Tuesday, April 5, 2016

Боловсролын социологийн судлах зүйл, арга зүй




Судлах зүйлийг 3 ангилсан. Үүнд:
1.      Биологийн баримт.
Хүн яагаад амьсгалдаг, хооллодог г.м
2.      Сэтгэцийн баримт
Хүн яагаад хайрладаг, үзэн яддаг г.м
3.      Нийгэм ба нийгмийн харилцаатай холбоотой
Шашин шүтлэг, урлагийн талаарх ойлголт
Социологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд олон эрдэмтэд хувь нэмрээ оруулсан бөгөөд тэд социологийн шинжлэх ухааны судлах зүйлийг тодорхойлсон. Үүнд:
1.      Францын эрдэмтэн Огюст Конт
Социологи нь нийгэм байгалийн нөлөөн дор хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуун хэрхэн хувирч өөрчлөгдөж байдгийг судалдаг цорын ганц шинжлэх ухаан юм гэж үзсэн.
2.      Английн эрдэмтэн Гербер Спенсер
Социологи нь нийгмийн агрегат буюу цогцолборыг судлах ёстой гэж үзсэн.
3.      Английн эрдэмтэн Э.Д. Дюрхейм
Социологи бол биднээс үл хамааран оршиж албадлагын нөлөө үзүүлж байдаг ба баримт сэлтийг судалдаг цэвэр шинжлэх ухаан юм.
4.      Германы эрдэмтэн М. Вебер
Социологи нь хүний зан үйлийн түүний харилцан үйлдлийг системтэйгээр тайлбарлаж ойлгоход чиглэдэг шинжлэн ухаан юм.
5.      Америкийн эрдэмтэн Антони Гидденс
Социологи бол сүүлийн 200-300 жилийн явц дахь аж үйлдвэрийн хувиралт өөрчлөлтүүдийн үр дүнд үүссэн социаль институтыг судлах зүйлээ болгодог нийгмийн шинжлэх ухаан юм.
6.      АНУ-ын орчин үеийн социологич Нейл Смелзер
Социологи нь энгийнээр хэлбэл хүн судлах арга юм. Социологчид хүмүүс нийгмийн дотор хэрхэн амьдардаг, яагаад тэд янз бүрийн бүлэг үүсгэж тэмцэлдэж, гэрлэж, өрсөлдөж, санаа бодлоо илэрхийлдэг гэх зэргийг судалдаг гэж үзсэн.
7.      Оросын эрдэмтэн Г.В.Осепов
Социологи нь бие биетэйгээ харилцан үйлчлэлцэж нийгмийн бүлэг институт тэдгээрийг социаль харилцаа холбоогоор зохион байгуулагдсан бүхэл систем болох нийгмийг судалдаг.
8.      Оросын эрдэмтэн В.А.Ядов
Социологи нь олон нийтийн зан үйл ба социаль үйлдэл түүний хууль зүй тогтлын тухай өөр өөр нийтлэгүүдийн харилцаа холбоо үйлдлийн тухай шинжлэх ухаан юм.
9.      Монголын эрдэмтэн В. Отгоннасан
Социологи нь олон нийтийн зан үйл ба социаль үйлдэл түүний хууль зүй тогтолын тухай өөр өөр нийтлэгүүдийн харилцаа холбоо үйлдлүүдийн тухай шинжлэх ухаан юм.

No comments: