Wednesday, April 6, 2016

To Turkish students


Боловсрол судлал юуг судалдаг вэ?
Бие хүний хөгжил төлөвших,боловсрох үйл явцын мөн чанар,зүй тогтол,агуулаг арга зүй,зохион байгуулалтын асуудлыг боловсролын бусад (боловсролын философи, боловсролын түүх, боловсролын социологи, эрх зүй гэх мэт) асуудалтай нь иж бүрэн тогтолцоонд судалдаг ухаан юм.
Боловсрол судлалын бүтэц
-          Боловсролын философи
-          боловсролын эрх зүй
-          боловсролын социологи
-          боловсролын эддийн засаг
-          боловсролын менежмент
Боловсрол судлалын хичээлийн зорилго
 Бие хүний хөгжил, боловсрол, төлөвшлийн мөн чанар, зүй тогтол, үндэс зарчмыг судлан боловсруулж багш сурган хүмүүжүүлэгч,эцэг эхчүүдэд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх,төлөвшүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ
Боловсрол- хүн төрөлхтний хуримтлуулсан байгаль, нийгэм, техник, урлагийн тухай мэдлэг, чадвар, дадал, арга туршлагыг хойч үедээ дамжуулан өвлүүлдэг нийгмийн үйл явц, үзэгдэл, түүний үр дүн юм.
Хүн - Байгаль, нийгэм, сэтгэхүйн харилцаа шүтэлцээнд үүсэн бойжиж хүмүүжин хөгжиж, төлөвшин боловсрох үйл явцын нэгдэлд оршин байдаг,  бие, сэтгэл, ухааны нарийн нийлмэл тогтоцтой, дээд зэргийн ухамсар хөгжилтэй уураг тархи бүхий (биологийн болоод нийгмийн) амьтан юм.
Хувь хүн - Өөрийн гэсэн хэрэгцээ сонирхол, байгалаас заяасан өвөрмөц онцлог бүхий бодьгал, бусдаас ялгагдах давтагдашгүй төрх байдал, сэтгэц үйл ажиллагаатай хүн юм.
Бие хүн Харилцаа, үйл ажиллагааны субъект, амьдрал, үг ажиллагааныхаа агуулга, арга барилыг чөлөөтэй сонгох, хариуцлагатай хүлээх чадвартай, бие, хэл, сэтгэл эрүүл, саруул ухаантай, нийгмийн бодит шаардлагыг ухамсарлан биелүүлдэг, үйл ажиллагаа, харилцаа, авъяас зан төлөвт илрэх мэдрэмж, хүсэл эрмэлзэл, нийгэмд эзлэх байр суурь бүхий боловсорч, хөгжиж, төлөвшсөн хувь хүн юм.
Бие хүний хөгжил- Төрөлхийн болон байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй тогтлын дагуу хүний бие махбодь, сэтгэц. хандлагад гарах чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд юм.
Хүмүүжил нь хүүхэд эхийн хэвлийд бие махбодийн хувьд бүрэлдэхээс эхлээд байгал, нийгмийн үйчлэл, нөлөөллийн дор тухайн хүний ухамсартай үйл ажиллагааны оролцоотой ч оролцоогүй ч аяндаа тасралтгүй явж байдаг үйл явц юм.
Бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх, боловсрол олгох зорилго, агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагсдын хамтын ажиллагааны эрэмблэгдсэн үйлүүдийн нэгдлийг Сургалт хүмүүжлийн аргагэнэ.
Сургалт гэдэг нь зорилго чиглэлтэй, тодорхой үүрэгтэй, утга учир бүхий танин мэдэхүйн үйл ажиллагаа юм. Сургалт нь үндсэндээ багш - суралцагчид болон суралцагчид хоорондын  үйлийн харилцан үйлчлэл юм.
Хичээл нь сурган хүмүүжүүлэх тодорхой зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхой цаг хугацаанд тогтмол бүрэлдэхүүнтэйгээр явагддаг багш сурагчдын хамтын идэвхтэй үйл ажиллагаа юм.
Сургууль төрийн боловсролын үйлчилгээг ард олонд хүргэж, хүүхэд залуучууд сурч хүмуүжих хэрэгдээг хангах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах үндсэн үүрэг бүхий нийгмийн институт

No comments: