Sunday, April 3, 2016

Багшийн сурган хүмүүжүүлэх техник ур чадвар




Сурган хүмүүжүүлэх ур чадвар
Сурган хүмүүжүүлэх нэвтэрхий толь бичигт:
Сурган хүмүүлэх ур чадвар гэдэг нь багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийдэг, хүүхдэд хайртай, цаг үргэлж боловсронгуй болж байдаг сурах буюу хүмүүжүүлэх ур чадвар юм. Сурган хүмүүжүүлэх ур чадварыг судалдаг эрдэмтэд:
Сурган хүмүүжүүлэх ур чадвар гэдэг бол сурган хүмүүжуүлэх ажлын явцад бий болдог янз бүрийн зорилтыг бүтээлчээр шийдвэрлэж мэргэжлийн багшийн дээд зэргийн түвшин гэж үзсэн байдаг. Багшид сурган хүмүүжүүлэх ур чадвар төлөвшихөд дараах хүчин зүйл нөлөөлнө.

 Сурган хүмүүжүүлэх эв дүй
Хүүхдэд үзүүлж сурган хүмүүжүүлэх нөлөөллийн хэмжээг багш тухайн нөхцөлд тохируулан хэрэглэсэн өвөрмөц чадвар юм. Сурган хүмүүжүүлэх эв дүйн хамгийн чухал элемент нь сурган хүмүүжүүлэх техник /СХТ/ болно.
СХТ-гэдэг ойлголтонд багш өөр хүн болон хувирах: дуу хоолой, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн зэрэг нь хоорондоо зохицон хувьсах чадварыг СХТ гэнэ.
СХТ-ийг 2 ангилна.
1.                    Багш өөрийн зан үйлийг удирдах техник
2.                    Бусад хүмүүст нөлөөлөх техник

Багш өөрийн зан үйлийг удирдах: Энэ техникт багшийн дуу хоолой, үйл хөдлөл, нүүрний хувирал хэл яриа зэргийг эзэмших техник.
ü  дуу хоолойны техник
Гаргаж байгаа дуу хоолойгоо ойр, дунд, холын зайнд хүргэж, чухам ямар зайнд хүрэхээ тохируулах, багшийн дуу авиаг нэг хэвийн бус өөрчлөгдөн байх нь чухал. Тодорхой нөхцөл хэрэгцээнээс шалтгаалж дууны өнгөө тохируулах хэрэгтэй.
ü  нүүрний хувиралын техник
Багш тайван баяр баясгалантай, өөртөө итгэлтэй, хэнийг ч хүлээж авахаа бэлэн байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй. Харцаараа олон зүйлийг илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэл санааны таагүй байдлаа нууц илэрхийлдэг байх хэрэгтэй. Багшийн харц зөөлөн баярласан байдлыг илэрхийлэхийн хамт тогтвортой байх хэрэгтэй. Багшийн нүд тогтвортой байх хэрэгтэй.
Багш хүүхдэд ойлгомжтой товч тодорхой байх хэрэгтэй. Үргэлж чанга дуугаар ярьж болохгүй. Яриа хэт хурдан бус байх ба тухайн нөхцөл байдалдаа тохируулан дуугаа илэрхийлэх нь чухал.
Багш эвсэлтэй зөөлөн хөнгөн байх хэрэгтэй. Үүнд багшийн дууны өнгө, нүүрний хувирал, харц, инээмсэглэл, дээр нь багш бусадтай харьцах техник: хүүхдийг урамшуулах, шийтгэх, шаардлага тавих зэрэг олон тусгай техникийг эзэмших шаардлагатай байдаг. Эдгээр техникийг багш СХҮА явуулах процесстэй эзэмших боловсронгуй болгон өөрөө хичээх хэрэгтэй. Аливаа мэргэжилд бусдаас ялгагдах онцлог гэж байдаг. Багш мэргэжлийн онцлог бол хүнтэй харьцах. Багш тодорхой насны хүүхэдтэй харилцахдаа түүний хувийн онцлог, сонирхолдоо ямар нөлөөг яаж үзүүлэх илүү боломжтойг харгалзан үзнэ.
Энэ нь багшийн олон талын мэргэжил дээр суурилна. Жишээ нь: Хүүхдийг мэдрэх мэдрэмж цаг хугацааны мэдрэмж, үр дүнг тооцох мэдрэмж багш хүүхэдтэй хэт ойр дотносох юм бол багш хүүхдэд нөлөөлж чадахгүй эсрэг тохиолдолд бас нөлөөлж чадахгүй. Энэ зай үргэлж өөрчлөгдөж байх хэрэгтэй. /нөхцөл байдлаас шалтгаалж/ Ийнхүү баг СХЭД эзэмшсэн байх ба түүнийгээ үргэлж мэдрүүлж байх хэрэгтэй. Хөдөлгөөний, харааны, сонсголын, ой тогтоомжийг сайн хөгжүүлэх, хурдан, уян сэтгэл, аливаа асуудлыг шийдэхдээ бүтээлч шийдэл гаргаж сурах, хошин шог зан чанарыг өөртөө хөгжүүлэх, хүүхэдтэй хамтраи ажиллахыг хичээн СХ техникийг сайн эзэмших.
Багшийн СХЭД гэдэг нь дуучин хүний хоолой нь, хөгжимчин хүний сонсгол нь, зурагчин хүний харааны ой юм. СХЭД ур чадваргүй түүнд байнга суралцахгүйгээр хүнийг хүмүүжүүлнэ гэдэг бүтэшгүй асуудал. Тэр тусмаа багшийн ажил бол хүний сэтгэхүйн оюун ухаан ажиллаж байгаа нарийн түвэгтэй үйлдвэрлэл юм.
Эв дүй чавдараас гадна сурган хүмүүжүүлэх авьяас чухал бөгөөд энэ нь хүүхдийг ойлгох, сэтгэл зүйл холбоо тогтоох, түүгээрээ дамжуулан сургалт хүмүүжлийн ажлыг явуулах явдал юм.
СХЭДүй түүний СХ онол практикт хэрхэн ойлгох, хэрэглэх хүрээг тодорхойлох дараах 3 санааг иш үндэс болгох нь:
1.      СХЭД нь сурагчидтай харилцах харилцаанд хүмүүсийн зан үйлийн хэм хэмжээг баримтлахыг хэлнэ
2.       Багшийн хувийн шинж чанар сэтгэл зүйн онцлог
3.       Багшлах ажлын нэг онцлог багшийн СХ ажлын ур чадварын нэг чухал шинж.
Эхний 2 үзэл санааны үүднээс авч үзвэл СХЭД нь сурагчиддаа хайртай, тэдэнд элгэсэг дотно ханддаг, тэдний хувийн чанарыг хүндэтгэдэг, сайн хүсэлтэнд нь сонор соргог ханддаг, асуулт илэн далангүй чин сэтгэлээсээ харилцдаг, алдаа дутагдалд нь тэвчээртэй, ул суурьтай ханддаг байх зэрэг багшийн зан үйлийн чухал шинжүүд юм.
3 дахь нь СХЭД нь багш хүнд байвал зохих мэргэжилтэй зайлшгүй холбоотой чадвар бөгөөд тэр нь СХТ өөртөө батгааж суралцагчидтай харилцах харилцаандаа тэр чадварыг
гаргадаг байх хэрэгтэй.
СХЭД гэдэг нь мөн чанартаа хүүхэдтэй харилцах техник бодлого гэсэн үг. СХЭД тактик гэсэн хоёр ойлголт бий. Энэ хоёрыг сольж хэрэглэдэг тохиолдол ч бий. Тактикийг сайн талын үнэлгээнд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл муу эв дүй гэж байдаггүйн адил харин СХ тактикийг сайн, муу энгийн наад захын тэр байтугай зүй бус арга барилаас нарийн төвөлтэй төгс боловсронгуй арга барил хүртэл олон төрлийн арга барил авч үзэж болно. Хүүхдийг загнах үгэндээ оруулах, уурлаж сүрдүүлэх, зандрах янз бүрийн арга хэрэглэдэг багш цөөнгүй ингэх нь үр дүнгүй арга биш ч нэг ёсны тактик болохоос эв дүй буюу тактик биш. Багшийн хичээл дээр бөөн үймээн цуглаан болж эмх замбараагүй, хичээл давтдаггүй багшийг тоодоггүй энэ утгаараа багшийг хүндэлж үздэггүй ийм багшийг тактикаа сайн боловсруулаагүйгээс хүүхэдтэй ажиллах ажиллагаа нь үр дүнгүй болж эв дүйгүй такгүй гэж тооцдог.
СХЭД нь багш сурагчдын хоорондын зөрчилдөөн дээр ихээхэн ач холбогдолтойн дээр түүний гол зорилго нь зөрөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж хүүхдийн эсэргүүцэл дургуйцлыг зөөлрүүлэхэд оршино. Хэрэв багш шавь нартаа итгэгдэе гэвэл тэднийг өөртөө татьяа гэвэл өөрийн санал бодолдоо оруульяа, хүсэл зорилгодоо захируульяа гэвэл
1.                    Эв дүйтэй харилцаа хандлагын янз бүрийн арга техникт хэрэгжүүлж чадварлаг хэрэглэдэг байх
2.                    Хүүхдын дургүйцэл, эсэргүүцэл, сөрөг хандлагын цаад учир сэдлийг олж мэдэх
3.                    Тэдний дотоод сэтгэлийг ойлгож зөв үнэлж дүгнэх
4.                    Үг яриа үйл хандлага, нөлөөлөл шаардлага хүүхэд ямар хариу өгөхийг урьдчилан хараад ерөнхий тактикаа боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой тактаа сонгож авч зөв нүүдэл хийх хэрэгтэй.

Такт буюу эв дүйн хэлбэрүүд:
ü  Хүүхдийн сайн талыг олж мэддэг. Хүний сайн тал бас түүний баялаг юм. СХ ажил бидний гол түшиж тулах зүйл бол сургах буюу хүнийхээ сайн үнэтэй эрхэм сайн талыг эрж олж хамгаалж тэтгэж хөгжүүл. Хүүхдийн СХ сурлага хүмүүжлийн ажлыг шүүмжилж, муу дунд тавьж улируулж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд үг яриагаараа, харилцаа хандлагаараа хүүхдийг дорд үзэж, үл хүндэтгэж, элэглэж, шоолж, басан доромжилж болохгүй.
ü  Өмөөрөх байдал. Хүүхэд зан үйлийн тодорхой дутагдал гаргаж үүнээсээ болж багш нар хамт олноосоо холдож ямар ч зэмлэл авах бол гэж сэтгэл зовж байдаг.Үүнээс болж нэр хүнд байр суурь нь унана. Ийм үед багшийн өмөөрөх байдлыг хэрэглэх хэрэгтэй.
ü  Гуйлт. Энэ нь хүмүүсийн харилцаанд олон гардаг үзэгдэл. Аливаа хүнд хандсан гуйлт нь түүнд хүний сэтгэл санааг мэдрэх ойлгох, тусламж үзүүлэх гэсэн хариу үйлдлийг бий болгодог. Туслая гэсэн санаа сэтгэлийг хүүхэд хүлээн аваад багшийнхаа үгийг хүлээн аваад үүний тулд хүч бололцоогоо дайчилж, бэрхшээл тотгорыг давж, багшийнхаа сэтгэл найдварыг биелүүлж сэтгэл ханах, хүчиндээ итгэж өөрөөрөө бахархах сэтгэл түрүүлдэгээрээ хүмүүжлийн том ач холбогдолтой. Мэдлэг чадвар давуу талаа илэрхийлэх хүүхэд сахилга алдах, дэг журам зөрчим нь багшийн нэр хүндийн хэм хэмжээ. Иймд хүүхдэд тоогдож хүндлэгдэх нэр хүнд олох ингэснээрээ цаашид хүүхдээ хөгжүүлэх хүүхдийн зан байдлыг хөтлөх жолоодох нь дууриал болох хичээлээ маш сайн заах, илүү мэддэг чаддагаа үзүүлэх хүүхдийн сэтгэлийн нууц тайлах, хүүхэд бүрэн өөрийн гэсэн хүсэл бодолтой, тэмүүлэлтэй нандигнан хадгалах, зөгнөн мөрөөдөх зүйлтэй байдаг.

Багш үүнийг нь олж мэдэж тэр хүсэл тэмүүлэл дээр нь барьж ажиллах, идэвхжүүлэх нь хүүхдэд зан үйлийг нь төлөвшүүлэх, алдаа дутагдлыг нь засах чухал нөлөөтэй. Үүнийг үр ггуятэй хэрэглэх анхны нөхцөл байдал хүүхдийн сэтгэлийн болон зан байдал сэтгэхүйд -эзт нөлөөлнө. Дам нөлөөлөл: Шууд зааварлах, тушаах тодорхой нэг байдлаар дамжуулах - .үхдийг зан байдлыг өөрчлөн засахийг дам нөлөөлөл гэнэ. Энэ байдлыг хэрэглэхдээ:
1.       Хүүхдийн нилээд тогтворжсон сонирхол, хүсэл эрмэлзэл авьяасыг олж мэдэх
2.      Энэ хүсэл авьяас сонирхолоо биелүүлэх нөхцөл бүрдүүлэх
3.      Багшийн шаардлага шахалт албадалгүйгээр хийхэд аяндаа татагдан орох нөхцөл байдлыг сонгон авах чадал
4.       Хүүхдийн зан байдлын дутагдлыг олж, харах бүртээ зэмлэж байх нь хүмүүжлийн үр нөлөө муутай. Энэ барилыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнөөр буруу зан үйл, шүүмжилж үзэх, буруу шаах, жигших эрмэлзэл зохих чухал чанар.
Хүүхдийн зан харилцааны дуталдал нь ихэвчлэн хүнийг хайрлах, хүндлэх, өвөрдөх, ачлах сэтгэл дутсанаас болдог. Хүнийг хайрлах хүндлэх хүнлэг ариун сэтгэлтэй сонор соргог эолох нь амар хялбар биш бөгөөд хүүхдийг багаас нь төлөвшүүлбэл зохих чухал чанар.

ü Гомдол илэрхийлэл
Хүүхэд сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх, баярлах гомдох нь амархан байдаг учраас хүний сэтгэл санаа сонор соргог илэрдэг. Багшийнхаа санаа бодлыг ойлгож өөрийнх нь төлөө санаа тавьж явдаг гэдгийг мэдвэл муу зан явдлаа ухаарч, гэмшиж алдаа дутагдлаа засах эрмэлзэл төрдөг.
Хүчинд нь итгүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх: аймхай бүрэг хэл ярианы хөгжил, авьяас чадвар дорой, хүүхдийн сэтгэхүйн байдал зэрэг олон талын шалтгаантай бөгөөд энэ зан нь сурлага хүмүүжилд муугаар нөлөөлдөг. Энэ байдлаасаа болоод сайхан сайхан чанар мэдлэг чадвар авьяас сонирхолтой болох эрмэлзэх тэмүүлэлд өөртөө итгэлгүй өөрийгөө гэсэн сэтгэлгүй болдог.
ü Итгэл
Иттэл нь СХ нөлөөллийн түгээмэл байдлуудын нэг. Хүүхдээр тодорхой нэг үйл ажиллагаа хийлгэхээр хариуцуулах үүрэг даалгавар өгөх байдлаар энэ байдлыг хэрэглэдэг.
ü Бодит мэдлэгийг үнэлэх
Сул дүн авна гэдэг нь хүүхдийг гомдоож гутрах байдалд оруулдаг. Сул дүн авснаараа хүүхдийн сэтгэл хүндүүрлэдэг. Багш сул дүн тавихдаа энэ бол чиний нэг удаагийн дугагдал түүнийгээ цаашид засах хэрэгтэй гэдгийг хэлэх, сайн ойлгуулах хэрэгтэй. Муу дүн тавьж байгаа энэ явц нь хүүхдэд ойлгомжтой байх хэрэгтэй. Хүүхдэд уурлаж дургүйцсэндээ хүүхдэд муу тавьж болохгүй.
ü Уран хошигнол
Хөөр хөгжил хошигнолыг мэдрэхгүй сэтгэлийн хөдлөлгүй багштай харыдахад төвөгтэй байдаг. Хүүхэд бүхэн хошигнолд дуртай байдаг. Уран хошигнол хүүхдийн оюун санааны хөгжилд эрэлт хэрэгцээ байдаг. Инээд хөөр, хошин хөдөлгөөн хошигнолгүйгээр хүүхдийн ертөнц бүглүү харанхуй байдаг. Инээд хөөртэй хошин багшид хүүхдүүд хайртай байдаг. Тэр багштай хүүхдүүд ойр дотно элэн далангүй байдгийн дээр түүний гаргасан алдаа огцом түргэн занг ч хүүхэд уучилдаг.
СХЭД чухал шинжүүд:
1.      Ажигч гярхай
Ийм шинжийг эзэмшсэн багш шавиа илүү сайн мэдэж, гүнзгий нэвтэрч тэгснээрээ тэдний оюун санааны хөгжлийг мэдэрч чадна. Ажигч багш хичээлд хэн анзаарч байгаа хэн анзаарч байгаа дүр үзүүлж байгаа хэний сэтгэл санаа тавгүй байгаа тэр байтугай даалгавраа хийж ирээгүйг мэдэрч чаддаг. Ажигч чанар сэтгэхүйн хөгжилд өндөр, СХЭД-тэй ажигч гярхай багш бол бүхнийг ажиглаж чаддаг боловч хүүхдийн алдаа болгоныг өнгөрөөдөггүй.
2.      Анхаарах чадвар
Хүүхдүүд багшийн анхаарлыг татах сонирхолтой байдаг. Зарим үед багшийн анхаарлыг татах гэж сахилгагүйтдэг.
3.       Шавьдаа итгэх
Шавийнхаа сайн тал, авьяас чадвар, итгэх итгэлээс СХЭД үлэмж хамаарна. Чиний сурагчид сурлагын амжилт өөрөөс нь хамаарна гэдгийг мэддэг боловч өөрийнхөө хүч чадлыг тэр бүр зөв үнэлж чаддаггүй.
Ихэнх сурагчид багшийнхаа үнэнч шударга чанарыг илүү үнэлдэг. Үнэнч шударга багшийн гаргасан алдааг хүүхдүүд уучилдаг төдийгүй түүний нэр төрийг хамгаалж чаддаг.
  1. Өөрийгөө эзэмдэх чадвар
Туршлага муутай багш цухалдаж байхад эв дүйтэй багш бол тайван дөлгөөн ул суурьтай ханддаг.

СХЭД тавигдах зарим шаардага
1.       Хүүхэдтэй хүүхэд тэдний өөдрөг хүсэл тэмүүлэл, өрнүүн оргилуун сэтгэл цагаан цайлган сэтгэл, баяр хөөрийг өөр дээрээ илэрхийлж чаддаг байх
2.       Багшийн хөдөлмөр ямагт ололт амжилтаар дүүрэн байдаггүй алдаж онох гуниж гутрах явдал цөөнгүй байдаг. Гэхдээ нүүрэндээ баярын мишээл тодруулж хүүхдийн дэргэд ямагт баяр баясгалантай байхыг шаарддаг мэргэжил.
Багш та сэтгэлийн гуниг уйтгараа хаалганы дэргэд орхиорой.
СХЭД гэдэг нь тухайн тохиолдолд хүмүүжлийн хамгийн үр дүнтэй нөлөөлөл үзүүлж чадах багш мэргэжлийн онцлог шинж чанарыг хэлнэ. Багшийн сургаж хүмүүжүүлэх ажлын үр дүн нь түүний хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадвараас үлэмж шалтгаалдаг. Амьдрал баталсаар байна.
           
Багш хүүхдүүдээр хичээлийн явцад юуг хийх, яаж хийх, ямар цаг хугацаа зарцуулах зэргийг төлөвлөх түүнийгээ хүүхдүүдээр хийлгэхийн тулд өөрөө юу хийхээ төлөвлөх. Ингэхдээ зөвхөн нэг хүүхэд бус сайн, дунд, муу гэсэн төвшний хүүхдүүдийн сурах үйл ажиллагааг төлөвлөн зохиох ур чадвар юм.
СХУЧ-нь дотроо олон төрлийн УЧ-аас бүрддэг.
ü  Сурган үзэгдлийг урьдчилан төсөөлөх ургуулан бодох ур чадвар
ü  Хүүхдийн дотоод ертөнцийг болон бусад зүйлсийг нь олж харах ур чадвар
ü   Аливаа зүйлийг хүүхэд ойлгуулж итгүүлэн бишрүүлэх ур чадвар
ü  Бий болсон тодорхой нөхцөлд оновчтой шийдвэр гаргаж цаг хугацаа орон зайг нь олж хэрэгжүүлэх ур чадвар
ü  Сурагчдийн сурах үйл ажиллагааг зохион төлөвлөн зохион байгуулаж удирдах ур чадвар
Хүмүүжүүлэх үйл ажиллагааг 3 янзын хэв маягт хувааж болно.
1.      Захиран тушаах нь багш хичээлийн бүх үйл ажиллагааг багш гартаа авдаг ба захиран тушаах өнгө аястай ба өөрийн хэлсэн хийсэн зүйлийн туйлын хэмээн бодцо хүүхдийн санаа бодлийг сонсдоггүй муу талтай.
2.      Аялдан дагалдах нь хүүхдэд ойлгомжгүй юуг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдал нь хүүхдэд баримжаа болоход нь саад болдог болхоор тэдний үйл ажиллагаанд саад болдог.
3.      Ардчилсан арга нь багш хүүхдийг ойлгож чаддаг тэднийг сонсож чаддаг тэдэнтэй гуйх, хүсэх маягаар харилцдаг сайн талтай.
Харилцааны ур чадвар:
Харилцаа нь нэг талаас багш нөгөө талаас сурагчид оролцож улмаар 2 субъект харилцан бие биедээ үйлчилж байдаг процес юм.СХХ-нь багш сурагчаа хүндэлж байж сая хүүхдийн хүндлэлийг хүлээдэг. Ихэнхдээ харилцааг багш тодорхойлдог болхоор багш харилцаандаа ихээхэн анхаарах хэрэгтэй. Харилцааны аргыг судлах явцад сургуулийн практикт дараах төрлийн харилцаа байдгийг судлаачид тогтоожээ.
1.      Тогтвортой эерэг харилцаа-Энэ нь хүүхэд үргэлж эерэг нөлөө үзүүлдэг, уур уцааргүй байдаг нь хүүхдэд сайх сурах нөлөө үзүүлэх талтай байдаг.
2.      Идэвхгүй эерэг харилцаа-багшийн уур уцааргүй байдад хүүхдэд тэр бүр нөлөөлдөггүй муу талтай
3.      Тогтворгүй харилцаа нь нэг эерэг, тун удалгүй сөрөг болж тулбаргүй болдог “баримжаагүй” харилцаа
4.      Сөрөг харилцаа нь өөрийгөө хянах чадвараа алдах уурлах, хүүхдийг айлгах сүрдүүлэх муу үгээр хэлэх байдал гаргадаг нь хүүхдэд муугаар нөлөөлдөг
Иймээс багш харилцааны ур чадвараа хөгжүүлийн тулд:
1.                    Хүүхэдтэй дээрээс доошоо гэсэн хандлага бүү гарга
2.                    Харилцаанд үл ойлголцох үйл гардаг түүнээс айж сандралгүй зөв шийдэл гарга
3.                    Ямар насны хүүхэд дотроо багш надад ямар ханддаг бол гэж бодож явдгийг
4.                    Хүүхэдтэй цаг ямагт нэг хэв маягаар бүү харьц
5.                    Хүүхдийг хий хоосон магтах, хэт үглэх, муу үг хэлхээс зайлсхий
6.                   Хүүхдийн сурах чадвар сонирхол, үзэл санаа, авьяас билэгт өөдрөг хандаж сурах хэрэгтэй.

No comments: