Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн энэ түүхэн зурвас үед боловсрол дахь хүйс
/жендер/-ийн тэгш биш байдал ихээхэн газар авч байгаа ба энэ нь бодлогоор
зохицуулах хэмжээнд хүрч гүнзгийрээд байна. Хүйсийн тэнцвэртэй байдал нь тухайн
улсын хөгжлийг хангах нэгэн чухал хүчин зүйл болдогийнхоо хувьд боловсролын
салбарыг нийгмийн тэргүүлэх салбар гэж үзэж байгаа манай улсын хувьд
боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцаа жил ирэх тутам нэмэгдэж байгаа
явдал бидний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.ЮНЕСКО-гийн захиалгат
санхүүжилтээр манай боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцааны асуудлыг
Боловсролын хүрээлэн судалж үзсэн бөгөөд судалгаанд нийт 600 сурагч, эцэг эх,
багш, удирдах ажилтан хамрагдсан юм. Энэхүү судалгааны дүнг та бүхэнд
танилцуулахын өмнө Монгол улс дахь хүйсийн харьцааны асуудалд анхаарлаа
хандуулах нь зүйтэй гэж үзэж байна
Монголын боловсрол дахь жендерийн тэгш байдал ба
түүний цаашдын зорилт Хүн амын жендерийн боловсролын уламжлал ба өнөөгийн байдал: Хүйсийн ялгаа хийгээд ижилслийг нийгэм соёлын үзэгдэл гэж үздэг. (Маргарит Мид) сэтгэл судлаач, нийгэм, соёл судлаачид жендер бол нийгэм соёлоор нөхцөлдөж, түүхэн үйл явцад бүрэлдсэн, соёлын харьцангуй шинж чанараар тодорхойлогддог зүйл гэж тэмдэглэсэн.
И.Гофманы “Жендерийн толь”-ийн онолоор жендер нь тухайн соёлд бэхжиж тогтсон нийгмийн харилцааны хэмжигдэхүүн юм.

Манай орны залуучуудын жендерийн боловсролд суурь
болох, нүүдэлчдийн гараг бүхий үзэл санааны өвөрмөц уламжлал байсан юм.
1. Нүүдэлчдийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэгт суурилсан хүйсийн ялгаатай байдлыг үзэх жендерийн талаарх монгол уламжлал
2. Хүйсийн талаарх олон улсад жендер ба секс хэмээн ялгах үзэл, онолыг хольж хутган буруугаар ойлгох ойлголт
3. Дарлагдсан эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхитэйгээр татан оролцуулах гаднын бодлогын нөлөөгөөр манайд үүссэн эмэгтэй төвт жендерийн үзэл санааны нөлөө юм. Жендерийг үзэх улажлалт эдгээр үзэл санааны нөлөө манай залуу үеийнхний жендерийн боловсролд өнөөдөрт ч хүчтэй нөлөөтэй байгаа нь судалгаанаас харагдаж байна Улаанбаатар хотод ерөнхий боловсролын хэд хэдэн суруульд хийсэн Сурагчдын жендерийн толь судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 90 гаруй хувь нь Монгол улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн эрэгтэй хүн ажиллах ёстой гэж, 86 хувь нь Монгол улсын ерөнхий сайдаар зөвхөн эрэгтэй хүн, 75 хувь нь Боловсролын сайдаар эрэгтэй хүн ажиллах ёстой гэж үзжээ. Гэтэл энэ хүүхдүүдийн мөн 71 хувь нь ангийн багш, ангийн салааны дарга, ариун цэврийн даргаар зөвхөн эмэгтэйчүүд ажиллавал зохино гэжээ. Гэр бүлийн дотор эмэгтэй хүний эзлэх байр суурь, түүний эдийн засгийн эрх чөлөө их нэмэгдсэн, нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин давамгайлах байдалтай байгаа боловч эрчүүд түүнийг хүлээн зөвшөөрөх боловсрол, сэтгэлийн тэнхээ дутдаг явдал олонтаа гарч байна. Нөхрөөсөө илүү цалин авдаг, нөхрөөсөө илүү албан тушаал хашдаг эмэгтэйчүүд нөхрийнхөө зүгээс байнгын сэтгэл санааны дарамт хүлээдэг, цөөнгүй тохиолдолд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шалтаг болдог талаар олон судалгаа бий. Эхнэрийнх нь нийгмийн байр сууринаас хандах нь элбэг байгааг монгол гэр бүлийн асуудлаарх асуулга, судалгаа, хурал зөвлөлгөөний материалаас үзэж болно. Манай улсад 1990-ээд оны эхээр жендер гэх үгтэй хамт эмэгтэйчүүдийг амьдралд идэвхитэй оролцуулах асуудлыг ганц талыг барин ярьдаг эмэгтэйчүүдийн ТББ-д олноор гарч, үүндээ голдуу гаднын гаралтай үлгэр жишээ, Ази, Африкийн нэн ядуу, хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн амьдралын жишээг шууд монголын нөхцөлд буулган ярих болсон нь хүний ухамсарт жендер гэвэл эмэгтэй хүний тухай асуудал гэх хазгай буруу ойлголтыг ихээхэн бөх бат суулгасан. Энэхүү асуудал нь ЕБС-ын захирал, эрхлэгчид, багш нар, эцэг эхийн дотор 2003-2005 онд явуулж байсан жендерийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгаануудаас харагдсан юм. Боловсрол дахь жендерийн тэнцвэрт байдлыг сайжруулах талаар авч буй арга хэмжээ БСШУ-ны сайдын 2003 оны 295 тоот тушаалаар МУ-ын боловсрол дахь жендерийн тэнцвэрт байдалд ажиглалт судалгаа хийх, боловсролын бодлого боловсруулдаг ба хэрэгжүүлдэг байгууллагад бодлогын зөвлөмж өгч байх үүрэг бүхий, хөндлөнгийн орон тооны бус Жендерийн ажиглах нэгжийг Боловсролын хүрээлэнг түшиглүүлэн байгуулсан юм. Нэгжийн бүрэлдэхүүнд
БСШУЯ, Боловсролын хүрээлэн, Улсын статистикийн газар, ЮНЕСКО-ийн МҮК, НҮБ-ын Хүн амын Сан аймаг, нийслэлийн БСГ-ын төлөөллийг оруулсан юм. 2000 оны хүн амын тооллогоос хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн, өнөөдөр манай орны боловсролд хүйсийн тэгш бус харьцаа байгаа эсэх, байгаа бол түүний шалтгаан, илэрч байгаа хэлбэр зэргийг судлан үзэхдээ боловсролын чанартай холбон үзсэн.
Мөн охид хөвгүүд чанартай чанартай боловсрол эзэмшихэд хүйсээр ялгаварлан үзэх үзэл манай оронд байгаа эсэхийг тодруулахыг эрмэлзсэн байна. Манай орны ЕБС-ын хүрээн дэх жендерийн асуудлыг авч үзсэн судалгаа: 1. Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд сургуулийн багш нарын, бага дунд сургуулийн суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдсан
2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын үйлчилгээний салбарт ажиллагсдын дотор ээгтэйчүүд зонхилж, харин захиргаа арга зүйн салбарт голдуу эрчүд ажилладаг
3. Ажил сургуульд ороход хүйсээр ялгаварлан үзэх үзэл байгаа
4. Боловсролын салбарт хүйсийн тэгш харьцаа алдагдахад эрэгтэй сурагчид ЕБС-с завсардах нь их байгаа нь нөлөөлж байгаа
5. Багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалд хүйсээр ялгаварлан үзэх явдал үндсэндээ байхгүй байна. Залуучуудын жендерийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд жендерийн мэдрэмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор, телевиз, радио, хэвлэл мэдээлэл ашиглан мэдээлэл сурталчилгаа тогтмол явуулж байжээ.

No comments:
Post a Comment