Tuesday, April 5, 2016

Боловсролыг социаль хандлагын үүднээс судлах нь




Нийгэм судлаачийн хувьд “социаль” гэдэг нь дундаж, хэв маягийн (бие хүн-нийгмийн хэв маяг) гэсэн утгыг агуулдаг.
Социологич янз бүрийн баримтыг судлах, тайлбарлах 5 үндсэн хандлагыг ашиглана.
1.       Хүн ам зүйн хандлага. “Демографи” буюу “хүн ам зүй” гэдэг грекийн “демос” (ард түмэн) гэсэн үгнээс гаралтай. Хүн ам зүй нь хүн амыг тухайлбал төрөлт, нас баралт, хүн амын шилжилт эдгээртэй холбоо бүхий хүний үйл ажиллагааг судлана. Жнь: гурав дахин ертөнцийн үндэстний талаарх хүн ам зүйн шинжилгээ нь тэдгээрийн эдийн засгийн хоцрогдлыг тухайн орнуудын түргэн өсөж буй хүн амыг тэжээхэд хэт их хөрөнгө зарцуулагддагаар тайлбарлаж болно.
2.       Сэтгэл зүйн хандлага. Хүний зан төлөвийг сэдэл, шалтаг, дадал, нийгмийн тогтсон хандлага, хувь хүний тухай төсөөлөлтэй нь холбон тайлбарлана. Энэ хандлагыг сэтгэл зүйчид ашиглах болсон боловч социологчид ч ихээхэн хэрэглэсээр байна. Нийгмийн тогтсон хандлагын төлөвшил, нийгэмжих үйл явц дахь нийгэм ба бие хүний харилцан үйлчлэл, сандрал болон журамгүйдэхтэй холбогдсон нөхцөл байдалд бодол санаа үүсэх ба дэлгэрэх г.м олон асуудлыг нийгмийн сэтгэл зүйчид судалдаг.
3.       Хамт олны хандлага нь бүлэг буюу байгууллага үүсгэж буй 2 ба түүнээс дээш тооны хүмүүсийг судлахад чиглэнэ. Өрх гэр мэтийн анхдагч бүлэг, зэвсэгт хүчин эсвэл “Женерал Моторс” пүүс мэтийн албан ёсны байгууллагыг судлахдаа тэдгээрийг бодгаль хүмүүсийн цогц гэж үздэг. Жишээлбэл: Хавайн аралд очих гэж буй гэр бүлийн зан төлөвийн судлагчид ийм хандлагыг хэрэглэж болно. Амрах газраа сонгоход хүргэсэн үйл явдлуудыг дэс дараалан авч үзээд түүнийг авч үзээд түүнийг загварчлах оролдлого хийж болно. Тэрчлэн гэр бүлийн гишүүдийн харилцаа ямар байсан эсвэл гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт ямар байсан энэ шийдвэрт яаж нөлөөлсөн зэрэг асуудлыг судлаж болно. Мөн гэр бүлийн дотор хэн нэг нь бусдаас илүү эрхтэй юу? Хэрэв тийм бол тэр нь юунаас болов , энэ байдал нь үйл явцад хэрхэн нөлөөлөв зэрэг асуудал тавьж болох юм.
Мөн ийм хандлагаар албан ёсны тус бүлэг, хүнд суртлын байгууллага, бусад янз бүрийн нийтлэгийн судлаж болно. Социологичид энэ хандлагыг улс төрийн намуудын өрсөлдөөн, арьсны өнгөөр нэгдсэн бүлгүүдийн хоорондох мөргөлдөөнийг задлан шинжлэхдээ хэрэглэж болно. Нийгмийн нэг анги эсвэл ижил өнгийн арьстан, угсаатан нэг орчноос гаралтай адил нас, хүйстэй хүмүүс ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор бүлэг хэрхэн үүсгэдгийг ойлгоход энэ арга бас тустай. Үүнээс гадна олон түмний үйлдэл, сонгогчдын санал г.м хамт олны зан төлөв тэрчлэн иргэний эрх хамгаалах, феминизм мэтийн олон нийтийн хөдөлгөөнийг судлахад энэ хандлага гол болно.
4.       Дэх нь “харилцан холбогдлын” хандлага юм. Энэ нийгмийн амьдралыг түүнд оролцож буй тодорхой хүмүүсээр бус, харин тэдний харилцан тодорхой байр суурь эзэлсэнтэй холбогдон гарч болох зан төлөв. Жишээлбэл, томоохоон корпорацийн боловсон хүчний тасагт бага тушаалтан, жижүүр эсвэл зарлага нь таньтай мэндэлж гадуур хувцсаа тайлахад тань тусална. Үүний дараа нарийн бичгийн дарга таньд анкет өгч ирсэнийг даргадаа мэдэгдэнэ. Тасгийн дарга нь таниас асуулт асууна. Бүлгийн тодорх хүмүүсийн үүргийг тодорхойлсноор бид тэдний хоорондын харилцааг илрүүлж түүгээр дамжуулан бүлгийн бүтцийг тодорхойлж чадах юм.  Манай нийгэмд олон зуун үүрэг бий, үүнд улс төрийн бодлоготон, сонгогч, оюутан, эзэн, албан хаагч, худалдаачин, эд хэрэглэгч, цагдаа хоригдол гэх мэт. Зөвхөн хайр сэтгэлтэй хосын хувьд төдийгүй гэр бүлийн төвшинд бас боловсрол, шашин зэрэг нийгмийн үндсэн байгууллагын хүрээн дэх хүмүүсийг төлөв байдал эдгээр үүргээс уламжлан төлөвшдөг юм.
5.       Соёл судлалын хандлага юм. Олон нийтийн дүрэм (тогтсон эсвэл товлож буй) нийгмийн үнэт зүйлс (шашин, улс төр, нийгмийн эрх ашгаас урган гарч буй г.м.) соёлын элементэд тулгуурлан зан төлөвийг задлан шинжлэхэд энэ хандлагыг хэрэглэдэг. Энэ хандлагааар бол биеэ авч явах дүрэм буюу хэм хэмжээг тусгаар хүмүүсийн үйл ажил, бүлгийн үйл ажиллагааг зохицуулагч гэж үздэг. Хүн амины болон хүчин, дээрмийн гэх мэт хэргийг байж болохгүй, цээрлэх, шийтгэвэл зохих зүйл гэж тодорхойлдог эрүүгийн хуулийг жишээ татаж болно. Бас хүнийг хуруугаар бүү заа, битгий ширт, амаа хамхиж зажил, төрсөн өдрийн баярт бэлэгтэй оч г.м далд боловч мэдээжийн гэмээр хэм хэмжээнүүд ч байдаг. Нийгмийн ямар зорилт хүмүүстэй ба сайшаалтай тухай төсөөлөл нь соёлын өөр чиглэлд багтана. Үнэт зүйлс гэж нэрлэдэг эдгээр ойлголт нь нийгмийн хэм хэмжээний үндсэлгээ болдог ажээ.
























No comments: