Мэдлэг нь хүний чадавхийг асар
ихээр хөгжүүлдэг тул мэдлэг бол эрх мэдэл юм. Уг чадавхи нь мэдээлэлтэй байхаас
эхлээд өөрийн амьдралд нөлөөлдөг асуудлуудад оролцох хангалттай чадвартай байх
хүртэл олон төрлийн чадавхийг хамруулдаг. Боловсрол нь мэдлэгийг бий болгож,
сайжруулах гол хэрэгсэл юм. Боловсрол хүмүүст суурь ур чадварыг
төлөвшүүлдэг суурь боловсролоос эхлэн ур чадварыг бий болгоход үйлчилдэг дээд
боловсрол, техник мэргэжлийн боловсрол хүртэл олон төрлийн боловсрол багтаж
байдаг. Иймд бичиг үсэгт тайлагдалт нь чадавхийг бий болгох жорын гол орц нь
юм. Өнөөдөр дэлхийд 800 гаруй сая насанд хүрсэн хүн бичиг үсэг мэдэхгүй аж төрж
байгаагийн 300 гаруй сая нь эмэгтэйчүүд юм. Залуучуудын дунд (15-24 насны)
бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын хувь хэмжээ хөгжиж буй орнуудад 16 хувьтай
байхад нэн буурай хөгжилтэй орнуудын хувь 34 хувьтай байна.
Сургуульд хамрагдалт чухал ач холбогдолтой. Хөгжиж буй орнуудад сургуульд хамрагдалтын цэвэр түвшин 82 хувьтай байна. Хөгжиж буй орнуудад сургуулийн насны 100 гаруй сая хүүхэд сургуулиас завсардаж байна. Дунд шатны боловсролд хамрагдалтын түвшин хөгжиж буй орнуудад 60 орчим хувьтай байна. Хөгжиж буй орнуудын сурагчдын 25 орчим хувь нь 5-р ангиа төгсөж чадахгүй сургуулиа орхиж байна.
Сургуульд хамрагдалт чухал ач холбогдолтой. Хөгжиж буй орнуудад сургуульд хамрагдалтын цэвэр түвшин 82 хувьтай байна. Хөгжиж буй орнуудад сургуулийн насны 100 гаруй сая хүүхэд сургуулиас завсардаж байна. Дунд шатны боловсролд хамрагдалтын түвшин хөгжиж буй орнуудад 60 орчим хувьтай байна. Хөгжиж буй орнуудын сурагчдын 25 орчим хувь нь 5-р ангиа төгсөж чадахгүй сургуулиа орхиж байна.
Ихэнх хөгжиж буй орнуудад дээд боловсролд хамрагдалтын түвшин 20 хувьд хүрэхгүй байна. Нийт оюутнуудын тал хүрэхгүй хувь нь шинжлэх ухаан, математик, инженерийн чиглэлээр сурч байна. 1990-ээд оны дундуур хөгжиж буй орнуудын дунджаар 300 мянган хүн тутамд дөнгөж нэг шинжлэх ухаан, техник мэргэжлийн хүн ногдож байв.
Боловсролын хувьд жендэрийн тэгш бус байдал өндөр байна. Хөгжиж буй орнуудад насанд хүрсэн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин дөнгөж 67 хувьтай байгаа нь эрэгтэйчүүдийн энэ үзүүлэлтийн 87 хувьтай тэнцэж байна. Залуу эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 80 хувьтай байхад нийт залуучуудын хувьд энэ үзүүлэлт 84 хувьтай байна. Суурь боловсролд хамрагдалтын түвшин охидын дунд 79 хувьтай байгаа нь хөвгүүдийнхээс бага юм. Гэтэл эмэгтэйчүүдийн боловсрол нь олон талын хийгээд үе дамжсан ашиг тустай. Тухайлбал, Кампучид хийгдсэн судалгаанаас үзэхэд суурь боловсролтой эмэгтэйчүүдийн орлого нь боловсролгүй эмэгтэйчүүдийнхээс 32 хувиар, дунд шатны боловсролтой бол 65 хувиар, дээд болон дундаас дээд боловсролтой бол 80 хувиар илүү өндөр байдаг. Эхчүүд нь боловсролтой бол тэдний хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын түвшин ихээхэн нэмэгддэг байна. Тухайлбал, Кампучид эхчүүд нь суурь боловсролтой бол хүүхдүүдийнх нь анхан шатны боловсролд хамрагдалтын түвшин 99 хувьтай байхад эхчүүд нь боловсролгүй хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт 87 хувьтай байжээ. Харин дунд шатны боловсролын хувьд эдгээр үзүүлэлтүүд харгалзан 29 хувь ба 12 хувьтай тэнцэж байжээ. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нь хүүхдүүдийн болон гэр бүлийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд эерэгээр, нялхсын эндэгдлийн түвшин, төрөлтийн түвшин болон эхийн эндэгдлийн түвшинг багасгадаг нөлөөтэй гэдэг нь хэдийнээ судлагдаж, тогтоогдсон байна.
Боловсролын байдал нь бүс нутаг болон нийгмийн бүлгүүдээр ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Непалд уулархаг нутгийн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалт дөнгөж 13 хувьтай байхад тал нутгийн эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 31 хувьтай байна. Хүснэгт 2.4-т Энэтхэгт нийгмийн бүлгүүдийн боловсролын ялгаатай байдлыг харуулав.
Боловсролын салбарт зарцуулж буй төсвийн хөрөнгө нь ихэнх хөгжиж буй орнуудад маш бага хэвээр буюу ДНБ-н таван хувьд хүрэхгүй байна. Боловсролын салбарт зориулж буй татаас нь голдуу чинээлэг хүмүүст үйлчилж байна. Тухайлбал, боловсролын салбарын татаасын 37 хувь нь хүн амын хамгийн өндөр орлоготой тавны нэгт хүрсэн бол дөнгөж 13 хувь нь хамгийн бага орлоготой тавны нэгт хүрчээ. Угандагийн хувьд эдгээр үзүүлэлтүүд нь харгалзан 32 хувь ба 14 хувьтай, Мадагаскарт харгалзан 41 хувь ба 8 хувьтай байгаа нь хамгийн муу үзүүлэлт болж байна.
Хөгжиж буй олон оронд боловсролын чанар муу байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын хөтөлбөр, заах арга зүйн хоцрогдол, сургуулийн байр, материаллаг бааз шаардлага хангахгүй байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Хөгжиж буй олон оронд төрийн боловсролын тогтолцоо нь үр ашиг муутайгаас хувийн боловсролын тогтолцоогоор уг орон зайг нөхөх оролдлогууд хийгдэж байна. Гэвч боловсролын бүх түвшинд хувийн боловсролын байгууллагууд олноор байгуулагдан, энэ салбарын гол бизнес болж, зохих чанартай боловсрол олгож чадахгүй байна. Хувийн боловсролын байгууллагууд хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа нь төрийн боловсролын системийн үр ашиггүй байдлыг шийдвэрлэх арга зам биш юм.
Боловсролтой байх боломж, боловсролын байдал нь олон улс оронд тэгш бус байдлыг бий болгодог гол хүчин зүйл болсон өнөө үед боловсролд хамрагдалт нь чадавхийн тухай ойлголтод улам чухал байр суурь эзлэх болжээ. Латин Америкийн орнуудын олон судалгаанаас үзэхэд газрын хуваарилалтаас илүү боловсролд хамрагдалтын тэгш бус байдал нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгодог гол хүчин зүйл ажээ.
Боловсролд тэгш хамруулах зарчим ба
хүний эрх
Боловсролд тэгш хамруулах зарчмын гол цөм нь боловсролыг хувь хүмүүс ба нийгмийн хөгжлийн тулгуур хэмээн үзэх явдал юм. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд Олон улсын хамтын нийгэмлэгээс 21-р зууны боловсролын олон улсын комиссын илтгэлд дурдсанчлан боловсрол нь хувь хүнд тодорхой ур чадвар эзэмшүүлэх механизм төдий бус юм. Энэ нь нийгмийн ба хувь хүний хөгжлийн чухал хүчин зүйл бөгөөд "Энх тайван, эрх чөлөө, шударга ёсны зорилтуудыг хангах хүн төрөлхтний хүчин чармайлтын салшгүй хэсэг" төдийгүй, ... хүний хөгжлийн гүн гүнзгий, зүй зохистой хэлбэрийг бий болгох үндсэн хэрэгслийн нэг бөгөөд улмаар ядуурал, гадуурхал, үл тоомсорлох байдлыг багасгаж, дарангуйлал ба дайны хөнөөлтэй тэмцэх арга хэмээн заажээ
No comments:
Post a Comment