Багш
өдөр тутмынхаа ажлын явцад зөвхөн ганц нэг сурагчтай биш харин сурагчдын анги
бүлэгтэй ажиллаж байдаг. Сурагчид албан ёсны болон албан ёсны бус маш олон
төрлийн харилцаа холбоонд орших бөгөөд эдгээрийг танихгүйгээр хүүхдийн төлөвшил
хөгжлийн тухай асуудлыг авч үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл,
сурагчдын анги бүлшйн, нийгэм-сэтгэл зүйн онцлог, зүй тогтлуудыг мэдэх
шаардлага багш бүрийн өмнө зайлшгүй тулгарна гэсэн үг. Сурагчдын анги - бүлэг
бусад бүлгүүдээс ялгагдах хэд хэдэн ялгаатай байдаг.
Юуны өмнө энэ нь үе тэнгийнхний бүлэг юм.
Энэ бүлэг нь доорх
хэд хэдэн онцлогтой:
•
Бүлгийн гишүүд буюу ангийн сурагчид нь хамтын
хөдөлмөр болох сурах үйл ажиллагааг эрхлэн, энэ явцдаа бие биедээ харилцан
нөлөөлж байдаг.
•
Сурагчдын анги-бүлэг нь тодорхой харилцааны
туршид харьцангуй тогтвортой оршин тогтнодог. Нэгээс арван нэгдүгээр анги
хүртэл нэг ангид хамтдаа суралцах тохиолдол цөөнгүй гардаг.
•
Хүүхдийн анги- бүлэг нь өөрийн гэсэн нандигнах
зүйлтэй байдаг /үзэл бодол, зорилго, эрхэмлэж явдаг зүйл). Ийм ерөнхий үнэт
зүйл нь хүүхдүүдийн хоорондын харилцааг зохицуулж байдаг. (ихэнх ангиуд
"сайн багш"; "сонирхолтой хичээл"; "сайн сурагч"
гэх зэрэг өөрийн гэсэн онцлогтой байх бөгөөд энэхүү ойголтьшхоо үндсэн дээр
бусдыг болон өөрсдийгөө үнэлж дүшэж байдаг/.
•
Сурагчдын анги-бүлгүүдийн гишүүд нь үзэл
бодлын хувьд төлөвшиж амжаагүй, багш сурган хүмүүжүүлэгчдийн ерөнхий удирдлаган
дор ажилладаг учраас тухайн ангийн төлөвшил хөгжил нь ангийн багшийн анги
удирдах арга барилаас багагүй шалтгаална.
•
Ангийн дотор хүүхдүүд харилцан адилгүй байр
суурь эзэлсэн байх бөгөөд энэ ялгаатай байдал нь тэдний хоорондын харилцааг
тодорхойлж байдаг. /Манлайлал ба аялдан дагалдагч г.м/
Сурагчдын анги бүлгийг зөв удирдаж чадвал гишүүд нь
ерөнхийдөө өөдрөг, дэврүүн сэтгэлтэй, сайн сайхан зүйл рүү тэмүүлж байдаг
онцлогтой юм.
Үе
тэнгийнхний бүлэг
|
|
Өмнөө
тавьсан ерөнхий зорилго, зан үйлийн хэм хэмжээ бүхий, гишүүд нь адилхан байр
суурьтай, хамтран ажиллах явцдаа харилцан үйлчлэлцэж байдаг хоёроос дээш
хүнтэй бүлэг юм.
|
Сурагчдын
анги бол үе тэнгийнхний бүлэг мөн
|
Нөгөө талаас сурагчдын анги бүлгийг бага бүлэг гэж үздэг.
Гишүүд нь хоорондоо ямагт бодит, шууд харилцаа холбоонд оршдог бүлгийг бага
бүлэг гэнэ. Нэрт сэтгэл зүйч Ш.Бюллер ийм бүлгийн сэтгэл зүйн онцлогийг доорх
байдлаар тодорхойлжээ.
•
Бүлгийн гишүүдийн хоорондын харилцаа холбоо,
харилцан нөлөөлөл.
•
Бүлгийн дотор хувь хүн тус бүрийн гүйцэтгэж
буй үүрэг.
•
Бусдын санаа бодолд нөлөөлөгч манлайлагч
ялгарсан эсэх.
•
Тодорхой зорилго, үйл ажиллагаа, дотоод зохион
байгуулалт.
•
"Бид" гэсэн мэдрэмж ойлголт ба
бүлгийн нэгдэл нягтрал.
Бүлгийн онцлог нь эдгээр үзүүлэлтүүдээс хамаарах бөгөөд нэгдэл нягтрал нъ
бүлэг дэх хувь хүмүүсийн бие биендээ гатагдах хүч, хамтын үйл ажиллагааны
сонирхол зэргээс шалтгаална гэжээ.
Белоруссын сэтгэл
зүйч Я.Коломинский тусгай судалгаа болон практик ажиглалтууд дээрээ тулгуурлан
бага бүлгийн гишүүдийн тооны доод хязгаар нь /7 ± 2/ дээд хязгаар нь 30-40 хүнтэй байж болно гэж үзсэн
байдаг. Энэ нь манай ЕБДС-ийн анги дүүргэлтийн байдалтай ерөнхийдөө тохирч
байгаа юм.
Дээрх шинжүүдийг
өөртөө багтаасан, тодорхой орон зай цаг хугацаанд оршин буй, гишүүдийнх нь
хооронд шууд харилцаа холбоо зонхилсон, нийгмийн ач холбогдол бүхий тодорхой
үйл ажиллагаа эрхэддэг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэлийг бага бүлэг гэнэ.
Сурагчдын анги бүлэг
нь гишүүдийн тоо, цаг хугацааны хамаарал, сурах үйл ажиллагааны шинж чанар,
хүүхдүүдийн хоорондын харилцаа холбооны давтамж зэрэг нэн чухал
үзүүлэлтүүдээрээ "бага бүлэг" гэсэн ангилалд багтдаг.
Албан ёсны болон албан ёсны бус
бүлгүүд.
Сургуулийн захиргааны
хуваарь, ямар нэгэн хууль дүрэм дээр тулгуурлан сурагчдын ангийг зохион
байгуулж, анги удирдсан багшийг захирлын тушаалаар томилдог. Сурагчдын эрх
үүргийг албан ёсоор тодорхойлон нэг анги болгон хуваарилсан учраас сурагчдын
анги бүлэгийг албан ёсны бүлэг гэнэ.
Албан ёсны зохион
байгуулалтаас гадна сонирхол, үзэл бодол дээрээ тулгуурлан сурагчид хэд
хэдээрээ нэгдэн нийлж албан ёсны бус бүлгийг бүрдүүлдэг. Ийм бүлгүүдийн доторх
харилцаа нь хууль ёсны болон албан хэм хэмжээгээр тодорхойлогддоггүй. Энэ бүлэг
нь хүүхдүүдийн сайн дурын, хувийн холбоо харилцаан дээрээ суурилсан байх учраас
албан бус шинжтэй юм.
Үерхэл нөхөрлөл,
урлаг спортын баг, хобби нэгтэй хүүхдүүдийн бүлэг гэх зэрэг олон бүлгүүдийг энд
дурьдаж болно. Ямар ч ангвд албан ёсны зохион байгуулалтаас гадна албан ёсны
бус бүлгүүд заавал гарч ирсэн байдаг.
Албан ёсны бүлэг
|
Албан ёсны бус
бүлэг
|
Гишүүд нь хууль
зүйн үндэслэл бүхий эрх үүрэгтэй байна
•
Бүлгийн
бүтэц удирдлагын тогголцоог албан ёсоор бүрдүүлсэн байна
•
Гишүүд
харилцааны хэм хэмжээ нь албан ёсны үүрэг хариуцлагаар ихэвчлэн
зохицуулагдана
•
Ихэнх
тохиолдолд нийгмийн ач холбогдол бүхий хамтын үйл ажиллагаан дээр
тулгуурласан байна
|
•
Гишүүд
нь сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байна
Бүлгийн бүтцийг
албан ёсоор дээрээс тодорхойлохгүй, удирдагчаа өөрсдөө соншх буюу хэн нэг нь
энэ үүргийг сайн дураараа гүйцэтгэнэ
•
Гишүүний
харилцаа нь ёс суртахууны хэм хэмжээ, өөрсдийн тоггоосон дүрэм горимоор
зохицуулагдана
•
Сонирхол,
үзэл бодол, хобби, үерхэл нөхөрлөлд ихэвчлэн тулгуурлана
|
Гэвч ангийг дотор нь албан ба албан бус бүлэг гэж
ангилах нь харьцангуй ойлголт юм. Эдгээрийг хатуу зааглах боломж багатай
байдаг. Учир нь ямар ч албан бүлгийн дотор албан ёсны бус бүлэг бий болсон байх
ба албан бус бүлгүүдийн үйл ажиллагаа хамтын үйл ажиллагааны зарчимд захирагдах
нь цөөнгүй.
Багшийн үүрэг: Ангийн доторх албан ба албан бус бүлгүүдийн үйл
ажиллагааг эерэг чиглэлд хандуулан бүлгийн нэгдэл нягтралыг сайжруулахад
анхаарахад оршино.
Бүлгийн хэм хэмжээ
Албан ба албан ёсны бус бүлгүүдийн дотор олон янзын
дүрэм горим үйлчилж мөрдөгдөж байдаг.
Бүлгийн хэм хэмжээ гэдэг нь бүлгийн дотор мөрдөж буй зан үйлийн дүрэм
горимыг хэлнэ.
Сурагчид
ангидаа ороод буруу харж суудаггүй, багш хичээл тайлбарлаж байхад хоорондоо
чанга ярьж, маргаж бусдынхаа анхаарлыг сарниулдаггүй. Эдгээр нь бүлгийн зан
үйлийн хэм хэмжээтэй холбоотой юм. Бүлгийн зан үйлийн хэм хэмжээ нь яваандаа
хууль дүрэм болон батлагддаг. (Сургууль ба дотуур байрны дүрэм г.м). Бүлгийн
гипгүүн байхыг хүсэж байгаа хүн бүр түүний хэм хэмжээг мөрдөх хэрэгтэй болдог.
Сурагч нэгэн зэрэг хэд хэдэн бүлгийн гишүүн байх нь олонтой. Бүлэг бүр өөр
өөрийн гэсэн зан үйлийн хэмжээтэй. Шинэ ангад сурагч шилжин ирсэн үедээ нилээд
бэрхшээлтэй тулгардаг. Учир нь тэр тухайн ангийн уламжлал заншил, бүлгийн зан
үйлийн хэм хэмжээг мэддэггүй. Иймээс уг сурагч өөрийгөө хэрхэн яаж авч явахаа
мэдэхгүй нэг хэсэг хугацаанд үл ажиглагдам, чимээгүй байдалд байдаг. Энэ
хугацаанд тэрээр бүлгийг судалж, түүний үйл ажиллагааны хэм хэмжээтэй танилцаж
байдаг.
Бүлэг нь өөрийн хэм хэмжээг мөрдсөн хүнийг хүлээн авч,
түүнийг хэрэгсээгүй хүнийг гадуурхан өөрийнхөө хүрээнд оруулдаггүй.
Багш юу анхаарах вэ?
Ангид ямар дүрэм, хэм хэмжээг мөрдөх ёстойг нийт
сурагчдад, ялангуяа шинээр шилжиж ирсэн сурагчдад сайн таниулж өгөх нь чухал.
Бүлгийн зорилго:
Ангиараа амжилттай сайн суралцах, бие биендээ туслах,
сургуулийн болон сурагчийн дүрэм, журмыг мөрдөх, бусадтайгаа зөв боловсон
харилцах зэрэг олон зорилгууд сурагчийн өмнө тавигддаг.
Бүлгийн зорилго гэдэг нь хамтын үйл ажиллагааны үр дүнг ухамсаргайгаар
урьдчилан төсөөлөн тодорхойлохыг хэлнэ.
Сурагчийн өмнөө дэвшүүлэн тавьж буй ерөнхий зорилтыг
хэрэгжүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө зохион хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.
Жишээ нь: Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 9-р ангид өөр өөр
сургуулиас сурагчид шалгаран орж нэг ангид суралцахаар болжээ гэж бодъё. Шинээр
цугласан сурагчдийг богино хугацаанд нэг анги хамт олон болгон төлөвшүүлж
хамтарч сурч хөгжих нөхцөл бүрдүүлэх нь ангийн багшийн өмнө тавигдаж буй энэ
тэргүүний зорилго юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сурагчдийг өөр хооронд нь
танилцуулах болон орчинд нь дасгах, сурагч нэг бүрийг судлан таних, ангийн
дарга идэвхтэнүүдийг зөв сонгох, үүнийхээ дараа тэднээр дамжуулан ангид
шаардлага тавих, ангид ажил хэрэгч нөхөрсөг уур амьсгал бий болгох зэрэг
тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавих хэрэгтэй болдог.
Ямар хэлбэрийн зорилт дэвшүүлэн тавих нь анги бүлгийн
хөгжлийн түвшин, онцлог, анги удирдсан багшийн арга ажиллагааны хэв маяг, уг
ангид орж буй хичээлийн онцлог зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Ангиудын хооронд
төрөл бүрийн маргаан, мэтгэлцээн зохиох, урлаг спортын тэмцээн уралдаан зохиох
зэрэг хичээл дээр болон хичээлийн бус цагаар сурагчдын дунд төрөл бүрийн ажил
зохиох аргууд байдаг. Анги бүлгээрээ хамтран гүйцэтгэж буй аливаа ажил нь
хамтын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Жишээн нь: Ангиараа хамтран ямар нэгэн
олимпиадад бэлтгэж байна гэж бодъё. Энэ тохиолдолд ангийн амжилтанд сурагч
бүрийн оруулах хувь нэмэр нэн чухал. Сургуулийн захиргаа болон багш нар нь
сурагчдын өмнө хамтран ажиллах зорилт дэвшүүлэн тавьжээ.
Хамтын зорилт: Зөвхөн хамтын үйл ажиллагааны үр дүнд хүрч болох
зорилтыг хэлнэ. Анги бүлгийн өмнө зөвхөн хамтран ажиллах зорилт байнга
тавигддаггүй. Зарим үед сурагчдыг хооронд нь уралдуулан идэвхжүүлэх зорилт ч
тавигдцаг. Үүнийг өрсөлдөх зорилт гэнэ. Багш хичээл дээрээ бодлого бодуулах
уралдаан зарлажээ гэж бодъё. Түрүүлж зөв бодсон нэг сурагч "А”, дараагийн
хоёр сурагч "В", үүний дараагийн дөрвөн сурагч "0" гэсэн
дүнг тус тус авна. Бусад нь ямар ч дүн авахгүй гэжээ. Хүн бүр ямар нэгэн дүн,
жлангуяа сайн дүн авахыг чадлынхаа хирээр хичээнэ. Багш нь сурагчдынхаа өмнө
-тсөлдөх зорилт дэвшүүлжээ.
Өрсөлдөх зорилт: Сурагчид өөр хоорондоо өрсөлдөх, уралдах замаар хүрч
болох зорилт юм. Өрсөлдөөн нь нэг хүний амжилт нөгөө хүний амжилтаас давж
авахаар тооцоологдсон байдаг.
No comments:
Post a Comment