Tuesday, April 5, 2016

Боловсролын социологийн нийгмийн тулгамдсан асуудлууд




Манай орны боловсролын социологийн үндсэн асуудал бол:
1.      Хүний социаль хөгжлийн асуудлууд:
ü  Сурагч,оюутан залуучуудын сурах хэрэгцээ сонирхол,сурах ачаалал,сэтгэл ханамж,мэргэжлийн чиг баримжаа,бие хүн болж төлөвших гэх мэт
ü  Багш нарын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүйсийн харьцаа,насны байдал, багш нарын хамт олны төлөвшлийн асуудал, сэтгэл ханамж,үнэт зүйлс, хандлага, хөдөлмөрийн үнэлгээ гэх зэрэг асуудал юм
2.      Боловсролын байгууллагын хөгжлийн асуудлууд:
Цэцэрлэг, ЕБС, коллеж, дээд, их сургуулийн үүрэг зориулалт, сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургуулийн ачаалал, сургалтын чанар, анги дүүргэлт, сурган хүмүүжүүлэх ажилын үнэлгээ,сургууль завсардалт, эцэг эх олон нийт бусад байгууллагатай хамтран ажиллах боломж гэх зэрэг
3.      Боловсролын хөгжлийн зарим асуудлууд:
Зах зээлийн нийгэмд боловсролын гүйцэтгэх үүрэг, зориулалт, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах асуудал,түвшин ба ажил бүтээмж, боловсролын чанар,үр өгөөж, төлөвлөлт, хэлбэрдэх хандлага, хүнд суртал, бэлэнчлэх сэтгэлгээ, ил тод бус байдал зэрэг асуудлууд байна.
Боловсролын социологийн үндсэн асуудал нь тухайн үеийн боловсролын тогтолцооны нийгмийн загвар тэр үеийнхээ нийгмийн хэрэгцээг хэр хангаж буй байдал, боловсролын салбарын үйл ажиллагаа нь нийгмийн шаардалагад хэр зохицож буйтай холбоотой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдтэй байна.

Боловсролын социологийн үндсэн ухагдахуун
Боловсролын социологи нь хэд хэдэн шинжлэх ухааны зааг дээр үүссэн интеграци шинжтэй учир эдгээр шинжлэх ухааны ухагдахуунаас авч үзэхэд:
ü Философиос: Нийгэм, үнэт зүйл, зүй тогтол, юмс үзэгдэл гэх зэрэг
ü Боловсрол судлалаас: Боловсрол, боловсролын зорилго, тогтолцоо
ü Нийгэм судлалаас: Нийгэм, дэвшил, бүлэг
ü Сэтгэл судлалаас: Бие хүн, гэр бүл,хөгжил
ü Урлагаас:Рольü Геологиос: Давхраажил /хөрсний/
ü Эдийн засгаас: Хэрэгцээ,түвшин, хямрал,орлого гэх зэрэг
ü Социологиос: Арга, түүвэр, сонгогчдын/олон нийтийн/ санал, рейтинг гэх зэрэг.

Социологич өөрсдийн шнэ ухагдахууныг бий болгон хэрэглэдэг.
Нийгэмшил, нийгмийн давхраажилт, интеграци, гаж үзэгдэл гэх мэт.


Нийгэмшил
Нийгэмшил бол хүүхэд амьдарч буй нийгмийнхээ туршлага болох төрөл бүрийн мэдлэг, чадвар дадал, харилцааны болон биеэ авч явах хэм хэмжээ, үнэт зүйл, уламжлал зэргийг өөрийн болгон эзэмшин авч алхам бүрдээ мөрдөж биелүүлэх, эдгээрийг цааш нь баяжуулан хөгжүүлэх үйл явц гэж үзэж болно.  

Нийгэмшил болон хүмүүжил гэсэн хоёр үг багтаамжийн хувьд ялгаатай. Нийгэмшил нь хамгийн өргөн утга бөгөөд түүнд хүмүүжил багтана.
НИЙГЭМШЛИЙН ҮЕ ШАТ: АНУ–ын социологич Н.Смелзер нийгэмшил нь хүний насан туршид тасралтгүй явагддаг үйл явц гэсэн санааг дэвшүүлсэн. Орчин үеийн нийгмийн сэтгэл судлаачид хүний нийгэмших процессийг хэд хэдэн үе шатад хуваан үздэг.

Эхний үе 0-12
 Энэ үе нь хүүхдийн төрсөн өдрөөс эхлэн өсвөр нас хүртэл 12 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд хүүхэд нийгмийн туршлагыг өмнө хэлснээр бусдыг даган дууриах буюу идэвхгүй эзэмшин авч, амьдарч буй нийгмийнхээ орчинд дасан зохицдог.



Хувийн шинж чанар бүрэлдэн төлөвших үе 12-25
Энэ үед өсвөр болон идэр залуу насныхан бусдаас онцгойрох, бусад чанар бүрэлдэн хүмүүсээс ялгарах буюу бусад шигээ биш байх, өөрийн гэсэн дахин төлөвших үе давтагдашгүй дүр төрхтэй болохыг өөрийн эрхгүй хүсдэг.

Интеграцийн үе 25-30
Интеграци гэсэн үг бол нэгдэн нийлэх процессийг тэмдэглэсэн үг болно.Энэ үед залуу хүн хөдөлмөрийн хамт олны гишүүн болж, нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурь, орон зай олж авах, цаашилбал нийгмийн ямар нэг бүлэг /давхрага / -ийн гишүүн болох буюу үндсэндээ бусадтай нэгдэн нийлэх процесс явагддаг.

Хөдөлмөрлөх 30-55
Энэ үе бол насанд хүрэгчдийн ид хийж бүтээх, нийгмийн баялгийг бий үе болгох амьдралын хамгийн идэвхтэй үе юм. Энэ насны хүмүүс нийгмийн хөгжлийг нуруундаа үүрч явдаг. 30-40 хүртэл насандаа ихэнх нь мэргэжилдээ дасч мэдлэг туршлага хуримтлуудаг. Энэ үед алдах онох хоѐрын аль аль нь гардаг. 40-өөс дээш насныхан ажил мэргэжилдээ эзэн болж мэргэшдэг онцлогтой.

Өтлөх үе 60- дээш
Энэ үед ахмад насны хүмүүс гавъяаныхаа амралтад гарч, идэвхтэй аас хөдөлмөр эрхэлдэггүй. Гэвч тэд зүгээр суухыг хүсдэггүй.


Давхраажилт
Нийгмийн давхраажилт үндсэн 3 давхаргаас бүрддэг байна.
1.       Элит буюу дээд давхрага: удирдагчид, ерөнхийлөгч, улс төрийн лидерууд, томоохон бизнесменүүд, урлаг спортын одод
2.       Дунд анги: эмч, хуульч,багш,мэргэжлийн албан хаагчид, жижиг дунд хөрөнгөтнүүд
3.      Доод давхарга: мэргэжилгүй ажилчид, ажилгүйчүүд, ядуучууд,цагаачид.
Эдгээр давхарга нь эрх мэдэл, орлого, боловсролын түвшин, нэр хүнд зэргээс шалтгаалж бий болдог.

Боловсролын социологийн бүтэц
1.      Ерөнхий боловсролын социологи
Сургуулийн өмнөх, анхан шат, суурь болон дунд боловсролын нийгмийн үүрэг, зорилго, зохион байгуулалт, нэр хүнд, ач холбогдол гэх зэрэг асуудлыг нийгмийн хүрээний асуудлуудтай холбоотойгоор авч үзнэ. Жишээ нь ЕБС-ийн бүтэц, үүрэг, зориулалт, зорилго, агуулга, зохион байгуулалт, чанар, хот хөдөөгийн сургуулийн ялгаа, үнэлгээ, үр дүн гэх зэрэг асуудлыг сурагчдын сурч боловсрох хэрэгцээ болон нийгмийн болон нийгмийн хэрэгцээ шаардлагатай холбон авч судлана.
2.      Мэргэжлийн боловсролын социологи
Суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, дээд боловсролын нийгэмд гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн сургуулийн хэв шинж, бүтэц, агуулга, стандарт, зах зээлийн эрэлт хэрэгцээ болон ажил олгогчдын сонирхолд нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэх зэрэг асуудлыг оюутны хэрэгцээ, сэтгэл ханамж болон нийгмийн бусад асуудлуудтай холбоотойгоор авч үзнэ.
3.      Тасралтгүй боловсролын социологи
Бүлэг давхрага, хувь хүмүүсийн насан туршдаа сурч боловсрох хэрэгцээг судалж түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохих бодлого боловсруулан явуулах, ерөнхий ба тасралтгүй боловсрол, мэргэжлийн болон тасралтгүй боловсрол зэргийн хоорондын холбоог судалж тогтоох, орчин үеийн мэдээлэл технологийн дэвшлийг тасралтгүй боловсролд хэрхэн ашиглах зэрэг өргөн хүрээний асуудлууд багтана.
4.      Багшлах боловсон хүчний социологи
Багшийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, багш мэргэжлийн нэр хүнд, багшийн мэргэжлийн нэр хүнд, багшийн мэргэжлийн түвшин, сэтгэлгээ, үзэл бодол, ажилдаа болон оюутанд хандах хандлага зэргийг шинэчлэх, нийгмээс багшид тавигдаж буй шаардлага, түүний эрх үүрэг хариуцлага, сурган хүмүүжүүлэх ажлын онцлог, багшийн хөдөлмөрийн үнэлгээ, багшийн хөгжил гэх зэрэг асуудлыг нийгмийн асуудлуудтай холбоотойгоор авч үздэг байна.

5.      Суралцагчид,хамт олны социологи
Сүрагчид, оюуьан залуучууд нь нийгмийн онцгой бүлэг болох тухай, тэдний хөгжил төлөвшлийн үндсэн асуудлууд, тэдний нийгэмшлийн онцлог, тэдний нийгэм эдийн засаг, эрх зүйн асуудлууд тэдний нийгэмшлийн онцлог, тэдний нийгэм эдийн засаг, эрх зүйн асудлууд, оюутан сурагчид хамт олны төлөвшлийн тулгамдсан асуудал, багш суралцагчдын харилцаа гэх зэрэг асуудлыг нийгмийн асуудлуудтай холбон авч үзнэ.
Гэхдээ энэ бол төгс төгөлдөр бүтэц биш цаашид нийгмийн хөгжлийн явцад түүнд нэмэлт өөрчлөлт гарах боломжтой юм.

No comments: