Sunday, April 3, 2016

Сурган хүмүүжүүлэх харилцаанд хүний хувийн онцлогийг харгалзан үзэх нь



Темперамент
Темперамент /латины temperameotum/ бол хүний үйл явдал, төрх байдал , зан аашинд илрэн гарч буй төрөлхийн шинж чанар юм.Темперамент нь хүний сэтгэл санааны орчлон , түүний эрч хүч, хөдөлгөөн хувирлыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм.

Интроверт хүн бол:
Зан үйл нь гаднаа тодорхой ажиглагддаггүй. Дотоод ертөнцдөө бодол санаа нь төвлөрсөн хүн. Юмыг хэлэхээсээ өмнө сайтар бодох хандлагатай. Чимээгүй тайван орчинд байх дуртай. Шуугиан ихтэй нөхцөлд ажиллаж анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай. Бусдыг сонсох чадвар сайтай. Иймд хүмүүс зовлон жаргалаа хуваалцахыг хүсдэг. Нилээд бодлогоширонгуй дүр төрхтэй.

Холерик: Энэ темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарлаа хуваарилахдаа сайн. Харин анхаарал нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг аж.

Флегматик: Хүүхдийн онцлог нь ямар нэгэн ажил хичээлд нэлээд бат тогтвортой боловч хуваарилалт нь сангвиникээс хамаагүй бага байна.

Сангвиник: Ийм темпераменттай хүүхдийн анхаарал төвлөрөхдөө сайн. Иймээс ч ангид болж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг байна. Харин нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдүүдийн анхаарал хурдан сарнидаг байна.

Меланхолик:Темперантенттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хуваарилагдан зохицуулагдахдаа муу, иймээс ч олон болж байгаа зүйлийг мэдэлгүй өнгөрөх нь олонтаа байдаг байна. Энэ темпераменттай хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг,хичээл сонсож байхдаа хөдөлгөөн, үймүүлэлт багатай байдаг бөгөөд хүүхэд суралцахад эдгээр зан төлөв маш чухал гэдгийг сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач Д.Санжжав тэмдэглэсэн байдаг.

 Экстраверт хүн бол
Зан үйл нь гаднаа тодорхой ажиглагддаг.Эхлээд ярих ,дараа нь бодох хандлагатай. Найз нөхөд танил тал олонтой, тэдний ихэнхийг нь ойр дотны хүнээ гэж боддог. Чимээ шуугиантай үед тайван ажиллах дуртай. Бусдад хялбар ойлгогддог. Яриасаг танихгүй хүнтэй ч яриа дэлгэж чадна. Янз бүрийн асуудлаар бодож эргэцүүлж түүнийгээ бусадтай хуваалцаж чаддаг. Бусдыг сонсохын тулд өөрөөсөө ихээхэн хүч чармайлт гарна.
Давуу ба сул талыг харуулбал

Сангвиник :
Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зvйл рvv тэмvvлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг тvргэн хvлээн авч ойлгодог. Ямар нэг зvйлд дасан зохицохдоо амархан. Хvмvvстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хvлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн.
Сул тал нь: Саваагvй, хэрэгт дуртай, хvмvvсийн уур дургvйцлийг хvргэдэг. Сониуч, замбараагvй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт.

Холерик:
Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, тvргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп хурдан, эрч хvчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай.
Сул тал нь: Шаралхуу, эв дvй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггvй, зөрvvд, өөрийнхөөрөө, эв хавгvй, дээрэлхvv, тvрэмгий, зальтай.

Флегматик :
 Сайн тал нь тэсвэр, тэвчээртэй, хvлээцтэй, буурь суурьтай, юмыг гvнзгий боддог, ойлгож тогтоосон зvйлээ мартдаггvй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.
Сул тал нь: Хашир, дасан зохицдоггvй, хvн гуйдаггvй, юмны эвийг олдоггvй, залхуу, шинэ юманд тэмvvлдэггvй, хvлээж авдаггvй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.

Меланхолик :
Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, vерхэл нөхөрлөл, хайр дурлалд vнэнч.
Сул тал нь: Зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай, хулчгар, өвчин зовлонд эмзэг.
Суралцагчдын темпераментын онцлогийг мэдэж авсанаар сурган хүмүүжүүлэх явцын үр дүн дээшилнэ.

No comments: