Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа
Аливаа
үйл ажиллагаа, жишээ нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, өөрийн бүтэц,
онцлогтой байдаг. Тухайлбал: Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь өсвөр
залуу үеийг сургаж хүмүүжүүлж хөгжүүлэн төлөвшүүлэх нийгмийн хэрэгцээг хангах
үүрэг зориулалттай. Мөн багшийн СХҮА нь багшийн өөрийн сайн багш байх мэдлэг
хүч чадлаа хүүхэд залууст зориулах сэдэл тэмүүлэлтэй холбоотой билээ.
СХҮА-ны
зорилго нь: хүүхэд залуучуудад амьдрал практикт нь хэрэгтэй мэдлэг , төрөл
бүрийн арга барил, чадвар, дадал, хэвшил олгох, тэднийг бие хүн- иргэн болгон
төлөвшүүлэх явдал юм.
ЕБО-ийн
практикт энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн хичээлийг судлах,
хүүхдийг хөгжүүлэн төлөвшүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион явуулдаг.
Тухайлбал: Төрөл бүрийн хичээлийн агуулгыг хүүхдэд эзэмшүүлэх хичээлүүд болон
хичээлээс гадуур зохиогддог хүүхдийг хөгжүүлэх чиглэлтэй сургалт хүмүүжлийн
ажлууд юм. Тухайн хичээлийн явцад багш дээрх зорилгоо биелүүлэхийн тулд
баримжаа өгөх, хүүхдийг дайчлах, идэвхжүүлэх, тэдний сурах үйл ажиллагааг
удирдан чиглүүлэх, сурагчдын сурах бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах,
тэдэнд туслах, зөвлөх, урамшуулах гэх мэт сургаж хүмүүжүүлэх үйлүүдийг
гүйцэггэнэ. Энд зориуд тэмдэглэх нэг зүйл бол багшийн сургах болон хүмүүжүүлэх
үйлүүдийг эрс зааглан ялгах бус эдгээр үйлүүд хамтдаа хэрэгжиж байж сая
хүүхдийг хөгжүүлэх нөлөөтэй байдаг явдал юм.
Багшийн
СХҮА-гааг үйл талаас нь тодруулж үзвэл дараах чиглэлийн үйлээс
бүрдэнэ
1.
Хүүхдийн сурч танин мэдэх сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхлыг бий болгох, өдөж
хөгжүүлэх үйлүүд. Жишээ нь: Багш хичээлийн эхэнд хүүхдүүдэд ер бусын сонин
хачин баримт сэлт, үзэгдэл зэргийг ярьж тэдэнд "яагаад? гэсэн асуулт
төрүүлэх, цаашид энэ асуултад хариу хайх, түүнийг шийдэх нь хүүхдийг
хөгжүүлэхэд их чухал ач холбогдолтой. Ингэхдээ багш нар хүүхдийн өдөр тутмын
амьдрал, практикт байдаг зүйлийг сонгон авах нь хөгжүүлэх илүү нөлөөтэй байдаг
ба харин хүүхэд үзэж харах боломжгүй зүйлс нь багшаас нэмэлт бэлтгэл, хүүхдээс
илүү хүч чармайпт шаарддаг. Ийнхүү багш хүүхдийн сурах сэдэл тэмүүллийг өдөөж
хөгжүүлэх нь түүний амжилттай идэвхтэй сурч хүмүүжих, хөгжихийн нэг чухал үндэс
нь юм. Энэ үйлийг багш хийхгүй хүүхэд
болгонд бэлэн байдаг зүйл мэт үзвэл түүний хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйл
ажиллагаа ихээхэн бэрхшээлтэй болно.
2.
Багшийн СХҮА нь дээрхи үйлийн зэрэгцээ хүүхдэд сурах үйлийнхээ зорилго,
зорилтыг ухамсарлан ойлгож түүнийг тодорхойлох, тавьсан зорилтоо хүрэх арга
замыг сонгоход нь туслах улмаар түүнд бие дааж суралцах олон арга барилыг
ззэмпгүүлэхэд чиглэсэн сургах хүмүүжүүлэх үйлүүд байна. Тухайлбал: Өнөө үед
багш нар хүүхдэд бэлэн мэдээлэл дамжуулахыг гол болгох бус түүний оронд хүүхдэд
ном, сурах бичиг, эх бичвэртэй ажиллах, хурдан унших, найруулан бичих, цээжлэх,
санаа бодлоо бусдад ойлгомжтой илэрхийлэх, юмс үзэгдлийг ажиглах, харьцуулан
жиших, задлан шинжлэх, ангилан бүлэглэх, системчлэх, нотлох, нэгтгэх, дүгнэлт
хийх, гол ба гол бус шинжийг ялгах, тодорхойлолт өгөх, ажлаа төлөвлөх, өөрийн
эзэмшиж буй мэдлэг, чадвар болон хийж буй зан үйлээ хянаж шалгах, цэгнэх, үнэлж
дүгнэх, алдаа дутагдал байвал түүнийгээ өөрөө засч залруулах, дутуу хагас
ойлгосон эсвэл хийсэн зүйл байвал эдгээрийг бүрэн гүйцэт болгох, хүүхэд өөртөө
шаардлага тавих, мэдэхгүй зүйлээ бусдаас лавлах ба мэдээллийн бусад эх
үүсвэрийг ашиглах, үзсэн сонссоноо үндэслэн өөрөө өөртөө асуулт тавих, түүнийг
шийдэхийг оролдох, эрэл хайгуул хийх гэх олон арга барилыг эзэмшүүлэхэд багшийн
СХҮА чиглэнэ.
Мэдээж
хэрэг багш өнөө үед нэг талаас боловсролын стандартыг барих ба үүний зэрэгцээ мөн хүүхдийн өдөр тутмын амьдралын
янз бүрийн асуудал, хэрэгцээ сонирхол зэргийг хослуулан хэрэгжүүлэх хэрэгтэй
билээ. Үүний тулд дээрх үйлүүдийг хүүхдээр хийж гүйцэтгүүлэх нөхцөл бүрдүүлэх,
дасгал бодлогыг яаж хийх талаар заавар зөвөлгөө өгөх, олон янзын санамж боловсруулах, хүүхэдтэй хамтран ажиллах, тэдний
санаа бодол, джирхлыг хүлээн авч харгалзах арга ухаан эзэмших хэрэгтэй болсон.
Сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагааны зарим онцлог
1.
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хэдийгээр зөвхөн
багшийн үйл ажиллагаа боловч тэр нь багш, шавийн хамтын үйл ажиллагаа байдагт
түүний гол онцлог оршино. Багш нь ямагг хүүхэдтэй харьцаж, хүүхдийн үйл
ажиллагааг хөтөлж жолоодох тул тэдний чухам юуг яаж хийх талаар заавал
урьдчилан төсөөлөн төлөвлөж, СХҮЯ-д түүнд зохицуулалт хийж өөрийн үйл хөдлөлөө
өөрчилж ажиллах шаардлага гардаг. Иймээс СХҮА нь олон субъекттэй үйл
ажиллагааны шинжтэй.
2.
Багш нь нэг биш олон тооны янз. бүрийн нас, сэтгэц,
хэрэгцээ, сонирхол, авьяас билэгтэй хүүхэдтэй ажилладаг тул тэр бүхэнд
тохируулж өвөрмөц шийдэл гаргаж ажиллах шаардлагатай байдаг. Түүнчлэн нийгэм
хөгжихийн хэрээр суралцагсдын хэрэгцээ сонирхол байнга өөрчлөгдөж байдаг тул
багш нар түүнд зохицуулж сургалт хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйг шинэчлэн
боловсронгуй болгож байх шаардлагатай байдаг. Энэ бүхнээс үзэхэд СХҮА нь
бүтээлч шинжтэй байх нь.
Судлаачид
сурган хүмүүжүүлэх бутээлч үйл ажиллагааг дотор нь 3 н түвшинд хуваан үдзэг.
Жишээ нь: СХБҮА-ны дээд түвшин бол СХУ-нд шинэ онол, үзэл санаа, зарчим . :тем
бий болгох явдал юм.
Нийт
багш сурган хүмүүжүүлэгчдийн практикт бол тэд хуримтлуулсан мэдлэг туршлагадаа
тулгуурлан сурган хүмүүжүүлэх арга, зохион байгуулалтын ямар нэг элементийг өөр
шинэ нөхцөлд тохируулан хувиргаж хэрэглэх, өөрчлөн шинэчлэх, боловсронгуй
болгох, олон хувилбар болгох бүтээлч ажиллагааны дараагийн түвшинд элбэг
тааралддаг. Гадаад дотоодын тэргүүний туршлагатай багш нарын үйл ажиллагаа нь
энэ түвшинд хамгийн их хамаардаг. Жишээлбэл: Гулгуур дохио! манай орны хот
хөдөөгийн янз бүрийн мэргэжлийн багш нар өөр өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэж
түүний маш олон хувилбар бий болгосон. Сүүлийн үед сурагчдыг баг, хэсэг болгон
бүтээлчээр ажиллуулах туршлагыг манай багш нар өөрийн хичээлийн онцлогт
тохируулан бүтээлчээр хэрэглэж байна.
Багш
нарын практикт сурган хүмүүжүүлэх тодорхой нэг зүйлийн шинэ шинж чанар, талыг
илрүүлэн ашиглах, янз бүрээр хослуулан хэрэглэх бүтээлч ажиллагааны 3 дахь
түвшин мөн ажиглагддаг. Жишээ нь: Олон янзын өнгөтэй картыг багш нар олон янзын
зориулалтаар хэрэглэдэг. Нэг тохиолдолд дасгалаа зөв хийсэн бол нэг өнгийн
картыг өргөх, эсвэл өөр хүүхдийн хэлсэн зүйлтэй санаа нэг бол өөр өнгийн картаа
өргөх жишээтэй. Мөн картны нөгөө талд тоо бичиж хариуг шууд үзүүлэх
зориулалтаар ашигладаг байна.
БСХБҮА
нь бусад төрлийн бүтээлч үйл ажиллагаанаас. Жишээ нь: Эрдэмтний судлан шинжлэх
үйл ажиллагаанаас нилээд ялгаатай. Тухайлбал: Багшийн сурган хүмүүжүүлэх
бүтээлч үйл ажиллагааны гол объект нь байнга өсөн хөгжиж байдаг хүүхэд буюу
субьект байдаг бол эрдэмтний судлан шинжлэх бүтээлч үйл ажиллагааны объект нь
байгаль, нийгмийн тодорхой юмс үзэгдэл байдаг. Багшийн СХ бүтээлч үйл ажиллагаа
нь тодорхой тогтсон цаг хугацаанд олон хүүхдийг хамарч явагдцаг бол эрдэмтний
үйл ажиллагаа нь ийм бус байдаг. Багшийн СХ бүтээлч ҮА-ны явцад урьдаас мэдэж
харгалзах боломжгүй тийм гэнэтийн асуудал, зөрчил, бэрхшээл олонтаа гардаг ба
эдгээрийг багш цаг алдалгүй тэр дор нь олж харах, учир шалтгааныг нь олох, үр
дагаварыг нь тооцох түүнийг шийдвэрлэх талаар тодорхой зорилт дэвшүүлэх,
түүнийгээ үндэслэх, хэрэгжүүлэх оновчтой арга замыг сонгон авч бүтээлчээр хэрэгжүүлэх
үйлүүдийг хийдэг. Эрдэмтэн хүнд судалгааны явцад зөрчил бэрхшээл тохиолдох
боловч эдгээрийг шийдэх цаг хугацаа хангалттай байдаг байна.
Багшийн
СХ бүтээлч ҮА-ны үр дүн нь зохих хэмжээний мэдлэг чадвартай, хөгжин төлөвшсөн
бие хүн юм. Түүний энэ зүйлс хүмүүсийн нүдэнд шууд ил харагдахгүй ба хожим олон
жилийн дараа тэр хүч чадвараа ашиглаж амжилт үр дүнг хүрэхэд сая багшийн ажлын
үр дүн гардаг. Ийнхүү багшийн ажлын үр дүн тэр дороо илэрч харагдахгүй цаг
хугацааны хувьд хожуу илэрдэг бол эрдэмтэн хүний бүтээлч ажиллагааны үр дүн нь
ихэнх тохиолдолд олны нүдэнд шууд ил харагдан хүртэгдэх тийм боломжтой байдаг.
No comments:
Post a Comment