Sunday, April 3, 2016

Сурган хүмүүжүүлэх харилцаанд тавигдах шаардлага



Багш хүн ямар байх ёстой вэ?
Багш:
-          Хүүхдийг ойлгодог
-          Шудрага чанар
-          Сургах арга барил
-          Сургахуйн ухаан

Багшийн ёс зүй, харилцаа Сэтгэл судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
-         Суралцагчдыг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
-          Суралцагчдынхаа зөв хайрлах, анхаарал тавих
-         Суралцагчдыг дотоод ертөнц , биеэ авч явах байдлыг үргэлж судалж байх.
-         Суралцагчдын боломж , үзэл бодол, авъяас билэгт үргэлж анхаарч, өөдрөг хандах.
-         Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, суралцагчдын алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
-          Хэзээ ч суралцагчдыг доромжилж гомдоож болохгүй
-         Суралцагчдад элэгсэг , найрсаг хандах. - Үнэнч шударга зарчимч байх.
-         Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах гэсэн байдаг.

Тэгвэл дээрх эдгээр зүйлүүдийг багш хүн төгс эзэмшиж, суралцагчдад үлгэр дууриалал болох ёстой.
Багш сурагчдын харилцаа

Харилцаа нь хамтын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээнээс урган гарч байгаа, хүмүүсийн хооронд холбоо хэлхээ тогтоож түүнийгээ цаашид хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл явц юм. Харилцаа нь олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.
ü  Нэгтгэх холбох- Хамтын үйл ажиллагааны явцад хүмүүсийг холбож, нэгтгэж өгдөг.
ü  Төлөвшүүлэх- Багш, эцэг эхийн хоёр талын идэвхитэй харилцаа нь хүүхдийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
ü  Солилцох-Багш сурагчдад сурах арга барил эзэмшүүлэхэд энэ харилцаа чухал үүрэгтэй.
ü  Илэрхийлэх, батлах- Энэ харилцаа нь сурагчид бусаддаа өөрийгөө ойлгуулах, өөрийн авьяас чадварыг батлан харуулах боломжийг нээж нөөц чадвараа хөгжүүлэхэд тус дэм болдог.
ü  Хүмүүсийн хоорондох харилцаа хандлагыг зохион байгуулах, хадгалах- Багш сурагчдын хооронд эерэг сэтгэгдэл төлөвшүүлэхэд энэ харилцаа нөлөөлдөг. Бусдын талаарх эерэг сэтгэгдэл нь бусадтай тогтоосон харьцаагаа хадгалах, гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байхад, таагүй сөрөг сэтгэгдэл нь уг харьцааг таслах, саатуулах үйлчилгээтэй байдаг.
ü  Дотоод харилцаа- Өөртөө хүүрнэн өгүүлэх, өөрийгөө итгэлтэй болгох, өөрийн “дотор хүн”-тэй харилцах үүргийн илрэл юм.

Өдөр тутмын үйл ажиллагааны явцад эдгээр харилцааны үүргүүд хамтдаа цогц хэлбэрээр илэрч байдаг.
Харилцааны саад.  Харилцааны явцад аливаа мэдээлэл гажиж өөрчлөгдөх, зарим үед хүлээн авах ёстой хүнд огт хүрэхгүй байх тохиолдол гардаг.Энэ нь сонсож, хүлээн авч буй хүнийхээ сэтгэл зүйн онцлог тухайн хүнд болон уг сэдэвт хандаж байгаа хандлага, харилцааны нөхцөл зэргээс шалтгаалан мэдээлэл өөрчлөгддөг. Мэдээлэл бүрэн дамжуулах ба хүлээн авах замд тохиолдох сэтгэл зүйн бэрхшээл тотгорыг харилцааны саад гэнэ.
ü  Үл ойлгох саад
-          Авиа зүйн саад - Дуудлага тод биш үед энэ саад үүснэ.
-          Хэл зүйн саад - Этгээд үг, мэргэжлийн хэллэг хэрэглэх үед үүсэх саад
-          Ярианы хэв маягийн-Харилцагчийнхаа сэтгэл санааны байдлыг харгалзан үзэлгүйгээр харилцааг үргэлжлүүлэх үед үүсэх саад
-          Утга зүйн саад- Ярьж буй зүйл төвөгтэй, ойлгомжгүй, харилцагчийн ойлголт төсөөллөөс зөрүүтэй үед энэ саад үүснэ.
ü  Нийгэм соёлын ялгааны саад. Харилцаж буй хүмүүсийн хооронд нийгэм, соёл боловсролын ялгаатай байх нь энэ саад үүсэх шалтгаан болдог. Хөдөөний хүүхэд, хотын хүүхэд, санхүүгийн чадвартай айлын хүүхэд, боломжгүй гэгдэх айлын хүүхэд гэх мэтчилэн ялгаа ангийн сурагчдын дунд гарвал сурагчид бие биенээ ойлгох хамтран ажиллахад саад үүснэ.
ü  Сэтгэл зүйн харилцаа-хандлагын саад Мэдээлэл дамжуулж буй харилцагчдаа үл итгэх, үл ойшоох,мэдээллийг ойлгомжгүй өгөх, дургүйцсэн хандлагаас болж энэ саад үүснэ. Багш бидэнд хамгийн ач холбогдолтой, анхаарч мэдүүштэй нь мэдээлэл дамжуулахад үүсэх саад юм.
Өөрөөр хэлбэл бид мэдээлэл дамжуулахдаа энгийн товч тодорхой ярих, мэдээллийг харааны, сонсголын, мэдрэхүйн бүхий л түвшинд өгөх, сурагчдыг идэвхитэй сонсох, нээлттэй асуулт тавих, хичээлд идэвхитэй оролцоход өдөөх, сурагчдын толгойд эргэлдэж буй өөр санаа бодлыг сарниулахуйцаар хичээлийг сонирхолтой аргаар явуулж чадвал энэхүү саад тохиолдохгүй бөгөөд хичээл үр өгөөжтэй болж, суралцагчдын хувьд мэдээллийг бүрэн авч чадах юм.

Сурган хүмүүжүүлэх харилцааны явцад гарах алдаанууд
Багш нарын гаргадаг зарим алдаанууд
 Багш сурган хүмүүжүүлэх явцдаа алдаа гаргах явдал тохиолддог. Алдаа гэж юуг хэлэх вэ? гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Алдаа гэдэг бол хүүхдийн хөгжлийн зүй тогтлыг үл харгалзсан, түүний хөгжил төлөвшилд саад болж буй зүйлсийг хэлнэ.
Багш нарын гаргадаг алдаанаас: би бүхнийг мэднэ, сурагчид юу ч мэдэхгүй, иймхэн юм мэдэхгүй ойлгохгүй байна, ойлгомжгүй ярих, өөрийн үзэл санааг туйлын үнэн гэж бодох, мөн өөрийн санаа бодлыг сурагчиддаа тулгах, сурагчдаа ямар нэг зүйлээр дарамтлах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг алдаанаас сэрэмжлэх хэрэгтэй.

No comments: