Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэйгээ
харилцах харилцаа, тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг нь бусад үндэстэн
угсаатнаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Эцэг эхчүүдийн ихэнх нь бид хүүхдээ зөв
хүмүүжүүлж байна уу? гэсэн асуултыг өөрсөддөө байнга тавьдаг.
Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэр дундаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний бие махбодын хөгжил, сэтгэл зүйн онцлог нэг наснаас нөгөөд шилжихэд ямар ямар өөрчлөлт гардагийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж эцэг эх хүүхдийн хооронд үл ойлголцол, харилцааны зөрчлүүд бий болдог.
Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэр дундаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний бие махбодын хөгжил, сэтгэл зүйн онцлог нэг наснаас нөгөөд шилжихэд ямар ямар өөрчлөлт гардагийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж эцэг эх хүүхдийн хооронд үл ойлголцол, харилцааны зөрчлүүд бий болдог.
Хүүхэд ирээдүйд амжилт гаргаж, өөртөө итгэлтэй, бусадтай зөв
харилцах чадвартай бие хүн болон төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо их байх
төдийгүй үр хүүхдээ сайхан амьдралд хүргэх “гүүр” нь болох ёстой юм.
Хүүхэд төрсөн орчин, хүрээлж буй хүмүүсээс байнгад суралцаж хөгждөг. Хүүхдийн сэтгэл зүйчид, “асуудал эцэг эхчүүдэд байдаг болохоос биш хүүхдэд байдаггүй” гэж үздэг. Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн хуулбар юм. Тиймээс хүүхдүүддээ эцэг эхчүүд бүх талаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой юм. “Хөрсөнд та ямар ургамлын үр суулгана түүнийгээ л ургуулан хураан авдаг” гэсэн үг байдаг. Хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр түүний гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, тэдний хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж, мөн түүнчлэн найз нөхдийн хүрээлэл, тэдний хоорондын харилцаа гээд маш олон зүйлс нөлөөлнө.
Хүүхэд төрсөн орчин, хүрээлж буй хүмүүсээс байнгад суралцаж хөгждөг. Хүүхдийн сэтгэл зүйчид, “асуудал эцэг эхчүүдэд байдаг болохоос биш хүүхдэд байдаггүй” гэж үздэг. Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн хуулбар юм. Тиймээс хүүхдүүддээ эцэг эхчүүд бүх талаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой юм. “Хөрсөнд та ямар ургамлын үр суулгана түүнийгээ л ургуулан хураан авдаг” гэсэн үг байдаг. Хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр түүний гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, тэдний хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж, мөн түүнчлэн найз нөхдийн хүрээлэл, тэдний хоорондын харилцаа гээд маш олон зүйлс нөлөөлнө.
0-3 настай хүүхэдтэйгээ эцэг эхчүүд хэрхэн харилцах
ёстой байдаг вэ?
Гурван
настай хүүхэд ойр орчныхоо бүхий л зүйлтэй танилцдаг. Энэ насны хүүхэд гэр
бүлийнхээ харилцаанаас болоод өөр, өөр зан араншинтай болж төлөвшиж эхэлнэ. Үүнийг
хүмүүс төдийлөн мэддэггүйгээс болж хэдэн жилийн дараа манай хүүхэд ийм зантай
болчихлоо гэж ярьдаг. Эцэг, эхчүүдийн нийтлэг алдаа бол яг энэ насны хүүхдийг
жаахан, юм ойлгох насанд хүрээгүй байна, том болохоор нь хэлж ярина гэдэг. Энэ нь буруу ойлголт юм. Гурван
настай хүүхэд бүх зүйлээс суралцаж байдаг учраас энэ үед нь болохгүй, болно
гэдэг зүйлийг сайн хэлж ярьж ойлгуулах нь тухайн хүүхдийг зөв хүмүүжилтэй
болоход их тустай.
3-5 настай хүүхэд эргэн тойрныхоо хүмүүсийн үг,
үйлдлийг дуурайж байдаг.
Гурав,
дөрөв, таван настай хүүхэд томчуудын гаргаж буй үйлдлийг дуурайж, сурч байдаг.
Тухайн хүүхдийн гэр бүлийн харилцаа нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байна гэсэн
үг. Дан ганц үг хэллэг ч биш ойр дотныхны гаргаж байгаа занг хүртэл дуурайдаг.
Хүний бүхий л хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг хэллэг
зэргийг сайтар ажиглаж байдаг учраас гэр бүл, сурган хүмүүжүүлэгчид сайтар
анхаарч зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийг буруу зүйл хийсэн
тохиолдолд загнаж, зодохоос зайлсхийж яагаад энэ үйлдлийг хийж болохгүй вэ
гэдгийг сайтар хэлж ойлгуулах нь чухал.
Сургуулийн бага насны хүүдүүдтэй
хэрхэн харилцах вэ?
Сургуулийн бага насны хүүхдүүдийн гол харилцдаг хүн нь
багш байдаг. Учир нь ихэнх цагийг багштайгаа харилцаж өнгөрүүлдэг. Бүх л зүйл
дээр багшаасаа заавар зөвөлгөө, туслалцаа авдаг учраас багш нь итгэлт хүн нь
болдог.
Сургуулийн бага насны хүүхэд итгэмтгий, идэвхитэй, аливаа
зүйлсийг турших, сонирхох сэдэл их байдаг учир алдаа дутагдал гаргах эрсдэл
өндөртэй байдаг. Юун түрүүнд хүүхдийг зэмлэхийн оронд учрыг нь ойлгуулж гарах
үр дагаврыг сайтар хэлж өгөх хэрэгтэй. Энэ насны хүүхдүүд сэтгэлээр унах хандлага
их ажиглагддаг учир аль болох зоригийг нь мохоохгүй байх хэрэгтэй.
Өсвөр насны хүүхэдтэй хэрхэн
харилцах вэ?
Өсвөр насны хүүхдүүдийн гол онцлог бол бусдыг даган дуурайх,
бусдаас үлгэр дуурайл авч байдаг. Хүүхэд өөрийн сонирхол, өөрийн хүндэлдэг хүн бүрээсээ
үлгэр жишээ авч, тэдний үгийг байнгад анхааралтай сонсдог. Хүүхдүүд өөрсдийг нь
урамшуулахгүй байгаад, үргэлж бусадтай харьцуулж жишиж байгаа нь тэдэнд огт
таалагддагүй. Хүүхэд бол эцэг эхээс “ангид ертөнц” гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Монгол хүүхдүүдийн хувьд тэр бүр эцэг эхтэйгээ нээлттэй
харилцаж, өөрийн бодол санааг илэрхийлэх нь ховор. Энэ нь нэг талаар Монгол
хүүхдүүдийн онцлог байдаг ч нөгөө талаар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн
онцлог, өөрчлөлт байдгийг эцэг эхчүүд маань анзаарах хэрэгтэй. Ялангуяа, хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа
та маш сайн анхаарах хэрэгтэй.
Тэр юу хүсэж мөрөөдөж байна, түүний сэтгэл юунд шаналж байгааг асууж найз шиг нь нээлттэй харилцах хэрэгтэй.
Тэр юу хүсэж мөрөөдөж байна, түүний сэтгэл юунд шаналж байгааг асууж найз шиг нь нээлттэй харилцах хэрэгтэй.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдийн хүсэл сонирхлоор хүмүүжүүлэх
гэж зүтгэдэг. Энэ нь нэг талаараа учир дутагдалтай билээ. Хүүхэдтэйгээ харилцах
хамгийн сайн арга бол хүүхдээ сонсох чадвар юм. Таны хүүхдийн бас нэг
онцлог бол найз нөхдөө хамгийн түрүүнд тавьж тэд нарыг эрхэмлэж, өөрийн гэсэн
нийгмийн байр суурийг бий болгохыг хүснэ. Энэ үед Та түүнд нийгэмд, найз
нөхдийн дунд өөрийн байр суурийг бий болгоход тусламж хүргээрэй. Энэ үед таны
үүрэг оролцоо ч бас чухал юм. Таны хүүхэд ямар хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөж
байгаад байнга анхаарлаа хандуул. Хүүхдийнхээ найзуудыг ч бас хүндэлж чадвал
таны хүүхэд танд итгэх болно.
Эцэг эх, үр
хүүхдийн харилцаа хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг л ойлгох
хэрэгтэй болов уу. Хэрвээ та хүүхдийнхээ сайн талыг олж харж чаддаг бол, хэрвээ
та түүнд анхаарал халамж тавьдаг бол хүүхэд тань өөртөө итгэлтэй амьдралыг
үргэлж сайхнаар хардаг хүн болон төлөвшинө гэдэгт
та итгэж болно.Ер нь хүүхдэд байдаг дутагдал бүхэн эцэг эхэд нь байдаг гэдгийг
та цаг ямагт санах хэрэгтэй.
Залуу насныхантай хэрхэн харилцах вэ?
Залуу насны үед шийдэх ёстой хамгийн гол
асуудал бол ганцаардах буюу бусадтай өөрийнхөө талаар адилтган үзэхээс хөндийрч
өөрийгөө эрж олох явдал байдаг. өөрийгөө нээх үйлийн дунд
насанд хүрэгчдийн хувьд амвдрал үйл ажиллагаа нь тасралтгүй банга өрнөх бүтээлч
үр дүнтэй байх мэдрэмж юм.
Хүмүүс өөрийгөө нээхийн тулд нийгэмд
өөрийн байр суурийг дахин нягтлах нөөц боломжоо ашиглах илүү амжилтанд хүрэхийг
хичээдэг. өөр нэг тодорхой асуудал нь тусдаа байх ойр дотно харилцаанд орох үйл
явцтай холбоотой илэрнэ. Ойр дотно харилцаа нь харилцагч талууд юуны өмнө бие
бие рүүгээ тэмүүлэх нэг нэгний хүлээн зөвшөөрөх чадвартай үүнд анхаарлаа
хандуулах юм. Бусдаас хөндрийлөх тусгаарлагдах байдал харилцан бие биенийгээ
ойлгохгүй хүлээн зөвшөөрхөгүй байдалтай холбоотой.
Эриксоны онол хөгжлийн үе шатуудыг
чухалчлан авч үздэг хэдий ч маш уян хатан олон талаас нь асуудалд ханддаг
талаасаа амьдралын хэм хэмжээний хямралын загвар болж өгдөг.
Эриксоны онолыг зарим судлаачид шинэ нөхцөл байдалд дасан зохицохтой холбогдон
асуудлыг шийдвэрлэх арга зүй гэж үздэг. Дараа л насанд хүрсэн бүх талаар
хариуцлага хүлээх чадвартай хүн гэдгийг харуулаж өөрийгөө нээх юм.
No comments:
Post a Comment