Идэр
нас буюу 37-48 нас
Ухаарал дээрээ бүтээх үе буюу нийгмийн давхрага (гэр бүл, хамаатан садан, хамт олон, байгууллага, салбарын хэмжээнд ... г.м) бүрт ачааны хүндийг үүрэх нас. Тиймээс ч Монголчууд “Дөч хүрсэн эр Дөрөө жийсэн ат” хэмээн ярьдаг.
Өнөөдрийн нийгэмд энэ насан дээр биш залуу насан дээр нийгмийн ачааны хүндийг үүрэх гэж их зүтгэх болсон бөгөөд энэ нь зөвхөн нэр төр, даргын сэнтийд дурласнаас биш ачаа үүрэхийн төлөө зүтгээгүй болох нь ажлын гүйцэтгэлээс харагдаад байгаа. Тэгээд ч нийгмийн ачааны хүндийг үүрэх асуудал нь дарга болох тухай ойлголт огтхонч биш хамаатан садан, хамт олон, байгууллага, системийн хэмжээнд ажил үйлсээрээ манлайлан, хүндлэгдэхийн нэр юм.
Иймээс энэ насныхан залуу насанд туулаад өнгөрсөн туршлага, ертөнцийг үзэх үзлийн төлөвшил дээрээ тулгуурлан нийгмийн бүх давхрагад манлайлагч байж, ачааны хүндийг үүрэх ёстой бөгөөд Монголынхоо идэр насныханд энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийг уриалж байна.
Энэ насны амьдрал, ажил нь жигдэрсэн эрчүүд гэр бүлээ сарниулж, хүүхдүүдээ хагас өнчрүүлсэн атлаа улс төр, төрийн өндөр албан тушаал хашиж нийгэмд буруу үлгэрлэл болоод байгаа нь харамсалтай. Монголчууд залуу насны алдаа онооноос гэр бүл салж, түүнээсээ ухаарал аваад хоёрдахь амьдралаа зөв авч яваа хүмүүсийг буруутгадаггүй, харин төлөвшсөн буюу идэр насандаа гэр бүлээ сарниулсан хүнийг гол усаараа үздэггүй уламжлалтай ард түмэн.

Хижээл
нас буюу 49-60 нас
Жинхэнэ бүтээлч, нийгмээ бас байгаа орчноо манлайлагч нас буюу идэр насны эрчимжсэн үргэлжлэл, долоо хэмжиж нэг огтлох ухаан суусан үе ... Энэ насныхан хамаатан садны, хамт олны, байгууллагын, системийн, нийгмийн дотор манлайлагч бүлэг байх учиртай.
Манлайлагч гэхээр л дарга гэж ойлгодог буруу жишиг бий. Та жирийн ажилчин боловч энэ насандаа хамт олон дотроо үлгэрлэгч, зөвлөгч, хүндтэй нэгэн байх юм бол манлайлагч мөн.
Өнөөдрийн хижээл насныхан бидний үе өнгөрчихсөн, залуу хүмүүсээ л дэмжье гэхчилэн залуу, идэр насныхандаа цаасан малгай өмсгөн төрийн түвшинд ч, хамт олны түвшинд ч өөрсдийн нийгэмд гүйцэтгэх үүргээ шилжүүлдэг дутагдал байгаа нь хортой зүйл болоод байна. Хувь хүний төлөвшилөөр ч, ажил болоод амьдралын туршлагаар ч та бүхэн залуу, идэр насныхныг хавьтуулахгүй. Та нарын жийрхээд байгаад орчин үеийн мэдээллийн технологи ашиглалт эдгээрийн дэргэд юу ч биш юм. Тиймээс манлайлах үүргээ нэр төртэй биелүүлээрэй, ХИЖЭЭЛ НАСНЫХАН МИНЬ ЭЭ!!!
Хөгжлийн гараан дээр байгаа энэ эгзэгтэй үед улс төр, төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй хижээл насныхан эх орон, ард түмний эрх ашгийг өндөрт тавьсан манлайлагч байж залуу, идэр насныхандаа үлгэрлээсэй. Бас идэр насныханд энэ үүргээ шилжүүлж, хариуцлагаас зугтдагаа болимоор юм. Төрийн сайд хүн чадалтай, бэлтгэгдсэн, ард түмэнд үнэлэгдсэн идэр насны хүн л биш бол хижээл насны хүн байвал зохимжтой нь ардчилсан нийгэмд шилжсэн 23 жилийн түүхээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл хий, хор хоёр нь гарчихсан хижээл насны хүн Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээд байх шиг ээ.

Өтөл нас буюу 61-72 нас
Туулаад өнгөрсөн амьдралынхаа туршлагыг хүүхэд, ач зээдээ сургаж өвлүүлэх, цаашилвал нийгэмдээ сургаж зөвлөх нас ... Энэ бол аугаа их ач холбогдолтой уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан юм.
Гэр бүлийн хүрээнд энэ насны буурлуудын үгийг авч байгаа гэр бүлийн ноён нуруу сайхан явж байгаа нь харагдаж байгаа. Чингис хаан Өүлэн эхээс, Хубилай, Мөнх хаад хатан ээжээсээ, Таргудай хүртэл эмгэн болсон ээжээсээ төрийн их хэрэг болоод хувийн амьдралынхаа талаар зөвөлгөө авдгийг түүхийн сурвалж, уран сайхны кинонуудаас бид бэлхнээ харсан билээ.
Харин одоогийн ардчилсан нийгэмд төр удирдсан болоод удирдаж буй эрхмүүд өвгөдийнхөө үгийг “үнэн сэтгэлээсээ” сонсдог эсэх нь тун эргэлзээтэй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди болон бусад төр түшилцэж явсан буурлуудын үгийг “нохой хуцсанд” тооцдоггүй нь эдгээр буурлуудын сонинд өгсөн ярилцлагуудаас харагддаг юм.

Өндөр
нас буюу 73-аас дээш нас
Хүндлүүлэн асруулах нас ... Та өмнөх наснуудад Монгол уламжлалаа даган зөв амьдарсан бол таны тусыг ачаар хариулж, хүндлэн асрах хойч үе тань бэлтгэгдсэн байх болно.
“Нялх хүүхэд, хөгшин хүн хоёр адилхан” гэж Монголчууд ярьдаг нь зөвхөн ааш аягийг хэлж буй хэрэг огтхон биш юм. Нялх хүүхдийг “хаан мэт өргөмжилөн” асардагтайгаа адил хөгшдөө асрахыг адилтгасан аугаа Монгол ухаан юм шүү.
Монгол төр ч нийгмийн үүргээ гүйцэтгэж амьдарсан өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлсэн оновчтой халамжийн бодлоготой байх нь зохистой бөгөөд барууны үзэл баримтлалтай нам байсан ч Монгол уламжлалаа бодолцож зүүний чигийн бодлогыг хөгшдөд хэрэгжүүлээсэй гэж залбирнам.
Монгол хэмээх ухагдахуун үүссэн тэр л цагаас хойших өвгөдийн минь амьдралыг үзэх үзлээр хатаагдан бидний үед уламжлагдан ирсэн энэ л үечлэлийг үндэс болгон өнөөгийн Монголчууд бид нийгмээ цогцлоож, өөрсдийгөө хөгжүүлж, нийгэмд хувь хүнийхээ үүргийг гүйцэтгэж “ХАЙРТАЙ МОНГОЛ ОРНОО МАНДУУЛВАЛ” ямар вэ? Монгол улсын, цаашилвал Монгол үндэстний дархлаа иймэрхүү энгийн мэт боловч үнэт зүйлсээр л тодорхойлогдох болно.

No comments:
Post a Comment