Социологи
бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш.
Социологийн
судалгааны үндсэн аргуудыг үндсэнд 2 бүлэгт хуваан үздэг. Үүнд: 1) Тоон
судалгааны арга 2) Чанарын судалгааны арга
Эцсийн баримт өгөгдлүүд нь тоогоор илэрхийлэгддэг судалгааны
аргыг тоон арга гэдэг. Тоон аргад анкет, стандарт сурвалжлага, социометр болон тест,
статистик баримт бичиг судлах арга, контент-анализ, нийгмийн туршилт зэргийг
багтааж болно. Тоон судалгааг голдуу социологийн таамаглал шалгах зорилгоор
хийгдэх тул цуглуулах мэдээллийн агуулга хэлбэрийг урьдчилан тогтоож,
хэлбэршүүлэлт хийсний үндсэн дээр тоон хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрэлддэг.
Чанарын судалгааны үндсэн арга нь оролцсон ажиглалт, чөлөөт
сурвалжлага, бүлгийн сурвалжлагын нэг төрөл болох фокус бүлгийн арга болно.
Чанарын судалгааны гол хэрэглүүр нь судлаач бөгөөд өдрийн тэмдэглэл, захидал,
сонин, сэтгүүл, ном, видео бичлэг, кино, фото зураг зэрэг мэдээллийн төрөл
бүрийн туслах эх үүсгэврийг ашиглаж болно. Чанарын судалгаа тооноос
илүүүтэйгээр үг өгүүлбэр, бичвэр мэдээлэлд, холбоо хамаарлаас илүү үйлдлийн
субьектив учир холбогдолд, таамаглал шалгахад бус судалгааны эцэст таамаглал
дэвшүүлэхэд, хэн юу гэж хариулсан, хэд нь тэгж хэлсэн гэдэгт бус яагаад ингэж
хариулав гэдэгт гол анхаарлаа хандуулдаг.
ТООН
БА ЧАНАРЛАГ АРГА ЗҮЙН СТРАТЕГИЙН ЯЛГАА ТООН АРГА ЗҮЙ ЧАНАРЫН АРГА ЗҮЙ
Онол-арга зүйн үндэс Реализм Феноменологи Үнэн, объектив
мэдлэг Релятивизм Параметрийн хоорондох холбоо хамаарлыг тодорхойлох Үзэгдэл
үйл явцын ерөнхий дүр зургийг тоочин бичих Шинжилгээний чиглэл Ерөнхий бүхэл
Онцгой, хэсэг Үзэгдэл тохиолдлыг адилтгах замаар ангилал хийх Үзэгдэл
тохиолдлыг тодорхойлон бичих Анхаарлын төвд бүтэц Анхаарлын төвд хүн
Судалгааны зорилго, зорилт Шалтгаалцлын тайлбар өгөх Учир
утгыг тайлбарлах, ажигласнаа ойлгох Холбоо хамаарлыг хэмжих Үзэл баримтлалд
хүрэх Шинжилгээний нэгж Баримт, үзэгдэл субъектив утга, мэдрэмж Найдвартай
байдал Тогтоосон холбоо лавтай давтагдах Мэдээлэл бодитой байх шинжилгээний
логик Дедуктив: ойлголтыг задлах зэргээр хийсвэрлэлээс баримтад хүрэх Индуктив:
Амьдралын тухай яриа яриа зэрэг баримтаас үзэл баримтлалд хүрэх Арга маяг
Хатуу, хүйтэн Уян, дулаан Системчлэх Дүрслэн бодохуй, төсөөлөл
Ажиглалтын арга Хүмүүсийн өдөр тутамд ажиглаж мэдсэн зүйл
амьдрал, практикт ихэнхдээ үнэн магадтай мэдлэг болж ашиглагдах тул ажиглалт
өргөн утгаараа ертөнцийг танин мэдэх чухал арга болох хийгээд “ажиглагдаж буй
обьект, ажиглагч хоёр шууд холбогддогоор бусад аргуудаас онцлог юм. Ажиглалтыг
шууд эсвэл ямар нэг техник хэрэгслийн тусламжтай явуулж болно.
Ажиглалын аргын давуу ба сул тал Давуу тал- үйл явдал ба
түүнд оролцогчдын ажиллагааг санаа бодол, тайлбарын нөлөөнд автагдахгүй байх
бололцоог бий болгодог. Мөн нөхцөл байдлын талаар ажиглуулагч хүн
сурталчилгааны таниулах материал цуглуулахад хоорондоо холбоо хамаарал муутай
шинжилгээг амьд, сонирхолтой болгодгоороо ажиглалтын аргын бас нэг давуу тал
оршдог. Сул тал-Ажиглалтын аргын сул тал нь объектив болон субъектив шинжтэй
байдаг.
Баримт шинжилгээний арга Социологийн шинжлэх ухаанд судалгаа
шинжилгээ явуулахад олон арга хэрэглэдгийн нэг нь баримт бичиг судлах арга юм.
“Баримт бичиг судлах аргаар социологийн судалгааны мэдээллийг
цуглуулахдаа...урьд өмнө нь нийгмийн амьдралын явцад бий болж тэмдэглэгдэн
үлдсэн эх үүсвэр(баримт бичиг)-ээс судлаач өөрийн боловсруулсан арга зүй,
горимын дагуу авч социологийн дүгнэлт хийдэг”арга юм.
Баримт бичгийн аргын давуу ба сул
тал Давуу тал: - Их хэмжээний баримт цуглуулах бололцоотой - Бага зардал гаргаж
их мэдээлэл цуглуулж ашигтай үр дүнд хүрэх - Баримт нь тогтмол байж байдаг Сул
тал: - Баримтын эх үүсвэр хоёрдогч байдаг - Баримтын нарийвчлал, алдааны
хязгаарыг тогтоох бэрхшээлтэй - Нийгэм улс төрийн нөлөөллөөс болж үр дүнгийн
бодит байдал өөрчлөгдөх боломжтой байдгийг мөн судлаач анхаарах нь зохистой.
Контент анализийн арга Энэ аргын мөн чанар нь тухайн баримт
бичгүүдийн түлхүүр ойлголт буюу гол агуулгыг илэрхийлж буй нэгжүүдийн
хэрэглэгдэж байгаа давтамж, баримт бичгийн доторхи янз бүрийн элементүүдийн
хоорондын харьцаа, мэдээллийн ерөнхий хэмжээ зэрэгт оршдог.
Асуух арга Англиар survey, оросоор опрос гэгддэг асуух арга
нь хүмүүсийн үйл ажиллагааны учир шалтгаан, хүсэл сонирхол, үзэл бодол,
хандлага, баримтлал зэргийг асуух, ярилцах замаар мэдээлэл цуглуулдаг. Иймээс ч
асуух аргыг төрөл бүрийн шинжлэх ухаанд мэдээлэл цуглуулахад түгээмэл
хэрэглэгддэг. Асуух аргыг бичгийн (анкет), аман ярианы (ярилцлагын) гэж
ангилна.
Анкет Асуултыг бичгээр тавина.
Респондент асуултад байж болох өгөгдсөн хариултуудаас сонголт хийх юм уу нэмэн
дэлгэрүүлэх замаар хариулдаг. Нэгдсэн нэг хэв загварын асуулт тавьдаг. Судалгаа
явуулах, мэдээллийг шалгах, боловсруулахад харьцангуй хялбар Ярилцлага төдийгүй
зардал бага ордог. Шууд асууна. Респондент гол төлөв өөрийн бодол санаагаар
асуултад хариулна. Респондентын онцлогт тохируулан асуултаа тавьдаг. Судалгаанд
харьцангуй их зардал гарахын хамт мэдээллийг нягтлан боловсруулахад илүү
төвөгтэй байдаг.
Анкетийн арга Тодорхой нэг асуудлаар шуурхай мэдээлэл авах
зорилго бүхий олон нийтийн санал асуулгын хуудсанд аль болох цөөхөн асуулт
оруулдаг. Ийм анкетанд олон асуулт оруулах нь төдийлөн зохимжтой биш байхад
нийгмийн аливаа үзэгдэл үйл явцад анализ хийж буй суурь судалгааны анкетын
асуулт 50-60 асуулттай байх нь ердийн зүйл юм. Анкетын асуулгыг явуулж буй арга
хэлбэрээр нь шуудангийн, хэвлэлийн, ярилцлагын гэх зэргээр ангилах бөгөөд
тэдгээрийн анкет хэрэглэгдэхүүн нь бүтэц, зохиомжийн хувьд тус бүрдээ өвөрмөц
онцлогтой байдаг
Анкетийн зохиомж Анкетыг зохиохдоо судалгааны зорилго,
таамаглал, респондентын нийгэм-сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзнэ. Ямар ч
төрлийн анкет хийсэн ялгалгүй баримтлах хэд хэдэн шаардлага байдаг. Үүнд: а)
Анкетын асуултууд респондент хариулахад ойлгомжтой энгийн үг хэллэгтэй байхаас
гадна судалгааны программтай нягт уялдсан байх б) Судалгааны бусад аргаар авч
болох мэдээллийг асуухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Ингэх нь анкетын
ерөнхий овор хэмжээг нүсэр болгохоос сэргийлдэг.
в) Асуултын хариултууд хуудас дамналгүй тухайн хуудсандаа
багтсан байх нь хариултын сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг. г) Авсан
мэдээллийг боловсруулахад хариулах хувилбар тус бүрт тохирсон код ихээхэн ач
холбогдолтой байдаг учир түүнийг урьдчилан бэлтгэнэ. д) Анкетад асуултаас гадна
респондентыг чиглүүлэх зорилготой нэмэлт тайлбар, хүүрнэл маягийн заалт өгч,
шаардлагатай гэвэл сонирхол татах зураг оруулж болно.
Загварчлах арга Нийгмийн нэгдмэл
үзэгдэл, үйл явцын зарим талыг хийсвэрлэн орхиод сонирхогдож буй тодорхой
хэсэгт анхаарлаа төвлөрүүлэн судлах аргыг хэлнэ.
Туршилтын
арга Зориуд бэлтгэсэн тусгай орчин
нөхцөлд үзэгдэл, үйл явцын давтах үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах аргыг
хэлнэ.Туршилт явуулж буй нөхцөлөөр нь: -ердийн -лабораторийн -магадлан тогтоох
-төлөвшүүлэх
Боловсруулалтын аргуудаас
Анализ-бүхэл зүйлийг түүний бүрэлдэхүүн хэсэг нэгжид нь сэтгэхүйдээ салган
хувааж задлах үйл явц юм.Синтез-танин мэдэгдсэн нэгж, салангид хэсгүүдийг нэг
цогцод оруулан сэргээн холбож, нэгтгэн дүгнэх сэтгэхүйн үйлдэл юм.
Индукци-тусгай тусгай
юм үзэгдлүүд, баримтуудаас ерөнхий үндэслэл, дүгнэлт гаргах замаар судалгаа
хийдэг арга юм. Дедукци-аливаа гаргалгааг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл магадтай
шинж бүхий логикийн хуулиудыг үндэс болгож нэг буюу хэд хэдэн нөхцөлөөс гарсан
баталгаа нотолгоо буюу гаргалгаа юм.
Индуки ба дидукци нь шинжлэх ухааны судалгаанд
бие биеийг нөхцөлдүүлэгч, нягт холбоотой, маш чухал аргууд бөгөөд дүгнэлт
гаргахдаа өөр бусад аргуудтай тэдгээрийг хослон хэрэглэх нь зүйтэй.
No comments:
Post a Comment