Sunday, April 3, 2016

Сурган хүмүүжүүлэх харилцааны аргууд




 Сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах аргууд
1.      Тэднийг зоригжуулж асуулт асуу. Тэднээс асуулт асуухыг хүсч зоригжуулж, тэднийг хүндэтгэн анхааралтай сонс.
2.      Биет материал ашигла. Суралцах явцад хүн мэдрэхүй эрхтэнээ хэр их хэрэглэнэ, төдий чинээ сайн сурч мөн төдий чинээ удаан мартана.Сурсан зүйлийн эхэнхийг бид нүдний оролцоотой харж сурцгаадаг билээ.
3.      Тэмдэглэл хөтөлж сурга. Тэмдэглэл хөтлөхөд туслах хамгмйн сайн арга нь сурагчдад хичээлийн төлөвлөгөөг гаргах явдал юм.
4.      Мэтгэлцэлд  уриалах. Мэтгэлцлийг ямар нэг өгүүлбэр асуулт эсвэл тулгамдсан асуудлаар эхлүүлж болно.Мэтгэлцэх арга нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй багуудын хооронд 2 хүний хоорондох хосын хэлэлцүүлэг 6-10 хүний бүрэлдэхүүнтэй 2 багийг хооронд нь мэтгэлцүүлж бусдыг нь хөндлөнгөөс хянагч хэлбэрээр оролцуулах зэрэг олон хэлбэртэй байж болох юм.
5.      Сурагчдын саналыг бичгээр авах хичээлээс өмнө дараа эсвэл хичээлийн явцад сурагчдаас ямар нэг асуулт эсвэл санал бодлоо бичгээр өгөхийг хүс. Бичгээр өгөх хариу нь нууц байж ч болно. Баг дотор танилцуулах эсвэлсурагчид эргүүлэн өгдөгч байж болно.Гол зорилго нь сурагчдын бодлыг ангид танилцуулж хичээлийн явцыг өөрчлөн зохион байгуулан юм.
6.       Хийсвэр сэтглгээний аргачлалыг ашиглах, хийсвэр сэтгэлгээний зорилго нь санаа бодлыг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд оршдог.Хийсвэр сэтгэлгээнмй аргачлалыг ашигласнаар сурагчдад хичээлийн өмнө буюу хичээлийн явцад хичээлд оролцох хүслийг төрүүлэхээс гадна сурагчдыг үнэлэх боломж олгодог юм.
7.      Туслах материал бэлтгэх хичээлийн хэрэгслүүд сурагчдад үндсэн хичээлийг ойлгох агуулгыг товчлох санаа бодлыг улам дэлгэрүүлэх мэдлэгээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг.
8.       Нэмэлт давтлага өгөх. Хичээлийн төгсгөлт илүү их бодох унших зэрэг иэмэлт давтлаганд чиглэсэн даалгавар өгөх хэрэгтэй.

Сурагчтайгаа зөв харилцаа тогтоох аргууд
1.      Эхлээд ангид ямар байх дүрэм журам тогтоо. Юу хийх хэрэгтэй, юу хийх хориотой гээд бүх зүйлийг жилийн эхэнд ангидаа ярьж тогтоох хэрэгтэй. Ингэж тогтоосон дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд огт зөөлрөлгүйгээр зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Үүгээрээ та сурагчиддаа ангид тогтоосон дүрэм журам заавал мөрдөгдөх ёстойг ойлгуулна.
2.      Нээлттэй байгаарай. Өөрийгөө үнэн зөвөөр илэрхийлээрэй. Та ямар хүн бэ, юу хүсдэг вэ, гээд бүх байдал чинь тодорхой байх ёстой. Учир битүүлэг байж болохгүй. Тийм байдалтай байвал сурагчид тантай харьцахдаа айсан, эмээсэн, хөндий байдалтай байна.
3.      Хэлж байгаа болон хийж байгаа чинь зөрөх ёсгүй. Дүрэм журмаа баримтлахгүй байвал сурагчийн итгэл алдарч хүндэтгэл ч багасна.
4.      Хувцсаа өөртөө тохируулан цэвэр цэмцгэр өмсч ам ажил хоёр чинь зөрөхгүй байх нь хүүхдэд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй.
5.      Хичээлдээ хоцролгүй орох ёстой. Харин хоцорсон үедээ сурагчдаасаа уучлалт гуйх хэрэгтэй. Ингэвэл таны энэ чанар чинь үлгэр жишээ болно.
6.      Сурагчдыг гаргахад нь дургүйцдэг зан чанарыг өөрөө бүү гаргаарай. “Би тэгдэг, гэхдээ та нар битгий тэгээрэй” гэж хэлэх нь огт хэрэгцээгүй зөвлөгөө юм.
7.      Сурагчаа хүндэлбэл сурагч ч таныг хүндлэх болно.
8.      Ихэнхдээ инээмсэглэж яваарай. Өрөвч зөөлөн сэтгэлтэй байгаарай. Хүрч ярьж болшгүй аймаар хүн болж болохгүй.
9.       Сурагчидтайгаа элэгсэг дотно харилцаа тогтоогоорой. Гэвч зааг ялгааг сайн салгаж тогтоох хэрэгтэй шүү.
10.  Хичээлээ сайн мэддэг мэдлэгтэй багш байх хэрэгтэй. Учир нь бүх сурагч таныг хэмжиж үзнэ. Хэрвээ та сулхан байвал нөлөө чинь ч эрс багасна.
11.   Сурагчаа шүүмжлэхдээ түүнийг өөрийг нь биш, муу араншинг нь шүүмжлэх хэрэгтэй. Хүүхдүүдийн дунд нэр зааж шүүмжилж болохгүй. Ямар нэг сануулга өгөх гэж байгаа бол анги хамт олных нь дунд биш ганцаарчилж уулзах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд сурагч таныг хүндлэх болно.
12.  Санал шүүмжлэлийг нээлттэй хүлээж авч хэрэгцээтэй үед алдаагаа хүлээх хэрэгтэй. Та хэр зэрэг нээлттэй хүлээж авна таныг шүүмжлэх хэмжээ ч тэр хэмжээгээр буурна.
13.  Ялангуяа ангид байхдаа өөрийгөө байнга хяналтанд байлгах хэрэгтэй. Сурагчиддаа таалагдахгүй байгаа зан чанараасаа татгалзах хэрэгтэй.
14.  Сурагчийнхаа ангид байгаа байдлыг нь сайн ажиглаарай. Ангийн хамгийн ард чимээгүйхэн суудаг эсвэл үргэлж танаас харц буруулдаг сурагчидтайгаа илүү их харилцаа тогтоох хэрэгтэй.
15.  Таны зан чанар ангид үлгэр дуурайл болдог байх ёстой. Орон гаран, хурдан ууртай байвал хичээлийг ч сурагчийг ч өөрөөсөө холдуулна.
16.  Дууны өнгө, нүүрний хувирал, гар хөлийн хөдөлгөөн тань анхааруулсан, анхаарал татсан, урьхан байгаарай. Инээдтэй эсвэл ширүүн хөдөлгөөн гаргах, хэт нам зөөлөн дуугаар ярих нь ангийн уур амьсгалыг өөрчилнө.
17.  Хүүхдүүдийн үзэл бодол санааг чухалчлах хэрэгтэй. Таныхтай зөрж байсан ч түүний үзэл учраас хүндэтгэх хэрэгтэй.
18.  Энгийн бөгөөд тодорхой ярьж байгаарай. Хүүхдүүд таныг “багш одоо юу яриад байгаа юм бол доо” гэж бодохгүй байх ёстой.
19.   Ангид нэг сэдэв дээр маргаан зохиож хүн болгонд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин бий болгож өгөөрэй. Ингэвэл анги идэвхтэй болж өгнө. Харин муудалцаж, хэрэлдэх явдал гаргуулахгүй байхыг хичээгээрэй.
20.  Сурагчаа маш сайн таних хэрэгтэй. сурлагын төвшин, ааш, занг нь сайн судлаарай. Сурагчаа бүтэн нэрээр нь хүндэтгэн дуудаарай.
21.  Заах хичээлдээ заавал бэлдээрэй. Шинэ хичээл заахдаа өмнөх хичээлтэй аль болохоор холбож заагаарай.
22.  Хичээл зааж эхлэхдээ сурагчид сэтгэл санааны хувьд хичээлд бэлтгэлтэй байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Ангийн уур амьсгалыг хичээлд бэлдсэний дараа хичээлээ заагаарай.
23.  Ангид ярих хугацаагаа нарийн сайн тогтоогоорой. Бага ангийн сурагчдад 3-4 минут, ахлах дунд ангид 5-6 минут, их дээд сургуульд 7-8 минут байдаг. Үүнээс удаан ярихад анхаарал сарнина.
24.  Нэг хэвийн, хэвшмэл байдлыг арилгахын тулд хааяа бяцхан шог юмуу хошин яриа ярьж ангийг сэргээгээрэй.
25.   Хичээлээ хялбараас нь хэцүү рүүгээ заах хэрэгтэй.
26.  Хичээлээ заахдаа бүх сурагчдынхаа нүд рүү нь хараарай. Ингэснээр хичээлээс анхаарал нь өөр зүйл руу хандсан сурагчийг та төвөггүй олж мэдэх болно.
27.   Дэг журам тогтоох нэрийн доор ангийг гартаа атгах хэрэггүй. Хамгийн сайн дэг журам тогтоосон ч дотроо бүх зүйл чөлөөтэй байх хэрэгтэй.
28.  Шагнал шийтгэл нь урамшуулсан, сануулсан байдалтай байна. Дүнг хэзээ ч битгий зэвсэг болгож хэрэглээрэй.
29.  Шалгалт авах өдрөө сурагчидтайгаа хамтдаа тодорхойлоорой. Шалгалт авсан цаасаа дараа нь буцааж тараагаарай. Сурагч таныг огт ялгаварладаггүй багш гэж үзнэ.
30.  Сурагчдаас асуулт асуухдаа бүгдийг нь хамруулж асуугаарай. Ингэснээр тантай харилцаа тогтоох сурагчдын тоо нэмэгдэнэ.
31.  Бүх сурагч хичээлийг адил төвшинд ойлгоно гэж андуурч болохгүй. Хүүхдийн нийгмийн болон сэтгэл санааны байдал үүнд маш чухал нөлөө үзүүлдэг.
32.  Сурагчийнхаа хичээл ойлгохгүй байгаа шалтгааныг нь сайн тодруулаарай. Эс тэгвээс заасан хичээл үр өгөөжгүй болно.
33.  Сурагчдад бие даах чадвар эзэмшүүлэхийг хичээгээрэй. Бие дааж бодож сэтгэж ажилладаг болговол түүнд хамгийн том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
34.  Сурагчдаа ямар нэг шалтгаанаар ялгаварлаж болохгүй.
35.  Зөвлөгчийн үүргээ сайн биелүүлж таны тусламж хэрэгтэй байгаа хүүхдийг олж хараарай.
36.  Сурагчийнхаа итгэлийг хүлээж түүний хамгийн сайн нууц хадгалагч нь болоорой. Гэвч түүний нууцаар нь бүү сүрдүүлээрэй.
37.  Хэрэв та бага ангийн багш бол сурагчиддаа эцэг эхийн үүрэг гүйцэтгэх хэрэг гарна гэсэн үг. Бүр хэрэгцээг нь сайн мэдэж туслах хэрэг гарна. Учир нь та тэдний нүдэнд дэлхийн хамгийн хамгийн сайн, мэдлэгтэй, бүхнийг мэддэг хүн юм.
38.  Ангид нэг газраа хөдлөлгүй сууж болохгүй, үргэлж анги дундуур алхаж болж байгаа бүхнийг хяналтандаа байлгаж, мэдэж байх хэрэгтэй.

No comments: