Tuesday, April 5, 2016

Социологийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны объект, онцлог



Социологи нь орчин үеийн оюуны соёлд чухал үүрэг гүйцэтгэж, нийгмийн шинжлэх ухаанууд дотор голлох байр суурь эзэлдэг. Социологийг энгийнээр илэрхийлбэл хүмүүнийг судлах нэг арга юм. Нийгэм, нийгмийн харилцааг шинжлэх ухааны үүднээс судлахыг социологи гэж ойлгож болно. Социологи бол нийгэм болон нийгмийн харилцааг судлах шинжлэх ухаан мөн. Тэр нь бодит ертөнцөөс баримт сэлт авч, түүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг хичээнэ. Социологи шинжлэх ухаан болоод 200 орчим жил болжээ.
            "Социологи" гэдэг нэр томъёо нь анх нийгэм " societas " гэсэн латин, " logos " гэсэн грек гаралтай, нийгмийн тухай сургаал, шинжлэх ухаан гэсэн утгатай үг юм. 1930-аад онд Францын гүн ухаантан Огюст Конт (1976-1857он) шинжлэх ухаанд " социологи " гэдэг нэр томъёог анх удаа хэрэглэж, нийгмийн тухай урьд өмнөх амьдралаас тасархай хоосон чанарын ухааны нийгмийн амьдралтай холбож өгөх зорилт тавьжээ.                   О. Конт нь өөрийн позитивист философи тусгай шинжлэх ухаануудын ерөнхий дүгнэлт, баримт сэлтийн энгийн хэлбэр болгох зорилтыг тавьсан байна. Тэрээр энэ зарчмаа социологид хэрэглэн социологийн үүрэг бол нийгмийн амьдралд болж буй бүхий л үзэгдлийн тухай баримт сэлтийг цуглуулж нэгтгэн, системчлэх явдал гэж үзэж байв. Социологийг ийнхүү нийгмийн тухай бүхий л мэдлэгтэй адилтган үзэж ,О. Контын үзэл 19-р зууны төгсгөл болтол зонхилж байсан байна.
19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үеэс шинжлэх ухааны судалгаанд нийгмийг түүний эдийн засгийн, хүн ам зүйн, эрх зүйн үүднээс төдийгүй ялангуяа цэвэр нийгмийн ( социальный ) талаас нь авч үзэх явдал бий болсон. Энэ үеэс социологи нь нийгмийн хөгжлийг хүн, цэвэр хүний харилцааны талаас нь ( социаль талаас нь) судлахад чиглэгдэж ирсэн байна. 
            Социологийн шинжлэх ухааны нарийвчилсан тайлбарлал ойлголтыг өгсөн анхны эрдэмтэн бол Э.Дюркгейм (1858-1517). Тэрээр социологийг нийгмийн шинжлэх ухаантай адилтгах өргөн ойлголтоос хүний нийгмийн амьдралын цэвэр нийгмийн ( социальный ) үзэгдэл, нийгмийн (социаль) харилцааг судалдаг шинжлэх ухаан гэдэг ойлголтод хүргэсэн байна. Ийнхүү социологи бол эдийн засаг, түүх, сэтгэл судлал зэрэг нийгмийн бусад шинжлэх ухааны нэгэн адил биеэ даасан шинжлэх ухаан мөн гэсэн үзэл баримтлал францын эрдэмтэн Э. Дюркгеймийн нэртэй холбоотой юм. Социологийн шинжлэх ухааны тухай энэ төсөөлөл тэр үеэс өнөөг хүртэл дэлхий нийтийн шинжтэй түгээмэл үзэл баримтлал болсоор байна.
Социологийн шинжлэх ухааны судлах зүйл, нийгмийн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг бодитойгоор тодорхойлоход цэвэр нийгмийн зүйл буюу ( социальное) гэдэг тулгуур ухагдахууныг зөв ойлгох нь чухал ач холбогдолтой. К. Маркс, Ф. Энгельс нар нийгмийг бүхэлд нь буюу тодорхой үзэгдэл, харилцаанд дүн шинжилгээ хийсэн тохиолдолд нийгмийн (общественное - gesellschaftlic ) ба цэвэр нийгмийн (социальное - sozial) гэдэг 2 нэр томъёог хэрэглэж байдаг. " Общественное" гэдэг нэр томъёог хүний нийгмийн байгалиас ялгагдах ялгаж авч үзэхэд хэрэглэж байжээ. Харин "социальное" гэдэг нэр томъёог "иргэний" гэдэг ойлголттой адилтган нийгмийн үзэгдлийн нийгмийн хүчин зүйлийг тайлбарлахад нийгмийн тодорхой нийтлэгийн хүрээн дэх хүмүүсийн харилцан үйлчлэлтэй холбон тайлбарласан байдаг. Нийгмийн бусад шинжлэх ухаанаас социологийн ялгагдах гол ялгаа нь түүний судлах зүйл нь цэвэр нийгмийн шинжтэй харилцаа байдагт оршино. Социологи нь нийгмийн аливаа үзэгдэл юмсыг судлахдаа хүмүүсийн хоорондын харилцан нөлөөлөл холбоо, хамаарлын үүднээс судална гэсэн үг юм.
Социологи нь нийгэм, нийгмийн системүүдийн оршин тогтнох, хөгжин өөрчлөгдөх түгээмэл болон өвөрмөц хуулийн тухай мөн эдгээр хууль нийгмийн харьцангуй бие даасан хэсгүүдэд илрэх хэлбэр, үйлчлэх механизмын тухай шинжлэх ухаан гэж ойлгож болно. Хүний зан төлөв болон нийгмийн байгууллагын оршихуйг судалдаг нийгмийн шинжлэх ухааны нэг нь социологи юм. Социологийн шинжлэх ухаан бол түгээмэл зүй тогтол, тухайн орон зай, цаг хугацаанд хэрхэн илэрч хэрэгждэгийг нийгмийн бодит байдал, нийгмийн бүтэц, нийгмийн байгууллагын, бие хүн, түүний үнэлэмж, баримжаалал, хүсэл сонирхол зэрэг ойлголт ухагдахуунаар дамжуулан нийгмийн харилцааг тодорхой судалгааны баримт материалаар задлан шинжилдэг юм. Судалгаа шинжилгээгүйгээр нийгмийн мөн чанарыг танин мэдэж чадахгүй. Социологийн шинжлэх ухаан бие даасан тусгаар шинж үүнд оршино. Социологи нь нийгмийг танин мэдэх гэсэн философийн үзэл онолын хүрээнд анх өөрийн эх үүсвэрээ тавьж, бие даасан шинжлэх ухаан болон хөгжжээ. Энэ түүхэн уламжлал позитив философид Контийн социологи, Марксын философид түүхэн материализмын ( социологи) хэлбэрээр илэрсэн юм.
Социологийн шинжлэх ухаан хөгжлийнхөө явцад тодорхой үе шатуудыг дамжин хувьсан өөрчлөгдсөөр өнөөг хүрч иржээ. Үүнд:
1.    Позитивист социологийн үе
2.    Сонгодог социологийн үе
3.    Социологи дахь марксизмын үе
4.    Социологийн шинжлэх ухаан дахь бүтэц үүргийн онолын үе хэмээн 4 ангилдаг.
Позитивист социологи нь: 19-р зууны социологийн тэргүүлэх чиглэлийн нэг байсан бөгөөд арга зүйн үндсийг нь анх францын социалист үзэлтэн Сен-Симон тавьж, О. Конт, Д. Спенсер нар нийгмийн цогц сургаал болгон боловсруулсан.
Сонгодог социологийн шатанд: социологизм, психологизм, зөрчлийн социологи гэх мэт тооны урсгал, чиглэлүүд салбарлан гарч ирсэн боловч ерөнхийдөө социологийн шинжлэх ухаан Конт, Спенсер нарын боловсруулсан баримтлал дээр суурилан хөгжиж байлаа. Г. Тарц нарын үзэл баримтлал ихээхэн сонирхол татдаг.
Социологи дахь марксизмын үе нь:  Марксизм хүчтэй хөгжсөн улс оронд социологийн шинжлэх ухааны өсөлт бойжилтын эхний үеийн нэг болон түүхэн материализмын социологийн онол болгон өргөмжилж, ингэснээрээ философи, социологийн шинжлэх ухааныг хольж хутгах болсон билээ. Бүтэц, үүргийн ажлын суурийг анх Г. Спенсер тавьсан. Энэхүү онол нь орчин үеийн социологийн онолын тэргүүлэх чиглэлийн онол бөгөөд АНУ-д анх үүсэж хөгжсөн. Өндөр хөгжилтэй олонхи оронд хурднаар тархан олон тооны социологийг нэр хүнд бүхий түгээмэл номлол болсон юм.
Бүтэц үүргийн онолын үе нь: 1930-аад оноос социологи дахь ноёлох урсгал болж эхэлсэн, бие дааж үүссэн социологийн анхны онол гэж нэрлэгддэг байна. АНУ-ын социологич Н. Смелзер, Т. Парсонс, М. Вебер, Замберт нар гол төлөөлөгчид нь юм. Нийгмийн салбарын шинжлэлд социологи нь өвөрмөц байр суурь бүхий шинжлэх ухаан байдаг нь дараах учир шалтгаанаар тайлбарлагддаг. Үүнд:
1.    Социологи нь нийгмийн түгээмэл онолыг багтаадаг бөгөөд энэ онол нь нийгмийг судалдаг бусад бүх шинжлэх ухааны онол арга зүйн үндэс болж өгдөг. (Тэрхүү онолыг нээдэг, судалдаг, боловсруулдаг.)
2.    Нийгмийн аливаа үзэгдэл үйл явц чухамдаа хүний үйл ажиллагаагаар дамжин илэрч хэрэгждэг зүй тогтолтой. Нийгмийн амьдралын төрөл бүрийн үйл ажиллагааг шинжлэж буй нийгмийн талын (социальный) ямар нэгэн хэмжээгээр харгалзан үзэж, тусгаж илэрхийлэхээс өөр аргагүй.
3.    Хүмүүсийн үйл ажиллагаа, нийгэмтэйгээ харилцан холбогдох сэдэл, хэмжиж буй социологийн шинжлэх ухаан арга зүй, аргачлалыг бусад шинжлэх ухаанууд ч ашиглаж байдаг.
Нийгмийн хөгжил, зүй тогтол, түүхэн үйл явдлын субъект ба нийгмийн харилцан үйлчлэл, нийгмийн янз бүрийн бүрэлдэхүүн, бүтцийн өөрчлөлт, хувьсал, түүнд нөлөөлөх шалтгаан, нөхцөл, хүчин зүйлийн мөн чанар, хүний орчлонгийн аливаа үзэгдэл, үйл явдлын утга учрын талаархи социологийн шинжлэх ухааны арга зүйн үндэс болгон ашигладаг юм. Социологид янз бүрийн баримтыг судлан, тайлбарлах 5 үндсэн хандлагыг ашигладаг байна. Үүнд:
1.    Хүн ам зүйн хандлага. Энэ нь хүн амыг, тухайлбал төрөлт, нас баралт, хүн амын шилжилт зэрэгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг судална.
2.    Сэтгэл зүйн хандлага. Хүний зан төлөвийг сэдэл, шалтаг, дадал, нийгмийн тогтсон хандлага, хувь хүний тухай төсөөлөлтэй нь холбон тайлбарлана.
3.    Хамт олны хандлага. Энэ бүлэг буюу байгууллагыг үүсгэж буй хоёр ба түүнээс дээш тооны хүмүүсийг судлахад чиглэгдэнэ.
4.    Харилцан холбогдлын хандлага. Энэ нь нийгмийн амьдралын түүнд оролцож буй тодорхой хүмүүсээр бус харин тэдний үүргээр нөхцөлдсөн харилцан холбогдлоор дамжуулан тайлбарлана.
5.    Соёл судлалын хандлага. Олон нийтийн дүрэм, нийгмийн үнэт зүйлс, соёлын элементэд тулгуурлан зан төлөвийг задлан шинжлэхэд энэ хандлагыг хэрэглэдэг.
Дээрх 5 хандлагыг социологичид 2 зорилгоор хэрэглэдэг байна. Үүнд:
1.    Судалгаагаар цуглуулсан мэдээллийг задлан шинжлэх
2.    Олж авсан мэдээ сэлтийн төсөө ба ялгааг илрүүлж, шинжлэх ухааны үүднээс сайтар тайлбарлах зорилготой.
Нийгмийг болон нийгмийн байгууллагыг янз бүрийн түвшинд судлахад эдгээр хандлагыг олон хувилбараар авч үзэж байна. Социологи нь бие даасан шинжлэх ухааны нэгэн адил социологи ба түүнийг судалдаг нийгмийн үйл явц 2-ын хоорондын холбооны онцлогоос урган гардаг тодорхой үүрэгтэй. Социологийн шинжлэх ухааны үүргийг 2 бүлэгт ангилдаг. Үүнд:
                  а. Танин мэдэхүйн үүрэг танин мэдэхүйн үүрэг нь социологийн гүйцэтгэх үүргүүдийг нийгмийн янз бүрийн үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хөгжлийн зүй тогтолт хандлага, түүний учир шалтгааныг нээн илрүүлэхтэй холбоотой юм.
               б. Практикийн үүрэг Практикийн үүрэг нь нийгмийн үйл явцыг удирдан жолоодох оновчтой арга замын талаар практик зөвлөмж, санал боловсруулахтай холбоотой юм.

No comments: