Боловсрол нь нийгэмд хөгжил
төлөвшилтэй хүнийг бий болгохоор зориудаар зохион багуулагдсан нийгмийн зохион
байгуулалттай өвөрмөц тогтолцоо юм. Тусгай зохион байгуулалттай боловсролын
тогтолцоо нь тодорхой шатны сургалтын байгууллагууд. Зөвшөөрөгдсөн программ
бүтэц, тусгай бэлтгэгдсэн багшийн тусламжтайгаар бусдад арга туршлага гэсэн
харьцааны тогтолцоо хэлбэртэйгээр туршлага эзэмшсэний үр дүн, эзэмших үйл явц
гэж тодорхойлж болох юм. “Хүн” хүн шиг болохын тулд заавал боловсрол эзэмших
ёстой.” Гэж нэрт сурган хүмүүжүүлэгч Ян Омас Коменский боловсрол эзэмшихийн ач
холбогдлыг тодорхойлсон байдаг.
Боловсролын үйл ажиллагаа нь багш суралцагчийн хамтын үйл
ажиллагааны нэгдэл болно.
Боловсролыг янз бүрийн байдлаар тодорхойлсон нь бий.
1.
Янз бүрийн түвшний сургалтын байгууллагын тогтолцоо.
Боловсрол нь сургалт эрдэм шинжилгээний янз бүрийн хэв маягийн шаталсан систем /СӨНХ, бага, дунд, ахлах, мэргэжлийн дээд боловсролын,
дипломын дараах боловсрол/
2.
Хүн тодорхой цаг хугацаанд боловсрол олж авах үйл явц.
Боловсрол нь энэхүү үйл явцад оролцогчдыг үүд хаалгаар нь орохоос эхлээд дуусах
хүртэлх бүхий л явцыг нь хянаж байдаг. Энэ нь цаг хугацааны шалгуураар явагддаг
үйл явц.
3.
Боловсрол нь сургалтын байгууллагаар дамжин боловсрол
эзэмшин, түүний үр дүнг тодорхой баримт бичгээр баталгаажуулж гэрчилдэг.
Боловсрол нь хүний танин мэдэх хэрэгцээ болон авьяас чадварын хөгжлийн түвшинг
тодорхойлж мэдлэг, чадвар, туршлагыг практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэх
боломжийг хангаж байдаг.
Боловсролыг ерөнхий болон
мэргэжлийн боловсрол гэж хувааж болно. Ерөнхий боловсрол хүнд зайлшгүй хэрэгтэй
бүхий л талын мэдлэг, чадвар, туршлагыг олгохын зэрэгцээ цаашдын тусгай
мэргэжлийн боловсрол олж авах үндсэн суурь болдог. Ерөнхий боловсролыг бага,
дунд, дээд шатны гэж ангилдаг. В.С.Леденов боловсролын бүтцэд:
-
Боловсролд хамрагдагсдын туршлагыг дээшлүүлэх
-
Бие хүний зан төлөвийн шинж чанарыг төлөвшүүлж
хүмүүжүүлэх
-
Хүний оюун ухааны болон физиологийн хөгжил гэсэн 3 бүхэл
бүтэн бүтэцтэй үйл явц юм гэжээ. Эндээс боловсролын гурван бүрэлдэхүүн харагдаж
байна.
Орчин
үеийн боловсролын тухай ойлголтонд боловсролын үндсэн зорилгыг хүний өөрийн
хөгжлийг бий болгох явдал юм гэж үздэг. Боловсролыг ерөнхийд нь хүмүүнлэгийн ба
байгалийн гэсэн хоёр салбарт хуваасаар ирсэн. Гэхдээ зарим эрдэмтэд соёлыг
гурав дахь салбар болгон тодорхойлдог. Мөн дэлхий дахины даяарчлал,
хүмүүнлэгийн боловсрол, соёл, нийгэм судлал, экологийн боловсрол, технологийн
боловсрол, тасралтгүй боловсролд суурилсан иргэний боловсрол гэж хувааж авч
үзэх нь ч байна.
Боловсролын тогтолцоо эдийн засаг
болон нийгмийн чухал хүчин зүйл болохынхоо хувьд тодорхой чиглэл баримжаалалтай
байх ёстой.
-
Бие хүний өөрийн хөгжлийн орчин нөхцлийг бий болгох
-
Иргэний нийгмийг хөгжүүлэх
-
Төр улсыг бэхжүүлэх болон эрх ашгийг дээшлүүлэх
-
Боловсрол-сургалтанд хамрагдагсдыг нэгэн ижил түвшинд
адил эрх тэгштэйгээр сургаж хүмүүжүүлэх
Боловсролын
харилцаа:
1. Дотоод харилцааны элементүүд- сурагч, багш, удирдлага,
багш нар
2. Гадаад харилцааны элементүүд- сургууль, эцэг эх, олон
нийт, үйлдвэр албан газар
Боловсролын тогтолцооны хувьд
ардчилсан байх. Энэ нь аль ч шатны сургууль төгсөгчид нь дараа шатны сургуульд
дэвшин сурах бололцоотой байх журмаар баталгаажна. Манайд үндэсний маягийн
явцуурал, алаглагч байхгүй. Дараа шатны сургуульд сурч чадах эсэх нь гагцхүү
хувь хүний мэдлэгийн түвшин, чадал, чансаанаас хамаарах ёстой. Боловсролын бүх
шатны удирдлагын зарчим, арга хэлбэр ардчилсан байх ёстой. Энэ нь боловсролыг
удирдах үйл хэрэгт олон түмний санаа бодлыг тусгах, өргөнөөр татан оролцуулах,
удирдлагын төвлөрөлийг багасгах, шудрага, ил тод, хүнээ анхаарсан бодлого, үйл
ажиллагаа явуулах байдлаар хэрэгжинэ. Удирдлагын арга хэлбэр, зарчим нь
байгууллагын дотор нийгмийн эрүүл мэнд, эрх зүй, сэтгэл зүйн хувьд ажил хэрэгч,
нөхөрсөг, бүтээлч, хамтач, эвсэг, энэрэнгүй харилцааны уур амьсгал, нийгмийн
орчныг бүрдүүлэхэд чиглэгдэх учиртай.
-
Нийгмийн нийт гишүүдийг боловсрол эзэмших, тахир дутуу,
өнчин ядуу хүмүүст боловсрол эзэмшихэд нь нийгмийн зүгээс туслах, ивээл дэмжлэг
үзүүлэх, санхүүгийн болоод эрх зүйн боломжийг төрөөс бүрдүүлэх
-
Сургууль нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хөндлөнгийн
хяналт, оролцооны үндсэн дээр олон түмэнд хүргэх чанартай үйлчилгээ, шудрага
өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх
-
Сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд шударга,
хариуцлагатай байдлыг бий болгон хэрэгжүүлэх
-
Хамт олныг мэдээллээр хангах, ил тод тогтоох, сургуулийг
удирдахад багш, сурагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
-
Сургуулийн удирдах зөвлөлийг ардчилсан зарчмаар байгуулан
хамт олны өөрийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх
-
Сургуулийн үйл
ажиллагааг илүү нээлттэй, тод байлгах
-
Шаардлагыг дээрээс биш доороос тавьдаг орчин нөхцлийг бий
болгох
-
Удирдлагын захиран тушаах, эрх мэдлээр далайлгах аргыг
халах, хүмүүсийн эрэлт хүсэлт, хэрэгцээнд нийцэхгүй удирдамж шийдвэр гаргаад
тохоон тулгадаг, анархист, дураар авирлагч хувиа хичээгч байдлыг хангах
Ер нь ухаалаг биш бодлого
явуулдаг, захиран тушаах, явцуурах арга ноёрхсон газар бүрт зусар бялдуучлал,
ая тал засах, хээл хахууль зэрэг нь заавал байж ардчиллын хэм хэмжээ зөрчигдөж
хүмүүсийн зан суртахууныг ялзруулах орчин болж байдаг.
No comments:
Post a Comment