Sunday, April 3, 2016

Харилцаанд соёлын элэментүүдийг харгалзан үзэх нь




Соёлын тухай ойлголт.
“Соёл” хэмээх үг нь олон янз ойлголт, санаа, сэтгэлгээг агуулдаг. Нийгмийн байгууламжууд соёлын функцээр дамжуулан /жишээ нь: ахуйн соёл, улс төрийн соёл, хөдөлмөрийн соёл, сурч боловсрох соёл г.м/ нийгмийг бүхий л салбарыг хөгжүүлдэг. Нөгөөтэйгүүр бид боловсон, мэдлэгтэй, чадварлаг, бусадтай таарамж нийлэмж сайтай, ажилдаа хариуцлагтай, ухамсартай, хүнийг соёлтой, өндөр соёлтой гэдэг. Мөн гоо зүй, урлаг, уран сайхны салбарын ажилтнуудыг бид соёлын ажилтнууд гэдэг. “Шинжлэх ухаан ба соёл”, “Эрүүл мэндийн соёл”, “Соёлын амьдрал”, “Соёлтой харилцах уу”, “Соёл бидний амьдралд”, “Соёлтой аж төрөхүй” г.м. гарчигтай шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн сэтгүүл, нэвтрүүлгүүд байдаг. Эндээс үзвэл соёл нь энгийн ухамсарын төвшинд үнэт зүйлсийн нийлбэр юм. Славян хэлнээ соёл хэмээх ойлголтыг “культура” гэдэг. Уг үгний үндсийг “культ” үгнээс гаралтай гэж оросын эрдэмтэн Н.Бердяев үздэг.
Соёлын тухай ойлголт нь орчин үеийн нийгмийн мэдлэгийн хүрээнд хамгийн суурь шинжийг агуулсан ойлголт юм. Ийм олон утга санааг нэг зэрэг илэрхийлдэг өөр үг маш ховорхон тохиолдоно. Бидний хувьд “оюун ухааны соёл” “мэдрэхүйн соёл”, “зан төлөвийн соёл” “хэл ярианы соёл” зэрэг ойлголтууд жирийн тогтсон зүйл болжээ.
Харилцааны соёлын тухай ойлголт
Хүмүүс хоорондоо харилцаж байгаа хэлбэр болох үг хэлээ ойлголцох, мэдээлэл солилцох талыг хамардаг буюу нийгмийн харилцаанд орох хэлбэрийг харилцааны соёл гэнэ. Орчин тойрныхоо хүмүүстэй буруу харьцах нь өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулна. Харилцааны соёлтой хүн өөрийгөө болон өөрийн хамт олныг эвгүй байдалд оруулахгүй байхыг эрмэлзэж, бусдад таашаагдахгүй зүйлийг хувийн амьдрал болон биеэ авч явах байдалдаа гаргадаггүй.
 Бусдаас эвсэг байдлыг шаардахаасаа өмнө өөрөө эвсэг байх шаардлагатай. Эелдэг хүн бусдын бодол санаа, дур сонирхол, зуршил зэрэгт анхааралтай ханддаг, хүмүүстэй харилцах үедээ дуугаа өндөр болгодоггүй, бусдын нэр хүндийг гутаан доромжилдоггүй, хүнд байдалд орсон хүмүүст тусалдаг юм. Эелдэг зан, харилцааны соёл нь уриалгахан, тэвчээртэй байдлаар голлон илэрдэг. Иймээс сурагч та тэвчээртэй, түргэн уурлахгүй, бусдыг доромжлохгүй, яльгүй зүйлээр хүнийг өөчилдөггүй байх ёстой. Харилцааны соёл нь мэндлэх, танилцуулах ёсоос эхэлнэ.
Хүмүүсийн харилцааны уламжлалт хэлбэрүүдийн нэг нь мэндлэх ёс юм. Найз нөхөд, танил, ойр дотны хүмүүстэй болон хамт сурдаг нөхөдтэйгөө, хөрш, гэр орныхонтойгоо уулзахдаа хүмүүс бие биенийгээ хүндэтгэж байгаагаа илэрхийлж мэндлэлцдэг. Мэндлэх ёс нь хүн төрөлхтний эрт дээр үеэс уламжилж ирсэн заншил бөгөөд өдөр тутам хүмүүсийн хоорондын яриа хөөрөө, харьцааг эхлүүлдэг зайлшгүй нэг зүйл юм. Мэндлэхээр гараа сунгаж байгаа нь хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл юм.
Yнэн санаанаасаа, халуун дотноор гар барих нь хүний сэтгэлийг хөдөлгөж, тэнэгэр сайхан болгодог. Мэндэлж байгаа хүмүүс бие биенийхээ нүд рүү эгц харж, биеэ биеэ сайн танихгүй бол төлөв даруу байдлаар мэндлэх ёстой. Бусадтай харьцахад даруу төлөв байвал зохистой. Даруу хүнийг хүмүүс тойрон хүрээлж, хүндэтгэн харьцах бөгөөд даруу хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг эрмэлздэггүй. Даруу зантай хүн бусдыг хүндэтгэж, хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв үнэлж чаддаг.
Харилцааны соёлд нөлөөлөх хүчин зүйлс:
-           Имиж \хувцаслалт\
-          Биеэ авч явах соёл
-          Цаг баримтлал Үг яриа
-          Нүүрний төрх
-          Зөв шийдвэр
-          Оновчтой үйлдэл
Харилцааны соёлын илрэл:
-          Дотоод сэтгэл \саруул ухаан\
-          Төрх байдал \эелдэг байдал\
-          Гадаад байдал \чин сэтгэлийн инээмсэглэл\
Харилцааны соёлын хэв шинж:
-          Нөхөрсөг харилцааны соёл
-          Ажил хэрэгч харилцааны соёл
-          Гэр бүлийн харилцааны соёл
-          Зан заншлын харилцааны соёл
Харилцааны соёлын алдаа:
-          Харилцагчаа үл тоомсорлох
-          Цаг баримтлахыг мэдэхгүй байх
Харилцааны соёлын анхдагч илрэл нь хүн үүсэж байгаль дэлхий болон хүмүүс хоорондоо харилцан хамааралтай болсон үеэс суурь нь тавигдаж тухайн үеийнхээ жишигт тохирсон байдлаар явагдаж байсан бол Орчин үед харилцааны соёлыг тухайн хүний хөгжсөн түвшин юм гэж үзэж байна Харин ирээдүйд харилцааны соёлыг юу гэж тодорхойлох нь тааварлашгүй юм.... Харилцаа бол соёл. Хамтын үйл ажиллагаа харилцаагүйгээр явагддаггүй. Харилцааны явцад хүний сэтгэц хөгжин төлөвшиж байдаг ба сэтгэл зүйд нөлөөлж, хүнийг удирдан чиглүүлж байдаг. Өөрөөр хэлбэл соёл нь хүний ололт амжилтын цогцол юм.

No comments: