нийгмийн олон талт харилцаанд ухамсартай оролцох, хуулийн заалтуудын утга агуулгыг танин мэдэж хууль журмыг мөрдөхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгож авах ёстой. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай тунхаглал", "Үндсэн хууль" болон бусад хуулиудаас дараах ойлголт авна: иргэн хүний эдлэх үндсэн эрх, хүлээх үүрэг хариуцлага мөн эрх, үүргийн нэгдлийн тухай ойлголтыг авна.
Хүүхдэд эрх зүйн хүмүүжил олгох ажлыг зөвхөн хичээлээр хязгаарлан ойлгох нь өрөөсгөл юм. Үүнийг сургууль дээр зохиогддог бусад олон төрлийн ажлаар мөн мэдээллийн бүх хэрэгслээр, эцэг эх, иргэдийн үлгэр дууриалал зэрэг янз бүрийн арга замаар олгож байж сая хүүхдэд эрх зүйн ухамсар төлөвшдөг.

Өсвөр, ахлах насны хүүхдийн эрх зүйн хүмүүжил, боловсролыг судлах арга зуй  Зорилго: хүүхдийн эрх зүйн хүмүүжил, боловсрол ямар байгааг тодорхойлж анхаарах зүйлийг олж илрүүлэх
Зарчим: - бодитой байх, судатгааны нууцыг хадгалах
Судалгаа авах аргачлал: сурагч, түүний эцэг эх, багш нар энэ арга зүйг бодитой бөглөнө. Ингэхдээ тухайн чанар болгонд харгалзах оноог хүснэгтэд тавина. Жишээ нь, сурагчийн тухайн чанар: "а" хариултанд нийцэж байвал 2 оноо өгнө, "б" хариултад нийцэж байвал 1 оноо өгнө, "в" хариултад нийцэж байвал 0 тавина.
Судалгаоны материалд боловсруулалт хийх аргачлал: хүүхэд 6 үзүүлэлтээр дээд тал нь 12 оноо авах боломжтой. 12 оноог 100% гэж үзээд тухайн хүүхдийн авсан онооны хувийн жинг олно. Жишээлбэл, тухайн сурагч 8 оноо авсан бол: 12— 100% 8 — X
8x100%

Тухайн хүүхдийн эрх зүйн боловсрол нь 66% буюу чанарын үнэлгээ нь Т> байна.

Wednesday, April 6, 2016

To Turkish students


Боловсрол судлал юуг судалдаг вэ?
Бие хүний хөгжил төлөвших,боловсрох үйл явцын мөн чанар,зүй тогтол,агуулаг арга зүй,зохион байгуулалтын асуудлыг боловсролын бусад (боловсролын философи, боловсролын түүх, боловсролын социологи, эрх зүй гэх мэт) асуудалтай нь иж бүрэн тогтолцоонд судалдаг ухаан юм.
Боловсрол судлалын бүтэц
-          Боловсролын философи
-          боловсролын эрх зүй
-          боловсролын социологи
-          боловсролын эддийн засаг
-          боловсролын менежмент
Боловсрол судлалын хичээлийн зорилго
 Бие хүний хөгжил, боловсрол, төлөвшлийн мөн чанар, зүй тогтол, үндэс зарчмыг судлан боловсруулж багш сурган хүмүүжүүлэгч,эцэг эхчүүдэд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх,төлөвшүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ
Боловсрол- хүн төрөлхтний хуримтлуулсан байгаль, нийгэм, техник, урлагийн тухай мэдлэг, чадвар, дадал, арга туршлагыг хойч үедээ дамжуулан өвлүүлдэг нийгмийн үйл явц, үзэгдэл, түүний үр дүн юм.
Хүн - Байгаль, нийгэм, сэтгэхүйн харилцаа шүтэлцээнд үүсэн бойжиж хүмүүжин хөгжиж, төлөвшин боловсрох үйл явцын нэгдэлд оршин байдаг,  бие, сэтгэл, ухааны нарийн нийлмэл тогтоцтой, дээд зэргийн ухамсар хөгжилтэй уураг тархи бүхий (биологийн болоод нийгмийн) амьтан юм.
Хувь хүн - Өөрийн гэсэн хэрэгцээ сонирхол, байгалаас заяасан өвөрмөц онцлог бүхий бодьгал, бусдаас ялгагдах давтагдашгүй төрх байдал, сэтгэц үйл ажиллагаатай хүн юм.
Бие хүн Харилцаа, үйл ажиллагааны субъект, амьдрал, үг ажиллагааныхаа агуулга, арга барилыг чөлөөтэй сонгох, хариуцлагатай хүлээх чадвартай, бие, хэл, сэтгэл эрүүл, саруул ухаантай, нийгмийн бодит шаардлагыг ухамсарлан биелүүлдэг, үйл ажиллагаа, харилцаа, авъяас зан төлөвт илрэх мэдрэмж, хүсэл эрмэлзэл, нийгэмд эзлэх байр суурь бүхий боловсорч, хөгжиж, төлөвшсөн хувь хүн юм.
Бие хүний хөгжил- Төрөлхийн болон байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй тогтлын дагуу хүний бие махбодь, сэтгэц. хандлагад гарах чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд юм.
Хүмүүжил нь хүүхэд эхийн хэвлийд бие махбодийн хувьд бүрэлдэхээс эхлээд байгал, нийгмийн үйчлэл, нөлөөллийн дор тухайн хүний ухамсартай үйл ажиллагааны оролцоотой ч оролцоогүй ч аяндаа тасралтгүй явж байдаг үйл явц юм.
Бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх, боловсрол олгох зорилго, агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагсдын хамтын ажиллагааны эрэмблэгдсэн үйлүүдийн нэгдлийг Сургалт хүмүүжлийн аргагэнэ.
Сургалт гэдэг нь зорилго чиглэлтэй, тодорхой үүрэгтэй, утга учир бүхий танин мэдэхүйн үйл ажиллагаа юм. Сургалт нь үндсэндээ багш - суралцагчид болон суралцагчид хоорондын  үйлийн харилцан үйлчлэл юм.
Хичээл нь сурган хүмүүжүүлэх тодорхой зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхой цаг хугацаанд тогтмол бүрэлдэхүүнтэйгээр явагддаг багш сурагчдын хамтын идэвхтэй үйл ажиллагаа юм.
Сургууль төрийн боловсролын үйлчилгээг ард олонд хүргэж, хүүхэд залуучууд сурч хүмуүжих хэрэгдээг хангах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах үндсэн үүрэг бүхий нийгмийн институт

Tuesday, April 5, 2016

Боловсрол дахь жендерийн асуудал



Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн энэ түүхэн зурвас үед боловсрол дахь хүйс /жендер/-ийн тэгш биш байдал ихээхэн газар авч байгаа ба энэ нь бодлогоор зохицуулах хэмжээнд хүрч гүнзгийрээд байна. Хүйсийн тэнцвэртэй байдал нь тухайн улсын хөгжлийг хангах нэгэн чухал хүчин зүйл болдогийнхоо хувьд боловсролын салбарыг нийгмийн тэргүүлэх салбар гэж үзэж байгаа манай улсын хувьд боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцаа жил ирэх тутам нэмэгдэж байгаа явдал бидний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.ЮНЕСКО-гийн захиалгат санхүүжилтээр манай боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцааны асуудлыг Боловсролын хүрээлэн судалж үзсэн бөгөөд судалгаанд нийт 600 сурагч, эцэг эх, багш, удирдах ажилтан хамрагдсан юм. Энэхүү судалгааны дүнг та бүхэнд танилцуулахын өмнө Монгол улс дахь хүйсийн харьцааны асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна

Монголын боловсрол дахь жендерийн тэгш байдал ба
түүний цаашдын зорилт Хүн амын жендерийн боловсролын уламжлал ба өнөөгийн байдал: Хүйсийн ялгаа хийгээд ижилслийг нийгэм соёлын үзэгдэл гэж үздэг. (Маргарит Мид) сэтгэл судлаач, нийгэм, соёл судлаачид жендер бол нийгэм соёлоор нөхцөлдөж, түүхэн үйл явцад бүрэлдсэн, соёлын харьцангуй шинж чанараар тодорхойлогддог зүйл гэж тэмдэглэсэн.
И.Гофманы “Жендерийн толь”-ийн онолоор жендер нь тухайн соёлд бэхжиж тогтсон нийгмийн харилцааны хэмжигдэхүүн юм.
Манай орны залуучуудын жендерийн боловсролд суурь болох, нүүдэлчдийн гараг бүхий үзэл санааны өвөрмөц уламжлал байсан юм.
1. Нүүдэлчдийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэгт суурилсан хүйсийн ялгаатай байдлыг үзэх жендерийн талаарх монгол уламжлал
2. Хүйсийн талаарх олон улсад жендер ба секс хэмээн ялгах үзэл, онолыг хольж хутган буруугаар ойлгох ойлголт
3. Дарлагдсан эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхитэйгээр татан оролцуулах гаднын бодлогын нөлөөгөөр манайд үүссэн эмэгтэй төвт жендерийн үзэл санааны нөлөө юм. Жендерийг үзэх улажлалт эдгээр үзэл санааны нөлөө манай залуу үеийнхний жендерийн боловсролд өнөөдөрт ч хүчтэй нөлөөтэй байгаа нь судалгаанаас харагдаж байна Улаанбаатар хотод ерөнхий боловсролын хэд хэдэн суруульд хийсэн Сурагчдын жендерийн толь судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 90 гаруй хувь нь Монгол улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн эрэгтэй хүн ажиллах ёстой гэж, 86 хувь нь Монгол улсын ерөнхий сайдаар зөвхөн эрэгтэй хүн, 75 хувь нь Боловсролын сайдаар эрэгтэй хүн ажиллах ёстой гэж үзжээ. Гэтэл энэ хүүхдүүдийн мөн 71 хувь нь ангийн багш, ангийн салааны дарга, ариун цэврийн даргаар зөвхөн эмэгтэйчүүд ажиллавал зохино гэжээ. Гэр бүлийн дотор эмэгтэй хүний эзлэх байр суурь, түүний эдийн засгийн эрх чөлөө их нэмэгдсэн, нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин давамгайлах байдалтай байгаа боловч эрчүүд түүнийг хүлээн зөвшөөрөх боловсрол, сэтгэлийн тэнхээ дутдаг явдал олонтаа гарч байна. Нөхрөөсөө илүү цалин авдаг, нөхрөөсөө илүү албан тушаал хашдаг эмэгтэйчүүд нөхрийнхөө зүгээс байнгын сэтгэл санааны дарамт хүлээдэг, цөөнгүй тохиолдолд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шалтаг болдог талаар олон судалгаа бий. Эхнэрийнх нь нийгмийн байр сууринаас хандах нь элбэг байгааг монгол гэр бүлийн асуудлаарх асуулга, судалгаа, хурал зөвлөлгөөний материалаас үзэж болно. Манай улсад 1990-ээд оны эхээр жендер гэх үгтэй хамт эмэгтэйчүүдийг амьдралд идэвхитэй оролцуулах асуудлыг ганц талыг барин ярьдаг эмэгтэйчүүдийн ТББ-д олноор гарч, үүндээ голдуу гаднын гаралтай үлгэр жишээ, Ази, Африкийн нэн ядуу, хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн амьдралын жишээг шууд монголын нөхцөлд буулган ярих болсон нь хүний ухамсарт жендер гэвэл эмэгтэй хүний тухай асуудал гэх хазгай буруу ойлголтыг ихээхэн бөх бат суулгасан. Энэхүү асуудал нь ЕБС-ын захирал, эрхлэгчид, багш нар, эцэг эхийн дотор 2003-2005 онд явуулж байсан жендерийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгаануудаас харагдсан юм. Боловсрол дахь жендерийн тэнцвэрт байдлыг сайжруулах талаар авч буй арга хэмжээ БСШУ-ны сайдын 2003 оны 295 тоот тушаалаар МУ-ын боловсрол дахь жендерийн тэнцвэрт байдалд ажиглалт судалгаа хийх, боловсролын бодлого боловсруулдаг ба хэрэгжүүлдэг байгууллагад бодлогын зөвлөмж өгч байх үүрэг бүхий, хөндлөнгийн орон тооны бус Жендерийн ажиглах нэгжийг Боловсролын хүрээлэнг түшиглүүлэн байгуулсан юм. Нэгжийн бүрэлдэхүүнд
БСШУЯ, Боловсролын хүрээлэн, Улсын статистикийн газар, ЮНЕСКО-ийн МҮК, НҮБ-ын Хүн амын Сан аймаг, нийслэлийн БСГ-ын төлөөллийг оруулсан юм. 2000 оны хүн амын тооллогоос хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн, өнөөдөр манай орны боловсролд хүйсийн тэгш бус харьцаа байгаа эсэх, байгаа бол түүний шалтгаан, илэрч байгаа хэлбэр зэргийг судлан үзэхдээ боловсролын чанартай холбон үзсэн.
Мөн охид хөвгүүд чанартай чанартай боловсрол эзэмшихэд хүйсээр ялгаварлан үзэх үзэл манай оронд байгаа эсэхийг тодруулахыг эрмэлзсэн байна. Манай орны ЕБС-ын хүрээн дэх жендерийн асуудлыг авч үзсэн судалгаа: 1. Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд сургуулийн багш нарын, бага дунд сургуулийн суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдсан
2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын үйлчилгээний салбарт ажиллагсдын дотор ээгтэйчүүд зонхилж, харин захиргаа арга зүйн салбарт голдуу эрчүд ажилладаг
3. Ажил сургуульд ороход хүйсээр ялгаварлан үзэх үзэл байгаа
4. Боловсролын салбарт хүйсийн тэгш харьцаа алдагдахад эрэгтэй сурагчид ЕБС-с завсардах нь их байгаа нь нөлөөлж байгаа
5. Багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалд хүйсээр ялгаварлан үзэх явдал үндсэндээ байхгүй байна. Залуучуудын жендерийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд жендерийн мэдрэмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор, телевиз, радио, хэвлэл мэдээлэл ашиглан мэдээлэл сурталчилгаа тогтмол явуулж байжээ.