Sunday, April 3, 2016

Турк оюутнуудад



Харилцаа гэж юу вэ?
-          өргөн агуулгатай ойлголт
-          хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлд орох,
-           мэдээлэл дамжуулан солилцох,
-          харилцан бие биендээ нөлөөлөх,
-           хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч хуваалцах,
-          харилцан ойлголцох зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг ойлголт
Сурган хүмүүжүүлэх харилцаа гэдэг нь сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн сурган-хүмүүжүүлэх тодорхой үүрэг бүхий багш-суралцагчдын харилцан үйлчлэл юм.  Сургалт-хүмүүжлийн үйл явцыг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр бол харилцаа юм.
Багш гэж хэн бэ?
Багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг юм.
Суралцагч гэж хэн бэ?
Сурагч гэдэг нь сургуульд сурч буй хүн юм. багш, дасгалжуулагч, сурагчаар эрдэм, мэх, ур дүй заалгаж буй хүнийг ерөнхийд нь сурагч шавь гэж хэлэх боловч эдгээрийн дотроос ерөнхий боловсролыг эзэмшихээр сурч буй 6 наснаас 18 нас хүртэлх хүүхдийг сурагч гэж үгчлэн дууддаг. Ерөнхий соловсролын юмуу ахлах сургуулиа дүүргээд их, дээд сургуульд суралцаж буй сурагчийг оюутан гэнэ.
Сурган хүмүүжүүлэх харилцааны үүрэг
-           суралцагчдад нийгмийн болон мэргэжлийн туршлага дамжуулах
-          суралцагчдын сурах идэвх, сонирхлыг өдөөх
-          төлөвшүүлэх, хөгжүүлэх
-           мэдээлэл, үзэл бодлоо солилцох
-          суралцагчдад өөрийгөө илэрхийлэх боломж олгох
Сурган хүмүүжүүлэх харилцааны үнэт зүйл:
-          багшийн нэр хүнд, эрхэм чанар
-          суралцагчийн нэр хүнд , эрхэм чанар
Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш, ёс заншил , тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.

Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж, үзэл суртлын талаар боловсордог.

Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл, шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай, хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг. Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан, тэдэнд итгэж ажиллах нь чухал.
Багш хүн ямар байх ёстой вэ?
Багш:
-          Хүүхдийг ойлгодог
-          Шудрага чанар
-          Сургах арга барил
-          Сургахуйн ухаан

Багшийн ёс зүй, харилцаа Сэтгэл судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
-         Суралцагчдыг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
-          Суралцагчдынхаа зөв хайрлах, анхаарал тавих
-         Суралцагчдыг дотоод ертөнц , биеэ авч явах байдлыг үргэлж судалж байх.
-         Суралцагчдын боломж , үзэл бодол, авъяас билэгт үргэлж анхаарч, өөдрөг хандах.
-         Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, суралцагчдын алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
-          Хэзээ ч суралцагчдыг доромжилж гомдоож болохгүй
-         Суралцагчдад элэгсэг , найрсаг хандах. - Үнэнч шударга зарчимч байх.
-         Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах гэсэн байдаг.

Нялх нас /0-1 нас/ Итгэх ба эс итгэх мэдрэмжийн хямрал. Энэ үеийн хөгжлийн тулгуур нь итгэлтэй холбоотой үүсэх мэдрэмж. Энэ мэдрэмж нь эсэх нь хүүхдийн асаргаатай холбоотой. Хэрвээ эх нь хүүхэдтэйгээ сайн харьцаж чадаагүй, гадуурхагдаж, үл ойшоох байдлаар харьцвал хүүхдэд айж эргэлзэх, өөрийнхөө төлөө санаа зовох чиг хандлага үүсдэг.

 Балчир нас /1-3 нас/ Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил. Хэрвээ хүүхдэд өмнөх шатанд итгэл найдварын мэдрэмж буй болсон бол тусгаар, бие даасан байдалтай болсоноор юмыг сонирхож “ Би өөрөө” “Би чадна” гэх зэрэг хандлага илэрнэ.

  Тоглоомын нас /4-6 нас/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил . Хөгжлийн эерэг тал нь эцэг эх нь хүүхдийн хийж байгаа зүйлийн урамшуулж, дэмжиж өгвөл тусгаар байдал хөгжиж,хариуцлагатай болж урагш хөгжихийн тулд ямар нэгэн зүйлийг идэвхтэй хийх ёстой гэсэн хүсэл сонирхолтой болно.

  Сургуулийн нас /6-12 нас/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуугийн мэдрэмжийн зөрчил. Хүүхэд өөрийнхөө юуг яаж хийх ёстойг ойлгож, уг ойлголтоор дамжуулан өөрийн байдлыг ухамсарлаж эхэлдэг. Улмаар сургуульд суралцах болсноор юуг, яаж хийх ёстой вэ? Гэдэг арга зүйд суралцан хөдөлмөрт дурлах мэдрэмж бий болдог.

/Өсвөр нас /12-20 нас/. Би-ийн адилтгал ба үүрэг холилдох мэдрэмжийн зөрчил. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө өөртэйгээ адилтгасан дотоод адилтгалыг тогтмол мэдэрч, энэ мэдрэмжийг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байна гэсэн итгэлтэй байх нь чухал.

Ид насны эхэн үе /20-25 нас/ Дотносох ба зожигрохын зөрчил. Эриксоны үзсэнээр, дотно харьцаа нь олон талтай, өргөн хүрээтэй асуудал. Энэ нь нэг талаас өөрөө юу ч алдана гэж айхгүйгээр өөрийгөө бусадтай адилтгах нөгөө талаас хайр сэтгэл, бэлгийн харьцаанаас гадна чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг багтаана.


 Ид нас /26-64 нас/ Үр ашигтай үйл ажиллагаа ба зогсонги байдлын зөрчил. Энэ насны гол мөн чанар нь үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө санаа тавих, нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх явдал.

Өтлөх нас /65 аас дээш нас/ үе шат: “Би”-ийн цогцолборын тодрол ба цөхрөх мэдрэмжийн зөрчил. Хүмүүс ажил хэргийн төлөө анхаарал халамж тавьж амьдралдаа алдаж онож явсан, үзэл бодлоо байнга илэрхийлж явсан хүний өнгөрүүлсэн амьдралынх нь үр дүн гарч ирдэг


No comments: