Tuesday, April 5, 2016

Нийгмийн институт- боловсролын салбарын хөгжил



Нийгмийн институт (Социальный институт. Social institution). Латины institutum – “байгууллага, бүрэлдэлт, зан заншил” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Орчин үед энэ нэр томъёог хэд хэдэн утгаар өргөн хэрэглэдэг. 1. Нийгмийн янз бүрийн салбар дахь хүний үйл ажиллагаа, нийгмийн харилцааг зохицуулдаг ба нөхцөлдүүлдэг тогтвортой нийгмийн үзэгдлүүдийн мөн чанарыг тодорхойлдог нийгмийн аливаа (улс төрийн, эрх зүйн, ёс суртахууны, шашны г.м.) хэм хэмжээ, дүрэм журам, зарчим, үлгэр дуурайлал, дадал зуршил, сэтгэхүйн хэв маяг болон зан байдлын хэв загварын нийлбэр цогц буюу нийгмийн байгууллага мөн. 2. Нийгмийн бүлэглэл эсвэл байгууллага буюу хувь хүнээс дээгүүр төвшний нийгмийн нэгж, нийгмийн харилцаа ба үйл ажиллагааны субъект болох байгууллага юм. “Нийгмийн институт”-ын тухай орчин үеийн философи, социологийн болон бусад нийгмийн шинжлэх ухааны ойлголт нь нийгмийн тодорхой харилцааг (өв уламжлал, гэрлэлт, гэрээ хэлэлцээр г.м.) зохицуулах эрх зүйн хэмжээ гэсэн утгыг илэрхийлдэг хууль зүйн шинжлэх ухаанаас гаралтай гэж үздэг. Социологийн шинжлэх ухаанд нийгмийн институтыг нэлээд өргөн хүрээнд авч үздэг бөгөөд түүнийг зөвхөн эрх зүйн хүрээ төдийгүй нийгмийн амьдралын бусад салбартай холбон тайлбарладаг. Э.Дюркгейм “институт” хэмээх нэр томъёог нийгмийн баримтуудыг илэрхийлэх зорилгоор ашигласан байдаг. Түүний бодлоор хамт олон, хэсэг бүлгийн тогтоосон зан байдлын бүх арга, бүх төрлийн шашин шүтлэг бол институт мөн бөгөөд социологи бол институтуудын тухай, тэдний гарал үүсэл, үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм. Социологи, эдийн засгийн ухаан дахь институционализм нийгмийн институтыг хамт олны, нийгэм-сэтгэл зүйн бүлэглэл гэж үздэг байна. Институтууд бол нийгмийн субъектуудын харилцаан дахь зуучлагч болж, тэднийг оновчтой зохицуулдаг, хэлбэржүүлдэг, нийгэм дэх янз бүрийн нэгжүүдийн хоорондох үйл ажиллагаа, мэдээлэл солилцох үйл явцыг харьцангуй тогтвортой явуулах хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг нийгмийн тодорхой байгууллага юм. Нийгмийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон, нийгэмд зайлшгүй шаардлагатай тодорхой чиг үүргийг гүйцэтгэгч, өөрийн үнэт зүйлс, хэм хэмжээ, зан үйлийн загвар, тусгай байгууллага, хяналтын систем бүхий, хамтын амьдрал үйл ажиллагааг зохион байгуулагч, зохицуулагч хэлбэр (гэр бүл, шашин, боловсрол г.м.) бол нийгмийн институт мөн. Дээрх шинж тэмдэг, онцлогийн үүднээс авч үзвэл сэтгүүл зүй нийгмийн тодорхой нэг институт юм. Тиймээс сэтгүүл зүйн онолын бүтээлүүдэд сэтгүүл зүйг нийгмийн институт гэж тодорхойлсон байдаг.
Нийгмийн институт
Гэр бүлийн үүрэг
Удам угсаагаа залгамжлуулах
Үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх сургах
Гэр бүлийн гишүүдээ асрах
Гэр бүлийн санхүүгийн хэрэгцээг зохион байгуулах
Гэр бүлээ гадны сөрөг хүчин зүйлүүдээс хамгаалах
Гэр бүлийн дотор халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх харилцан туслах

Боловсрол гэж юуг хэлэх вэ?
“Боловсрол бол эрдэм, ур чадварыг зааж сургах процесс юм”
Хувь хүний түвшин буюу явцуу утгаараа: Хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажилгаа түүний үр дүн
Нийгмийн түвшинд буюу өргөн утгаараа: Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэх нь төр, нийгмийн зүгээс дэмжлэгэ үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн

Боловсролын үүрэг
Мэдлэг соёлыг
- Дамжуулах
- Бүтээх
- Өсвөр үеийг нийгэмшүүлэх
- Боловсон хүчнийг бэлтгэх

Шашин гэж юуг хэлэх вэ?
Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм.

1970-80 оны үед америкийн судлаачид  шашин судлаач Трёльчийн шашины нийгэмлэгүүдийн хэв маягийн сонгодог ангиллыг 4 болгон задалж, арай нарийвчлан авч үзсэн байна.

Үүнд:
1.Сүм хийд ба экклеси
2.Деноминаци (өргөтгөл нийгэмлэг)
3.Сект (ердийн бүлэглэл)
4.Тахин шүтлэг буюу культ (явцуу бүлэглэл)

Шашны үүрэг

Үл мэдэх ба мэдэж болохгүй зүйлст хариулт өгөх,
Нийгмийн эв нэгдэл, зөвшилцөл тогтоох
Ертөнцийг үзэх үзэл, харилцаа, эв нэгдлийг хангагч, хэм хэмжээг тогтоох сэтгэл санаа тайвшруулах, хуульчлах, соёлыг хадаглах
Эдийн засаг гэж юуг хэлэх вэ?
Эдийн засаг бол: Ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм

Эдийн засгийн үүрэг
-Баялаг үйлдвэрлэх
-Материаллаг хэрэгцээг хангах
-Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх
-Эдийн засгийн хэрэгцээгээр дамжуулан хүмүүсийг нийгмийн харилаанд татан оруулах
Улс төр гэж юуг хэлэх вэ?
Өргөн утгаараа
: Улс төр бол нийгэм дэх шийдвэр гаргах эрх мэдэл, түүнд нөоөөлөх оролцох, хэрэгжүүлэх үйл явц
Явцуу утгаараа:
Улс төр нь төр, засгийн институт, орон нутгийн засаг захиргаа албан ёсны институт/байгууллага/-тай холбож,тэдгээрийн хоорондын харилцааны талбар хэмээн үздэг

Улс төрийн үүрэг
Нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах
Иргэд олон нийтийг улс төрийн үйл ажиллагаанд татан оруулах
Улс төрийн намд хяналт тавих

No comments: