Харилцаа
гэдэг нь зөвхөн хэн нэгэнтэй мэдээлэл солилцож өөрийгөө бусдад илэрхийлээд
зогсохгүй хамт олны амьдралын гүнд хүмүүс бие биетэйгээ харилцан ойлголцох,
үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцох, нийгэм-түүхийн туршлагыг эзэмшиж
хойч үедээ үлдээх үйл явцыг харилцаа гэнэ.
Харилцааны ангилал:
Харилцааг хэрэгслээр нь :
ü Үгэн харилцааны үед харилцаа үг ярианы
тусламжтайгаар явагдана. Үгэн харилцаа нь мэдээлэл түгээх боломжоороо асар их
бөгөөд үгэн биш харилцааны хэрэгсэлд тулгуурлан бий болж хөгжсөн байдаг.
ü Үгэн биш харилцаа нь
нүүр, гар, биеийн хөдөлгөөн болон хүрэлцэх, сонсох, харах, үнэрлэх зэрэг сэрэл
хүртэхүйн холбоогоор хэрэгждэг. Хүний үгсийн биш харилцааны ихэнх хэрэгсэл
төрөлхийн байдаг учраас сэттэлийн хөдөлгөөн зан үйлийн төвшинд зөвхөн өөр
хоорондоо төдийгүй мөн амьтадтай харилцан ойлголцох боломж ойлгодог. Гэрийн
тэжээмэл амьтад , нохой сармагчин дельфин гэх мэт
Харилцааны үгэн биш
харилцааны хэрэгсэлд дараах зүйлс ордог. Үүнд,
1. Нүүрний хувирал
2. Дуу хоолойны өнгө
З. Дохио зангаа
4. Биеийн байрлал, хөдөлгөөн
Харилцааны эдгээр хэрэгсэлүүд нь хүний сэтгэл санааны байдал , ямар нэгэн зүйлд хандах хандлагыг илэрхийлж, хүний яриаг амьд , баялаг олон талтай болгож байдаг.
Нүүрний хувирал: Нүүрний байдал, ялангуяа нүд харилцаанд чухал үүрэгтэй. Нүдийг хүний сэтгэлийн толь гэж ярьдаг. Харилцаж буй нөхцөл байдлаас шалтгаалан хүний нүдний харц нухацтай тогтуун, ууртай, ширүүн, уян зөөлөн янз бүр байж болно. Мөн нүүр улайх, хөлс гарах, уруул чичрэх, хөмсгөө зангидах зэрэг нь харилцааны явцад олон төрлийн мэдээлэлийг дохиолон илэрхийлж байдаг.
Дуу хоолойны өнгө: Өөртөө итгэлтэй үед тод жигд тайван өнгөөр , сандарсан айсан үедээ тасалданги сааралтсан хоолойгоор буюу хяхарсан огцом өнгөөр ярьдаг.Дуу хоолой олон янзын өнгө аястай байдаг. Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч А.С. Макаренко нааш ир гэдэг үгийг 14 өнгө аясааг хэлж чаддаг байсан. Иймээс багш хүн сурагчидтайгаа харилцахдаа өөрийн дуу хоолойг жолоодон тохируулж сурахаас гадна сурагчийн ярианы өнгө аясаар сэтгэл санааных нь байдлыг таньж чаддаг, мэддэг байх нь чухал.
Дохио зангаа: Гараа өргөн мэдээллийг бататгаж, алгаа дэлгэн найрсаг байдлыг идэрхийлэх, ярьж буй зүйлээ гараараа дүрслэн илэрхийлэх зэрэг нь ярианы утга агуулгыг баяжуулан тодруулахаас гадна толгой дохих, сэгсрэх гараараа зангах байдлаар шууд харилцаж болно. Дохио зангаа цөөдөх нь үгийн утгыг алдагдуулж уйтгартай болгож болзошгүй. Мөн тохироогүй буруу, хуурамч дохио зангаа нь сонсогчдод тээртэй санагдаж болно.
Биеийн байрлал: Бусадтай харилцахдаа хэт ихэмсэг хиймэл дүртэй, гараа цээжиндээ зөрүүлэн толгойгоо, гэдийлгэн Харилцагчаа дээрээс нь тольдож байгаа мэт байж болохгүй. Мөн ачаалалдаа бухимдан толгойгоо гудайлган газар ширтэж, нуруугаа бөгтийлгөсөн байх нь зохимжгүй.

Харилцах нөхцлөөр нь :
ü Албан
ü Албан
бус харилцаа
Албан харилцаа нь нийгмийн зохион байгуулалттай уулзалтын хүрээн дэхь харилцаа байдаг бол албан бус нь хувийн санаачлагаар үүсэх харилцаа юм
Албан харилцаа нь нийгмийн зохион байгуулалттай уулзалтын хүрээн дэхь харилцаа байдаг бол албан бус нь хувийн санаачлагаар үүсэх харилцаа юм
Харилцаанд оролцогчдын
тоогоор нь :
ü Хувь
хүмүүс хоорондын харилцаа
ü Хувь
хүн бүлэг хоорондын харилцаа
ü Бүлэг
хоорондын харилцаа
Харилцагчдын байрлалаар
нь :
ü Нүүр
тулсан /контакт/
ü Дам
/дистант/ харилцаа
Нүүр тулсан /контакт/ харилцаа нь хүмүүсийн хувийн шууд холбооны тусламжтайгаар хэрэгждэг бол дам /дистант/ харилцаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэгждэг.
Нүүр тулсан /контакт/ харилцаа нь хүмүүсийн хувийн шууд холбооны тусламжтайгаар хэрэгждэг бол дам /дистант/ харилцаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэгждэг.
Хэв шинжээр нь :
ü Захиран тушаах
/инператив/ харилцаа бол
харилцагчийн зан үйл, дотоод санаа сэтгэлд хяналт тавьж, өөрийн санаа зоригийг
хэрэгжүүлэх, тодорхой үйлдэл, шийдвэрт хүрэхийн тулд санаачлагыг гартаа авч
идэвхитэй нөлөөлөх үйл явц юм. Императив харилцааны онцлог нь тушаах,зааварлах,
шаардах арга хэрэгслийн ашиглан харилцагчдаа албадан тулгах замаар эцсийн
зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Ийм харилцаа нь санасан бодсоноо чөлөөтэй
илэрхийлэх боломжийг бусдад олгодоггүй.
ü Овжин
аргалсан шинжтэй харилцаа: Хүн өөрийн далд санаа зорилгодоо хүрэхийн тулд
харилцагчийнхаа ая эвийг олон овжин үйлчлэл үзүүлэх харилцаа юм. Энэ нь бидний
сайн мэдэх Америкийн сэтгэл зүйч Дейл Карнегийн дэвшүүлэн санал болгож буй
харилцааны дүрмүүд юм. Хүнийг магт, чин сэтгэлээсээ магт, хүнийг байнга хүндэл,
хэзээ ч бүү шүүмжил гэх мэт. Энэ мэтчилэн овжин харилцаж далд хүсэл, зорилгодоо
хүрэхийг хүн харилцааны явцад чухалчилна. Бизнес болон ажил хэрэгч харилцаанд
иймэрхүү арга хэрэглэж болох боловч бусдад итгэдэггүй, хуурамч өнгөц харилцаа
гэж түүнийг шүүмжилдэг.
ü Харилцан
ижил тэгш буюу хүмүүнлэг /диалог/ харилцаа гэж ангилдаг.
Харилцан ижил тэгш буюу хүмүүнлэг харилцаа /диалог/. Харилцагчид ижил тэгш оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх , шүүн хэлэлцэх, хүний хувийн өвөрмөц онцлогийг харгалзан үзэх боломжтой.
Харилцан ижил тэгш буюу хүмүүнлэг харилцаа /диалог/. Харилцагчид ижил тэгш оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх , шүүн хэлэлцэх, хүний хувийн өвөрмөц онцлогийг харгалзан үзэх боломжтой.
Харилцааг хүний хэрэгцээг хангах зохилдооны зорилгоор нь:
- биологийн
- нийгмийн гэж хуваадаг.
Яриаг
дотор нь:
ü Гадаад
яриа гэдэг нь хүмүүсийн хоорондын харилцаа нь үг яриа, ном, бичиг, хэвлэл
мэдээллийн хэрэгсэлийн тусламжтайгаар явагддаг.
ü Дотоод
яриа гэдэг нь Гадагш чиглэгддэггүй, бусдад мэдэгдэхгүй хүний сэтгэн бодох
үйлийн гол тулгуурын үүрэг гүйцэтгэх ба маш хураангуй товч шинжтэй. Хүүхэд
эхлээд юмыг маш дэлгэрэнгүй уншиж, сонсох, биет бодит байдлаар нь үзэж танилцах
зэргээр ажиглаж байснаа уг зүйлийг ойлгож дотроо бодох товч хураангуй байдлаар
сэтгэх чадвартай болно.
ü Цочмог
буюу санарсаргүй яриа гэдэг нь: Уулга алдах, үгүй ер өө хэмээн гайхшрах зэрэг
нь ордог.
Ярих
чадвараа сайжруулахад анхаарах зүйлс:
1. Нийтийн өмнө ярих илтгэл явиаг заавал урьдчилан бэлтгэх
2. Бэлтгэсэн зүйлээ ярих энгийн төлөвлөгөө, дараалал, үзүүлэн бэлтгэх
Ярих чадвараа сайжруулах энгийн дараалал нь:
1 . Үгийн нөөцөө арвижуулах
2. Үгийг зөв, ухаалаг сонгож сурах
З. Дуу хоолой дохио зангаагаа ярьж буй зүйлдээ тохируулах
4. Сонсогчийнхоо анхаарал татахуйц ярих
5. Асуулт тавьж сурах

Хүмүүстэй харилцаж хандахад баримтлах үндсэн зарчим:
1. Хүмүүсийн дотоод сэтгэлд шингэсэн ариун нандин итгэл бишрэлийг нь хөндөх, шүүмжлэлтэй хандах бүрийд эмзэглэж байдаг сэтгэл зүйн жамтай. Энэ бол хүн бүрийн өөрийгөө хамгаалах төрөлх зөн совин учраас хэзээ ч бүү буруутга. Иймд шүүмжлэл нь өөрийгөө хамгаалах сэтгэлд ямагт хүргэдэгийг сана. Шууд бүү шүүмжил.
2. Хүмүүстэй зөв харилцах нэгэн нууц нь тэдний сайн талыг олж түүнд түшиглэх явдал. Хүний сайн тал, сайн чанарыг эрж олж, түүнийг үнэн санаанаасаа дэмжиж хөхүүлж бай.
3. Хэн нэг хүнээр ямар нэг зүйлийг хийлгэх хамгийн гол арга бол хүслийг нь биелүүлэх явдал юм.Хүмүүст олон чухал хүсэл байдаг бөгөөд эдгээрээс дурьдвал:
— Бусдын хүндэтгэл хүлээх эрмэлзэл
— Өөрөөрөө бахархах
— Өөрийн давуу талыг мэдрэх
— Тааламжтай үг сонсох
— Бусдаас ялгарах хүсэл байдаг. Энэ бол бүх хүнд байдаг төрөлх чанар. Энэ өвөрмөц онцлог, нууцыг ямагт санаж хүмүүстэй харилцаж бай.
4. Хүн бусдын дэм, урам,хүндлэл, дэмжлэгээр ямагт гачигдаж, өлсөж байдаг. Хүнд урам өгөх,сайшаах, урамшуулах замаар л хүнд байгаа сайн сайхан бүгдийг хөгжүүлж болно.
5. Хэнтэй ч туйлаас шударга, хүнлэг харилцахыг хичээ. Ер нь хүнийг хүндэтгэж, чин сэтгэлээсээ хандаж баймааж нь харилцаа хүнлэг энэрэнгүй болно.
6. Хүмүүстэй хүслийнх нь талаар ярьж, тэдний хүслийн очийг нь улам бадрааж чадвал сэтгэл зүрхэнд нь хүрч нөлөөлж чадна. Дургүй ажлыг тулган хийлгэхийн оронд уг ажлыг хийх асар их хүслийг тэр хүнд төрүүлэх нь таны ухаалаг хандлагын шилдэг жишээ.
7. Өөрийгөө бусдын оронд тавьж, ярилцагчийн бодол санааг ойлгож, эрх ашгийг нь бодож асуудлыг шийдэж байвал та хүмүүстэй үг хэлээ амархан ойлголцоно.
8. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн ёс зүйтэй байдгийн адил аливаа албан тушаал, ажлын байр бүхэн өөрийн гэсэн чиг үүрэгтэй холбоотой харилцах арга барил нууцтай байдгийг эзэмших хэрэгтэй.
No comments:
Post a Comment