Sunday, April 3, 2016

Сурган хүмүүжүүлэх харилцаа гэж юу вэ?



Харилцаа гэж юу вэ?
-          өргөн агуулгатай ойлголт
-          хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлд орох,
-           мэдээлэл дамжуулан солилцох,
-          харилцан бие биендээ нөлөөлөх,
-           хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч хуваалцах,
-          харилцан ойлголцох зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг ойлголт
Харилцаа бол бие хүн оршин тогтнох, нийгэмших зайлшгүй нөхцөл
Сурган хүмүүжүүлэх харилцаа гэдэг нь сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн сурган-хүмүүжүүлэх тодорхой үүрэг бүхий багш-суралцагчдын харилцан үйлчлэл юм.  Сургалт-хүмүүжлийн үйл явцыг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр бол харилцаа юм.
Багш гэж хэн бэ?
Багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг юм.
Суралцагч гэж хэн бэ?
Сурагч гэдэг нь сургуульд сурч буй хүн юм. багш, дасгалжуулагч, сурагчаар эрдэм, мэх, ур дүй заалгаж буй хүнийг ерөнхийд нь сурагч шавь гэж хэлэх боловч эдгээрийн дотроос ерөнхий боловсролыг эзэмшихээр сурч буй 6 наснаас 18 нас хүртэлх хүүхдийг сурагч гэж үгчлэн дууддаг. Ерөнхий соловсролын юмуу ахлах сургуулиа дүүргээд их, дээд сургуульд суралцаж буй сурагчийг оюутан гэнэ.
Багш сурагчдын хоорондын харилцааны сайн байхын тулд ямар байх вэ?
ü  Багш сурагч бие биедээ харилцан итгэдэг байх
ü  Багш сурагчийн хүлэлт биелж байх
ü  Багш суралцагч хамтран ажилладаг байх
ü  Багш сурагчид найрсаг сайн харилцаатай байх хэрэгтэй.
Багш сурагчдын хоорондын харилцаа сайн байхын тулд ямар байх вэ?
Харилцаа зөвхөн үгээр бус, богино хугацаанд үр дүн өгөх ба нөлөө үзүүлж чадах нүдний харц, нүүр гарын хөдөлгөөн, алхаа гишгээ, сурагчдад ойртох, хүрэх зэргээр биеийн хэлийг ашиглах нь зүйтэй. Зөв боловсон илэрхийлэх биеийн хөдөлгөөн, сурагчдын нарнисан анхаарлыг төвлөрүүлэхэд их тусалдаг. Үүнээс гадна нүдээрээ ангийг өөрийн хяналтдаа байлгах хэрэгтэй. Багш нүдээрээ хэсэг хүүхдүүдтэй бус бүх хүүхдүүдтэй харилцах хэрэгтэй. “чи ” гэж хэлэхээс “би” гэж хэлэхийг хичээх хэрэгтэй.
Багш хүн бол хүүхэд залуучуудын болон томчуудын ертөнцийн хооронд тэнцвэртэй, тохиромжтой холбоо болдог хүн. Гэвч багш хүний хамгийн нандин чухал үүргийн нэг бол яах аргагүй сурагчидтайгаа зөв харилцаа тогтоох юм.

Багш хүн сурагчидтайгаа хэр зэрэг халуун дотно, зөв харилцаа үүсгэнэ тэр хэмжээгээр сурагчидтай үр өгөөжтэй байж амжилтын үндсийг тавьж өгнө. Сурагчийнхаа бодол санаа, нөхцөл байдал, үзэл бодол зэргийг анхааралгүй нүд анин өнгөрдөг бол амжилттай байх нь юу л бол.

Манай улсад сурагч - багшийн харилцаа нь зөвхөн ангид үргэлжилдэг. Багш зав гарган хичээлийн бус цагаар юу хийж яаж байгааг нь анхаараагүйгээс багш сурагчийн харилцаа зөвхөн анги дотор л өрнөдөг байна.

Сурган хүмүүжүүлэх харилцааны үүрэг
-           суралцагчдад нийгмийн болон мэргэжлийн туршлага дамжуулах
-          суралцагчдын сурах идэвх, сонирхлыг өдөөх
-          төлөвшүүлэх, хөгжүүлэх
-           мэдээлэл, үзэл бодлоо солилцох
-          суралцагчдад өөрийгөө илэрхийлэх боломж олгох
Сурган хүмүүжүүлэх харилцааны үнэт зүйл:
-          багшийн нэр хүнд, эрхэм чанар
-          суралцагчийн нэр хүнд , эрхэм чанар
Үр өгөөжтэй харилцаанд:
-          шударга чанар,
-          нээлттэй байх чанар, итгэл,
-          хүмүүнлэг хандлага,
-          суралцагчдад туслахад бэлэн байх чанар зэрэг ёс зүйн чанарууд чухал
Багшийн харилцааны хэв маяг ямар байхаас сургах, хүмүүжүүлэх үйл явцын үр өгөөж, суралцагчдын хөгжил төлөвшил ихээхэн хэмжээгээр шалтгаалах болно.
XXI зууны багш нь:
-          Сургагч, зөвлөгч, туслагч, хамтрагч, чиглүүлэгч Мэдээлэл дамжуулагч
-          Суралцах боломж олгодог (мэдлэг бүтээлгэх арга технологи)
Конструктив хандлага (Дж.Брунер, Ж.Пиаже г.м.)
-          “Хүн ертөнцийн тухай төсөөллийг өөрөө идэвхтэй бүтээдэг”
-           “Багш аргаа зөв сонгох тохиолдолд аль ч насны хүнийг аль ч шинжлэх ухаан, аль ч мэдлэгт сургах боломжтой”
Багш:
-           өөрөө тасралтгүй суралцагч
-          үлгэр жишээч, манлайлагч
-          суралцагчдын суралцах ялгааг илрүүлж, харгалзах чадвартай (суралцах хэв маяг г.м.)
-          суралцагчдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх, тэдэнд туслах эрмэлзлэлтэй
-          суралцагч бүр өсөж хөгжих нөөц боломжтой гэсэн өөдрөг итгэлтэй
-          судалгаанд тулгуурласан г.м.
Харилцааны хэв маяг:
-          ардчилсан хүмүүнлэг
-          захиран тушаах
-          үл ойшоох
Сурган хүүмүүжүүлэх харилцааны 3 тал:
-          мэдээлэл дамжуулах
-          хүн хүнээ тусгаж ойлгох
-          хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх
Багш суралцагчдын харилцаа зөвхөн мэдээлэл дамжуулах үйл явцаар хязгаарлагдахгүй. Багшийн дамжуулсан мэдээллийг суралцагч зөв ойлгосон байх шаардлагатай. Мэдээллийг зөвхөн нэг хүнээс нөгөө хүнд хандсан өрөөсгөл үйл явц гэж үзэж болохгүй. Харилцаа бол мэдээлэл солилцох хоёр талт үйл явц юм.Мэдээлэгч мэдээлэл хүлээн авагч гэсэн үг юм. Мэдээлэл эзэндээ хүрсэн эсэх, түүнийг хэрхэн хүлээн авч ойлгосныг тайлбарлахад урвуу холбоо чухал. Урвуу холбоо үндсэн 2 үүрэгтэй:
-           Өгч байгаа мэдээллээ харилцагчдаа зөв ойлгуулсан эсэхээ тодорхойлох
-          Өөрийнх нь байр байдал харилцагч хүнд ямар сэтгэгдэл төрүүлснийг мэдэх
 Сургалтын мэдээллийг зохистой хүртэх нь юунаас хамаарах вэ? Мэдээллийг бүрэн зөв дамжуулах ба хүлээн авах замд тохиолдох сэтгэл зүйн бэрхшээл тотгор үүсэх магадлалтай.
Саад тотгор үүсэх тохиолдолд сургалтын мэдээлэл гажиж өөрчлөгдөх, анхдагч агуулгаа алдаж гээж болно.Сурган хүмүүжүүлэх харилцааны саад:
-           Хувийн
-          нийгэм-сэтгэл зүйн
-          гадаад орчны
Хувийн саад:
-          сэтгэлгээний тогтсон хандлага
-          бие биенээ анхаарахгүй сонирхохгүй байх
-          баримтыг үл хайхрах
-          сэтгэл санааны байдал
-          хэл ярианы саад
-          харилцааны ач холбогдлыг дутуу ойлгосноос үүсэх саад
Сэтгэлгээний тогтсон хандлага:
-           анхны сэтгэгдэл
-          гадаад төрхөөр нь хүнийг тусгаж хүртэх (хүний гадаад төрх байдал нь анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл; хүний гадаад төрх байдлыг бусад олон шинжтэй хослуулахын ач холбогдол)
-          нийгмийн статус
-          буруу мэдээлэл
Харилцаа = хүртэхүй + сэтгэхүй
Харилцаа нь хүртэхүйгээс эхэлнэ. Хүртэхүйн тусламжтайгаар хүн ертөнц болон бусад хүмүүстэй холбоо тогтоодог. Бидний мэдрэхүйн эрхтэн= таван үүд хаалга. Хүрээлж буй бодит байдлын талаар мэдээлэл олж авахын тулд энэ таван үүд хаалгаа нээдэг. Ухамсар эдгээр үүд хаалгыг дарааллаар нээдэг. Хүн бүр хүртэхүйн өөр өөрийн үүд хаалгатай. Үл ухамсарлагдахуй: бүх таван сувгаар нэгэн зэрэг мэдээллийг хүлээж авдаг бөгөөд ухамсартай харьцуулахад илүү их хэмжээний мэдээлэл хүлээж авах чадвартай байдаг.

No comments: